ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ТАРВАГАН ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА

ТАРВАГАН ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Нийслэл | 2019-08-13 14:51:09 | УНШИСАН: 63 | bayar

Нийслэлийн нутаг дэвсгэрт болзошгүй гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 15-наас эхлэх тарваган тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж: Он гарсаар нийслэлийн Онцгой байдлын газар 2293 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага авч ажилласан. 900 гаруй иргэний амь насыг аварч, иргэдийн 27 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалан ажилласан. Түүнчлэн усны осол, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Туул дагуу завьт эргүүлийг ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар 1650 ажилтан, албан хаагчид, 176 техник хэрэгсэлтэйгээр усны эргүүлийг хийж байна. Мөн энэ сарын 15-наас аравдугаар сарын 30-ныг дуустал нийслэлийн нутаг дэвсгэрт тарваган тахлаас сэргийлэх постуудыг ажиллуулахаар төлөвлөж байна гэв.

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод, Эмээлт, Баруун туруун, Хүй долоо худаг, Улаан туруун, алслагдсан дүүргүүдийн нутаг дэвсгэрийг хамруулан нийт 540 мянган га талбайд мод, байгалийн баялаг, дагалдах баялаг, ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж буй иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулан шалгалт хийсэн. Түүнчлэн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй мод, модон материал худалдаалдаг төрөлжсөн захуудыг хамруулсан байгаа. Шалгалтын явцад зөвшөөрөлгүйгээр чоно, тарвага, хярс, гахайг агнах, худалдах, тээвэрлэх зэрэг зөрчлүүд илэрсэн. Илэрсэн зөрчилтэй холбогдуулан гурван хуулийн этгээд, есөн иргэнд 16 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хяналт шалгалтын постуудыг ажиллуулж байна гэлээ.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэнд, тандалт, шуурхай удирдлагын албаны дарга Б.Дэлгэрмаа: Монгол Улсын хэмжээнд зонхилон тохиолддог, мал амьтнаас хүнд халдварладаг 40 орчим өвчин байдаг. Бид Халдварт өвчнийг өөрийн улсад болон хил дамнан бусад улс орнуудад тархаахгүй байх үүрэг хүлээн ажилладаг. Манайд судлагдаж буй өвчнүүд ихэнх нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлыг үүсгэж, гамшгийн хэмжээнд хүргэдэг. Тийм учраас бид мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Он гарсаар зоонозын халдварын 930 дуудлага авч, үйлчлээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 21 хувиар буурсан үзүүлэлт. Харин тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол өнгөрсөн оны мөн үеийнхээс 14 хувиар нэмэгдсэн. Тарваган тахал өвчний долоон тохиолдол илэрсний хоёр нь Улаанбаатар хотоос байсан. Тухайн хоёр иргэн тарваганы боодог идсэн байсан. Хууль бусаар тарвага агнах явдал зогсоогүй,  буураагүй байна. Бид өвчин гарсан хойно нь бус гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх тал дээр илүү анхааран ажиллаж байна хэмээв.

Тээврийн Цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Б.Лхагважаргал: Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дагуу алба хаагчдынхаа бэлтгэл ажлыг ханган, 183 албан хаагчийг тарваган тахлын вакцинд хамруулсан. Байнгын пост болон бусад хулгайн замаар хууль бусаар нэвтрүүлдэг учраас хяналт шалгалтыг идэвхжүүлж ажиллана. Иргэд Улаанбаатар хот руу санаатай болон санаандгүй байдлаар, бие биенийхээ гуйлгаар тарваганы тулам болон боодог зэргийг зөөвөрлөхгүй байхыг анхааруулъя гэлээ.

Эх сурвалж: ULAANBAATAR.MN



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   "ХҮҮХДИЙН АВТОБУС НЬ 12-ООС ДООШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ, ЗҮҮН ГАР ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ БАЙХ ЁСТОЙ"
2019-08-19  
  

   ГЭРЭЛТ ГУДАМЖИНД “HOBBY STREET” ЦУВРАЛ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА
2019-08-19  
  

   СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВАХ БЭЛТГЭЛЭЭ БҮРЭН ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
2019-08-19  
  

   У.ХҮРЭЛСҮХ: МАХ ГУРИЛЫН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДВАЛ Ч.УЛААН САЙД ТОЛГОЙРОО ХАРИУЦНА ШҮҮ
2019-08-19  
  

   ИЗРАИЛИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН ХАМАС БҮЛЭГЛЭЛ РҮҮ ДОВТОЛЖЭЭ
2019-08-19  
  

   Э.БАТТУЛГА: БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДЛУУДЫН ШИЙДЛИЙГ ӨӨРӨӨС НЬ ОЛЖ БОЛДОГ
2019-08-19  
  

   Б.БАТ-ЭРДЭНЭ: МИНИЙ ШАВЬ ЭЛДЭВ ТӨРЛИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН ШААРДАГДАХААРГҮЙ БАЙГАЛИАС ЗАЯАСАН БЯР ЧАДАЛТАЙ БӨХ
2019-08-19  
  

   УРАН ӨВӨӨГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ БУЮУ МОНГОЛ ПИКАССО
2019-08-19  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот