ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
GAZETA: БҮГД ХЯТАДЫН ЭСРЭГ БУЮУ ТРАМП МОНГОЛООС ЮУ ХҮСЭВ?

GAZETA: БҮГД ХЯТАДЫН ЭСРЭГ БУЮУ ТРАМП МОНГОЛООС ЮУ ХҮСЭВ?
Ерөнхийлөгч | 2019-08-01 14:21:57 | УНШИСАН: 192 | bayar

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийж буй айлчлалтай холбоотойгоор Оросын Газета.ру хэвлэл “Бүгд Хятадын эсрэг: Трамп Монголоос юу хүсэв?” нэртэй нийтлэл гаргасныг орчуулан хүргэж байна. 


Дональд Трамп лхагва гаригт Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг Цагаан ордонд хүлээн авна. Бээжинтэй сөргөлдөөнтэй харилцаатай байгаа энэ үед Орос, Хятадын хооронд стратегийн тун чухал байрлалтай Монгол улстай харилцаагаа бэхжүүлэх нь Вашингтоны хувьд чухал юм. Харин Ерөнхийлөгч Баттулгын хувьд Америкт хийж буй айлчлал нь БНХАУ болон ОХУ-тай харилцах харилцаанд тэнцвэрийг хайж байгаа хэрэг. 


Монголын ерөнхийлөгчийн хувьд энэ нь 2017 онд төрийн тэргүүний албан тушаалд сонгогдсноос нь хойших АНУ-д хийж буй анхны айлчлал юм. Түүнчлэн сүүлийн найман жилийн хугацаанд Америкт  Монголын төрийн тэргүүн айлчилж буй анхны тохиолдол бөгөөд өмнө нь 2011 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Намбарын Энхбаярыг хүлээн авч уулзаж байв. 


Трампын адилаар Монголын ерөнхийлөгч өмнө нь бизнесмен байсан, мөн л үл хөдлөх хөрөнгийн худалдаа эрхэлж байсан тул энэ хоёр ерөнхийлөгч харилцаа тогтоочих байх. Баттулга бизнест орохоосоо өмнө спортоор хичээллэдэг байсан бөгөөд самбо бөхийн дэлхийн аварга болж байлаа. 


Энэ айлчлал нь “АНУ болон Монгол улсын аюулгүй байдал, хоёр орны хөгжил цэцэглэлтийг бэхжүүлэх зорилгоор хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэгдсэн”АНУ-ын Төрийн департамент гэж онцолж байв.


Түүнчлэн, талууд чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг баримтлах, хоёр орны хооронд бат бэх түншлэлийг дэмжих” зорилгоор батлан хамгаалахын болон аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцэнэ гэж мэдээлж байлаа. 


Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь нөхцөл байдлыг хэлэлцэх нь айлчлалын гол зорилгуудын нэг гэж  үзэж байгаагаа Оросын Шинжлэх ухааны академийн Алс Дорнодын хүрээлэнгийн захирал, “Валдай ” клубын шинжээч Сергей Лузянин  онцоллоо. 


Энэ бүс нутаг дахь АНУ-ын санаачилгууд нь “шууд болон шууд бусаар” Хятадын эсрэг чиглэгдсэн байдаг гэдгийг шинжээч сануулж байгаа юм.  Энэ үзэл баримтлалын талаар хэлэлцээрийн хэлэлцэх асуудалд дурдсан нь Вашингтон үүнийг Монголын талтай хэлэлцэх сонирхолтой байгаа гэсэн үг. 

Өнгөрсөн зургаадугаар сард Пентагон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн шинэ цэргийн стратегиа танилцуулсан. Энэ стратегид нэн тэргүүний эрсдэл болоод аюул занал нь Хятад гэж заасан байв. 


Одоогоор БНХАУ-тай харилцах харилцаа Вашингтоны хувьд гол асуудлуудын нэг байгаа. Монголын Ерөнхийлөгчийн айлчлалаас өмнө Трамп Твиттер хуудсандаа шинэ сонгууль болно гэж найдан Вашингтонтой хийх худалдааны хэлэлцээрийг Бээжин хойш татах хэрэггүй хэмээн мэдэгдэж байв. Тэрбээр дахин сонгогдвол Хятадын тал дээр илүү хатуу байр суурьтай байна гэдэгтээ итгэлтэй байгаа юм. 


Гурвалжин дахь МОНГОЛ


Хятад болон Оросын хооронд стратегийн чухал байр эзлэн орших Монгол улс ЗХУ-ын үеэс л энэ хоёр оронтой харилцах харилцаагаар гадаад бодлогоо тодорхойлж байлаа. 


Гэхдээ, 1990-ээд оноос эхлэн тус улсын улс төрийн шинэ элит “гуравдагч хөрш”-ийн үзэл баримтлалын хүрээнд дэлхий ертөнцтэй харилцаа холбоо тогтоож эхлэсэн бөгөөд үүнийг дагуу ЕХ, Япон, Солонгос, АНУ, Турк болон бүс нутгийн бусад хүчирхэг гүрнүүдтэй хамтын ажиллагаатай болсноор Орос, Хятадтай харилцах харилцаандаа хүчний тэнцвэр бий болгож байгааг Лузянин онцоллоо. 


Бээжин, Вашингтоны хооронд төвөгтэй харилцаа үүссэн өнөөгийн нөхцөл байдалд Цагаан ордон Улаанбаатартай түншлэлийн харилцаагаа хүчирхэгжүүлэхийг хүсч байгаа гэж Америкийн тоймчид онцолж байгаа юм. 


Гэхдээ Вашингтон Монголын тэргүүнийг Бээжингийн  тал дээр “өөртөө урвуулах” гэсэн оролдлого нь тун ч хүнд байна гэж Лузянин үзэж байна.  Улаанбаатар болон Москва “Нэг бүс-нэг зам” төслийн хүрээнд Хятадтай идэьхитэй хамтран ажилладаг. Энэ төслийн хүрээнд гурван орны хооронд эдийн засгийн  коридор байгуулагдах бөгөөд хөрөнгө оруулалтын 32 төсөл хэрэгжих юм. 


Монгол улсын БНХАУ-тай хийх худалдааны хэмжээ 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларыг давна гэж төлөвлөсөн байгаа.  Үүнд түлхэц болох эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг 2016 онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр батлаж байлаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд төлөвлөгдсөн төслүүд нь “Монгол улсыг Дорнод Ази дахь Америкийн төсөлд татан оролцуулах Америкийн стратегийг орлохуйц хүчирхэг хувилбар” гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн захирал Лузянин онцолж байгаа юм. 


Шинжээчийн өгүүлснээр, Монголын өнөөгийн ерөнхийлөгч ШХАБ-ын хүрээнд Оростой илүү нягт хамтран ажиллах зорилттой, мөн Монголыг энэ байгууллагын байнгын гишүүн болгохыг хүсдэг аж.

“Ерөнхийлөгч Орос ба Хятад гэсэн уламжлалт уйлыг дахин сэргээж, энэ гурвалжингийн дотор стратегийн түншлэлийг бэхжүүлэх үзэл баримтлалтай байгаа” хэмээн Лузянин үзэж байгаа юм. 


АНУ болон Хятадын хоорондын сөргөлдөөн нэмэгдснээс хойш Америкийн тал Монгол руу илүү идэвхийлэн анхаарах болсон. Тэр бүү хэл БНАСАУ –ын удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын түүхэн уулзалт хийж болох газар нь Монголыг гэж Вашингтон үзэж байлаа. Саяхан Монгол улсад АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон айлчилсан бөгөөд тэрбээр 2016 онд энэ улсад айлчлал хийсэн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн дараа Монголыг зорьсон  АНУ-ын анхны өндөр албан тушаалын төлөөлөгч болсон юм. 

Тэрбээр “Монгол бол АНУ-ын хувьд чухал харилцаа, манай захиргаа энэ харилцааг гүнзгийрүүлэхээр хичээж байна” хэмээн айлчлалынхаа өмнө мэдэгдэж байлаа. 

Энэ ч утгаараа Вашингтон Монголд хөрөнгө оруулна гэж амлан энэ улсын гадаад бодлогод Америкийн нөлөөллийг хүчирхэгжүүлэхээр хичээх байх, гэхдээ “тэнд Хятад хэдийнэ гол байр суурийг эзлэсэн” хэмээн Лузянин үзэж байна. 

 

Г.Бямбасүрэн



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
2019-08-12  
  

   ХБНГУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД ЁОРН РОЗЕНБЕРГ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИЛАА
2019-08-11  
  

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
2019-08-08  
  

   ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА “ШИНЭ СУМ” БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА
2019-08-06  
  

   АВЛИГЫН МӨНГӨӨР АВСАН ЯМАР ХӨРӨНГӨ ХААНА БАЙГААГ ИЛРҮҮЛЭХЭД АНУ-ЫН ТАЛ ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛНЭ ГЭВ
2019-08-03  
  

   Х.БАТТУЛГА: АНУ МОНГОЛЫН ХУВЬД СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛТЭЙ ТАВ ДАХЬ УЛС БОЛЛОО
2019-08-02  
  

   АНУ-ЫН СЕНАТЫН ГИШҮҮН ТЭД ИОХО МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД БАРААЛХЛАА
2019-08-02  
  

   GAZETA: БҮГД ХЯТАДЫН ЭСРЭГ БУЮУ ТРАМП МОНГОЛООС ЮУ ХҮСЭВ?
2019-08-01  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот