ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦААДАХ УЛС ТӨР "ЭХЭЛЖ" БАЙНА

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦААДАХ УЛС ТӨР "ЭХЭЛЖ" БАЙНА
Улстөрч | 2019-08-02 11:43:54 | УНШИСАН: 122 | bayar

Эрх баригч МАН Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах том алхамаа эхлүүлсэн ч улс төрийн шалтгааны улмаас түр хугацаанд “гацаанд” байна.  Хаврын чуулганаа өндөрлүүлж, үргэлжлүүлэн завсарлуулахгүйгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхэж эхэлсэн ч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн санал улс төрийн хүрээнд тохироо хийхээс өөр гарц үлдээсэнгүй. Үндсэндээ ирэх намрын улс төрийн том зодооны бай нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл болж хувираад байна.

ЕРӨНХИЙЛӨГЧ БАРЬЦАА АХИУЛАХ УУ?

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэхийн өмнө, нийтээрээ улс төрөө “мартаж” наадамлаж байхтай зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл гэнэт өргөн барьсан. Ингэхдээ, олон сар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр ажилласан олон хүний зорилго, хүч хөдөлмөрийг үгүйсгэхээр заалтуудтай төслөө УИХ-ын даргад өөрийн биеэр хүргүүлэв. Чухам энэ мөчөөс дараагийн хэлэлцүүлэгтээ бэлтгэгдэж байсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дахин дэд ажлын хэсэг болон боловсруулах шатруу буцав.

Төрийн тэргүүний мэдүүлсэн төсөлд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, Ерөнхий сайд заавал УИХ-ын гишүүн байх ёстой зэргийг тусгасан нь судлаачдад таалагдахгүй байгаа. Энэ нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндсэн агуулгаас хазайсан гэдэг шүүмжлэлийн бай болоод буй. Яг энэ үйл явцтай зэрэгцэн АТГ-аас хэрэг нь хаагдсан авлигачдын бичлэгийг олон нийтэд цацсан. Хэрэг нь шүүхээр шийдэгдэж, төр мөнгийг нь хурааж авч, шийтгэлээ оногдуулчихсан хэргийн бичлэгийг онилж гаргав. Түүнээс гадна АНУ руу явж, цагаачлах хүсэлт гаргасан Л.Бямбаа агсны хүүгийн талаар мэдээлэл хийж байгаа нь цаанаа учиртай гэдгийг учир мэдэх хүмүүс жиг, жуг гэлцэнэ. Мөн АТГ-аас Ерөнхий сайд нарын хэрэг, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хэрэг гээд хэсэгтээ л царцсан байсан хэргүүд гэнэт сөхөгдөн гарч ирж, заримынх нь бичлэг хүртэл тарж байгаа нь сануулга биш биз гэх хардлагад өртсөн юм. Мэдээж Ерөнхийлөгч өөрийн оруулж ирж буй саналуудаа дэмжүүлэхийн тулд одоогийн барьцаа ахиулна гэж тооцвол цаашид МАН түүний саналыг дэмжээд явахаас өөр гарцгүй болно.

МАН ДОТООДДОО ТОХИРОЛЦОЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛЫГ “ЗӨВШӨӨРНӨ”

Хэдийгээр УИХ-ын дарга улс төрийн 17 нам, судлаачид, хуульчид гээд олон талт уулзалт хийж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дэмжүүлэх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа ч энэ удаагийн өөрчлөлтийг дэмжих кнопны тоо олон. Тэгэхээр УИХ-ын даргын хувьд ч, МАН-ын даргын хувьд ч хүслээ гүйцээхэд нам дотроо багагүй тохироонд орж болзошгүй нөхцөл байдалд бий, ялангуяа 2020 оны сонгууль ойртсон энэ цаг үед. Тиймээс Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй байлаа ч нам дотроо 40 гишүүн дэмжүүлж байж дараагийн асуудал яригдана. Хэдийгээр УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа түр хугацаанд амарсан ч улс төрийн хөшигний арын толхилцоон, тохироо үргэлжилсээр буй.

Ямартай ч хөдөлгөж чадсан том галт тэргээ МАН урагшлуулахын тулд намраас том сорилттой учрах нь. Харин энэ бүхнийг хэрхэн тооцож, тэр бүрт хэн, хэнтэй гар барьж, хэн “золиосонд” гарах бол гэдэг анхаарал татах асуудал. Эхнээсээ ч эхэлж байгааг нь АТГ “баталчихлаа”.

Эх сурвалж: news.mn



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Ж.БАТЗАНДАНД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
2019-08-16  
  

   Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ТОМ ЦОХИЛТОД ОРСОН
2019-08-14  
  

   ЖДҮ ХУЛГАЙЛСАН ГИШҮҮД ХУУЛИЙН ХАРИУЦЛАГААС БУЛТАХ НЬ ЭЭ
2019-08-13  
  

   Ардчилсан нам амьд уу???
2019-08-13  
  

   Ж.БАТЗАНДАН ГИШҮҮН Б.ХУРЦЫН ШҮҮХ ХУРАЛД АЖИГЛАГЧААР ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ ХҮРГҮҮЛЖЭЭ
2019-08-09  
  

   АМЕРИКААС ИРСЭН АЙЛЧЛАЛЫН АГУУЛГА НЬ ЮУ БАЙВ
2019-08-09  
  

   ҮНДСЭН ХУУЛИЙН ЦААДАХ УЛС ТӨР "ЭХЭЛЖ" БАЙНА
2019-08-02  
  

   С.БАЯРЫН ХЭРЭГ: “ПЕТРОВИС” БА С.БАЯРЫН ОХИДЫН СҮЛЖЭЭ
2019-07-30  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот