ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
“ДЦС-4” ТӨХК-НИЙ ӨВЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 70 ХУВЬТАЙ БАЙНА

“ДЦС-4” ТӨХК-НИЙ ӨВЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 70 ХУВЬТАЙ БАЙНА
Нийслэл | 2019-08-13 18:50:26 | УНШИСАН: 75 | bayar

“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн  2019-2020 оны өвлийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар болон Турбогенератор №4-ийн хүчин чадлыг 20Мвт-аар нэмэгдүүлэх төслийн ажлын явцтай  өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар танилцлаа.

Ерөнхий сайдыг “ДЦС-4” ТӨХК-ны удирдлагууд болон ажилчид угтан авч, станцынхаа  үйл ажиллагааг танилцуулсан юм.

“Өвлийн ид ачааллын 12, 01 дүгээр сард долоон ширхэг зуух, долоон турбинтэй ажиллахаар төлөвлөж байна. Хэрэглээний өсөлтөөс хамаарч богино хугацаанд найман зуух, долоон турбинтэй ажиллах боломжтой. Үүний тулд ТА№1-ийн төслийн ажлыг ирэх 11 сард дуусгаж ашиглалтад оруулах шаардлагатай байгаа. Өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувь хангагдаад байна. Үндсэн тоноглолын засварууд эхнээсээ хийгдэж дууссан.

Нүүрсний нөөцний хувьд өнөөдрийн байдлаар 133663 тонн нөөцтэй, ирэх аравдугаар сарын сүүл гэхэд 213826 тонн нүүрсийг нөөцлөх төлөвлөгөөтэй ажиллаж байна” хэмээн “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн   дарга Ү.Төмөрхуяг мэдээлэл хийлээ. Мөн 2018 оноос 4-р цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх “МОН-ПИ-10” төсөл хэрэгжүүлж эхэлсэн талаар хэллээ. Уг төсөл нь Японы Засгийн газрын 4,2 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа аж. Турбины хяналт удирдлага, тохируулгын системийг шинэчлэх болон зууханд үнс үлээлгийн төхөөрөмж суурилуулах, тээрмийн бул таваг шинэчлэх гэсэн хоёр багц ажил хийгджээ. Цаашид ЭХЯ, ДҮТ ХХК, “ДЦС-4” ТӨХК хамтран ажлын хэсэг байгуулж “ДЦС-4” ТӨХК дээр 100 мВт/250мВт.ц чадалтай энерги хуримтлуулах зай хураагуурын станц ашиглалтанд оруулах судалгааг хийж байгаа аж. Станцын удирдлагуудын зүгээс ерөнхий сайдад болон хотын даргад хандаж үнсэн сан №8-ийг барихад дэмжлэг үзүүлэх болон 2РТ буюу дотоод хэрэгцээний бэлтгэл трансформаторыг суурилуулахад шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх станцын удирдлагууд ажилчдад хандан хэлэхдээ “Өвлийн бэлтгэл ажил хангагдаад явж байгаа нь сайшаалтай. Хугацаа алдалгүй үлдсэн тоноглолуудын засварын ажлыг дуусгаж ашиглалтад оруулах нь чухал. Энерги хуримтлуулах зай хураагуурын станц барих асуудлыг дэмжиж байна.  “ДЦС-4” ТӨХК-ийн удирдлагуудын зүгээс шийдвэрлэж өгөхийг хүссэн асуудлыг судлаад эргээд хариу өгөх болно” гэв.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   "ХҮҮХДИЙН АВТОБУС НЬ 12-ООС ДООШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ, ЗҮҮН ГАР ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ БАЙХ ЁСТОЙ"
2019-08-19  
  

   ГЭРЭЛТ ГУДАМЖИНД “HOBBY STREET” ЦУВРАЛ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА
2019-08-19  
  

   СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВАХ БЭЛТГЭЛЭЭ БҮРЭН ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
2019-08-19  
  

   У.ХҮРЭЛСҮХ: МАХ ГУРИЛЫН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДВАЛ Ч.УЛААН САЙД ТОЛГОЙРОО ХАРИУЦНА ШҮҮ
2019-08-19  
  

   ИЗРАИЛИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН ХАМАС БҮЛЭГЛЭЛ РҮҮ ДОВТОЛЖЭЭ
2019-08-19  
  

   Э.БАТТУЛГА: БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДЛУУДЫН ШИЙДЛИЙГ ӨӨРӨӨС НЬ ОЛЖ БОЛДОГ
2019-08-19  
  

   Б.БАТ-ЭРДЭНЭ: МИНИЙ ШАВЬ ЭЛДЭВ ТӨРЛИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН ШААРДАГДАХААРГҮЙ БАЙГАЛИАС ЗАЯАСАН БЯР ЧАДАЛТАЙ БӨХ
2019-08-19  
  

   УРАН ӨВӨӨГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ БУЮУ МОНГОЛ ПИКАССО
2019-08-19  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот