ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Т.БАТЦЭЦЭГ: УЛААНБААТАРТ БОЛОХ БОАО ФОРУМЫГ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН БАН ГИ МҮҮН ДАРГАЛНА

Т.БАТЦЭЦЭГ: УЛААНБААТАРТ БОЛОХ БОАО ФОРУМЫГ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН БАН ГИ МҮҮН ДАРГАЛНА
Нийслэл | 2019-08-13 15:26:48 | УНШИСАН: 90 | bayar

Азийн төлөөх Боао форумын Бага хурал Улаанбаатар хотод энэ сарын 19-21-ний өдрүүдэд болно. Үүнтэй холбогдуулан ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Т.Батцэцэгээс тодруулга авлаа.

- Боао форумын бага хурал анх удаа Улаанбаатар хотноо болох гэж байна. Энэ хэд дэх удаагийн форум бэ?

- Давосын дэлхийн эдийн засгийн форумын жишгээр Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцэх форум байгуулах санаачилгыг 1990-ээд оны сүүлээс Азийн нөлөө бүхий улс төрчид дэвшүүлсэн. Манай улс зэрэг Азийн 26 орон уг санаачилгыг дэмжсэнээр Азийн төлөөх Боао форум 2001 онд байгуулагдсан. 2002 оноос хойш жил бүр зохиогдож буй Форумын жилийн уулзалтуудад манай төр, засгийн удирдлага тогтмол идэвхтэй оролцож ирлээ. Хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны жилийн уулзалтад оролцож үг хэлсэн. 

Азийн эдийн засгийн асуудлаар төр, засгийн албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчдийн түвшинд санал бодлоо чөлөөтэй солилцдог энэ форумын уулзалтыг Монголд зохион байгуулах санаачлагыг Гадаад харилцааны яамны зүгээс дэмжиж, энэ сарын 19-21-нд зохион байгуулахаар холбогдох байгууллагуудтай хамтран бэлтгэл хангаж байна. 

- Энэ жилийн форумаар онцолж ямар сэдвийг тойрон ярилцах бол?

Боао форум нь Ази тивийн эдийн засгийн асуудлыг голлон хэлэлцдэгийг манай уншигчид мэдэж байгаа. Гэхдээ өнөөгийн нөхцөлд улс төр, аюулгүй байдал, байгаль орчин зэрэг бусад чиглэлийн асуудлууд ч эдийн засгийн хөгжилд нөлөөлөх болсон тул эдийн засаг болон холбогдох асуудлыг цогц байдлаар хэлэлцэнэ. Энэ удаагийн Бага хурал “Шинэ эрин үе дэх хамтын ажиллагааны төлөөх уялдаатай үйл ажиллагаа” гэсэн ерөнхий сэдвийн дор болно. 

- Энэ удаагийн форумын зохион байгуулагч орноор манай улсыг яагаад сонгов, манайд болж байгаагаараа ямар ач холбогдолтой вэ?

- Боао форумын төв БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотод байрладаг. Жилийн уулзалт зэрэг гол арга хэмжээнүүд нь Боаод болдог. Гэхдээ сүүлийн жилүүдэд үйл ажиллагааны хэлбэр, хүрээ нь тэлж буйтай холбоотойгоор Азийн орнууд төдийгүй бусад оронд арга хэмжээ зохион байгуулдаг болж байгаа юм байна лээ. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд форумын арга хэмжээг манай улсад зохион байгуулах  санаачлага гаргасныг ГХЯ-ны зүгээс дэмжиж, Монголын бизнесийн зөвлөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Хөрөнгө оруулалтын судалгааны төв, Монголын хөгжлийн стратегийн институт, Далайд гарцгүй орнуудын судалгааны төв зэрэг байгуулагатай хамтран зохион байгуулж байна. 

Бага хурлын үеэр Ази тивийн орнуудын эдийн засгийн хөгжилтэй холбоотой өргөн хүрээний асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ манай улсын хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн цаашдын төлөв зэрэг асуудлыг хэлэлцэх тусгайлан хэлэлцүүлэг хийж, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газрын удирдлага Монгол дахь бизнесийн боломж орчин нөхцлийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж оролцоно. Манай бизнес эрхлэгчид гадаадын оролцогчидтой шууд хэлхээ холбоо тогтоох бизнесийн уулзалтууд бас болно. Дүгнээд хэлбэл Монгол Улсыг гадаадад сурталчлан танилцуулах томоохон боломж юм. 

- Гадаадаас ямар хэмжээний төлөөлөгчид ирж оролцох вэ? Урьдчилсан байдлаар хэлэх боломжтой болов уу

- Эдүгээ Боао форумын даргаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүүн гуай сонгогдон ажиллаж байгаа. Тэрээр Боао форумын төлөөлөгчдийг ахлан оролцоно. Мөн НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсия Алишахбана Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар анх удаа манай улсад айлчилна. Энэ айлчлалын хүрээнд Боао форумын хуралд оролцож, илтгэл тавина. Өндөр түвшний албаны хүмүүсээс гадна олон орны бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, эрдэмтэн судлаач зэрэг 300 гаруй хүн оролцохоо нотлоод байна. 

- Улаанбаатарт болох БОАО форумын талаар танилцуулж ярилцлага өгсөнд баярлалаа 

 

О.Ариун
Ц.Чимидцэеэ

 


 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   "ХҮҮХДИЙН АВТОБУС НЬ 12-ООС ДООШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ, ЗҮҮН ГАР ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ БАЙХ ЁСТОЙ"
2019-08-19  
  

   ГЭРЭЛТ ГУДАМЖИНД “HOBBY STREET” ЦУВРАЛ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА
2019-08-19  
  

   СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВАХ БЭЛТГЭЛЭЭ БҮРЭН ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
2019-08-19  
  

   У.ХҮРЭЛСҮХ: МАХ ГУРИЛЫН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДВАЛ Ч.УЛААН САЙД ТОЛГОЙРОО ХАРИУЦНА ШҮҮ
2019-08-19  
  

   ИЗРАИЛИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН ХАМАС БҮЛЭГЛЭЛ РҮҮ ДОВТОЛЖЭЭ
2019-08-19  
  

   Э.БАТТУЛГА: БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДЛУУДЫН ШИЙДЛИЙГ ӨӨРӨӨС НЬ ОЛЖ БОЛДОГ
2019-08-19  
  

   Б.БАТ-ЭРДЭНЭ: МИНИЙ ШАВЬ ЭЛДЭВ ТӨРЛИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН ШААРДАГДАХААРГҮЙ БАЙГАЛИАС ЗАЯАСАН БЯР ЧАДАЛТАЙ БӨХ
2019-08-19  
  

   УРАН ӨВӨӨГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ БУЮУ МОНГОЛ ПИКАССО
2019-08-19  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот