ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
В.ЗЕЛЕНСКИЙ ПАРЛАМЕНТЫН ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ЗАРЛАВ

В.ЗЕЛЕНСКИЙ ПАРЛАМЕНТЫН ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ЗАРЛАВ
Гадаад мэдээ | 2019-07-22 12:46:14 | УНШИСАН: 261 | bayar

Украинчууд парламентын ээлжит бус сонгууль явуулж, шинэ Ерөнхийлөгч В.Зеленскийн эрх мэдлийг батжуулан бэхжүүлэхийг эрмэлзэж буй талаар CNN мэдээллээ. Ингэснээр дайны хөлд нэрвэгдсэн энэ улсын ирээдүйг хүчирхэг улстөрчид даатгахыг хүсч байгаа аж.

Хошин урлагийн жүжигчин байснаас биш улстөрчийн амьдралын туршлагагүй В.Зеленский өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан нь улс төрийн ертөнцөд урьд хожид үзэгдээгүй тохиолдол байлаа. Европын хамгийн ядуу тарчиг улсуудын нэг болох энэ улс орны амьдралын чанарыг сайжруулах, авлига, хээл хахуулыг үгүй хийх эрмэлзэл бүхий хүний дүрийг тэрээр өмнө нь хошин урлагийн тайзнаа бүтээж байв. Тэрээр Ерөнхийлөгчийн дүрийг олонтаа бүтээсэн телевизийн шоуныхаа нэрэмжит Ард түмний намын гишүүн юм. Улмаар парламентад удаа дараа дуу хоолойгоо хүргэж байсан ч энэ удаад ээлжит бус сонгууль зарлагдаад байна.

Өдгөө 41 настай В.Зеленский өөрийн эрх мэдлийг Засгийн газар болон өмнө нь парламентад суудалтай байсан хууль тогтоогчидтой хуваалцах болжээ. Сонгуульд ялсан хэн боловч барууны ертөнцийн төвд буй Украинын Крымыг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах талаарх 2014 оноос эхэлсэн мухардмал нөхцөл байдлыг “өвлөн авах” юм. Улмаар Украины өмнөд муж болох Донбасст өрнөсөн салан тусгаарлагчдын мөргөлдөөний улмаас өнгөрсөн таван жилийн хугацаанд 13 мянган хүн амиа алдсан билээ.

Түүнчлэн шинэ Засгийн газар олон улсын хандивлагчдаас ирэх аливаа шаардлагууд, ялангуяа, эдийн засгаа тогтвортой байлгахын тулд олон тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлүүдийг өөрийн болгож, тэдний итгэлийг хүлээх ёстой. Энэхүү ээлжит бус сонгуулийн талаар В.Зеленский өнгөрсөн тавдугаар сард төрийн тэргүүний тангаргаа өргөхдөө л зарлан мэдэгдэж байсан юм. “Ийнхүү ээлжит бус сонгууль зарлаж байгаа нь шинэ Ерөнхийлөгч төрийн тэргүүний ялалтаа эрч хүчтэйгээр үргэлжлүүлэхийг хүсч буйн илрэл. Үүгээрээ дамжуулан тэрээр авлига хээл хахуулийн үүр гэгдэх болсон Украины парламентын давамгай хүчийг өөрийн болгож, улстөрийн цэвэрлэгээ хийхээр зорьж байна. ” гэж Их Британид төвтэй олон улсын эдийн засгийн судалгаа, эрсдэлийн төлвийн шинжээч байгууллага “Economist Intelligence Unit”-ийн мэргэжилтэн Агнес Ортолани хэлжээ. В.Зеленскийн жүжигчний карьераас гадна Украины хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг Игор Коломоискитой бизнесийн харилцаа холбоотой. Коломоиски бол Украины хамгийн том зээлдэгч болох PrivatBank-тай урт хугацааны ширүүн маргаан үүсгэсэн нэгэн юм. Учир нь тэрээр энэхүү банкийг 2016 онд хувьчлахыг хүссэн ч эсрэгээр нь төрийн мэдэлд шилжүүлжээ. Харин В.Зеленский өөрийгөө Коломоискигийн талд үйлчлээгүй, түүний хүн биш гэж өөрийгөө баталдаг билээ. Харин PrivatBank-ийг төрийн өмчид багтаах болсон нь гадаадын зээлдэгчдийн тусламжийг “царцаасан” гэж олон нийт шүүмжилдэг байна.

Төрийн тэргүүн В.Зеленский улс орныхоо байдлыг сайжруулах амлалт хүлээсэн бөгөөд ОУВС-гаас дэмжлэгийн шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм. Ингэхдээ тэрээр авлигын эсрэг арга хэмжээ авч, хууль хяналтын үйл ажиллагааг чангаруулах үүрэг хүлээгээд байна.

 



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   В.Путин Монголоор дамжуулж Хятад руу хийн хоолой барих боломжийг судлахыг даалгажээ
2019-12-06  
  

   Монгол залуу Австралид хүний амь аварчээ
2019-12-03  
  

   Хамгийн олон амьтныг нэг дор нядалж бурханд тахил өргөдөг баяр өнөөдөр Балбад эхэлж байна
2019-12-03  
  

   Монгол, Хятадын хооронд эрх зүйн туслалцааны хүсэлтийг цахимаар илгээж байхаар тохиролцлоо
2019-12-02  
  

   "Гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая” өдөрлөг болж байна
2019-11-30  
  

   Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдаар Д.Давааг томилов
2019-11-30  
  

   Ирэх сарын 28-ныг БНХАУ-руу нүүрс тээвэрлэх зөвшөөрөл олгохгүй
2019-11-23  
  

   Хонконг ардчиллын хөдөлгөөнийг дэмжих хуулийн төсөлд гарын үсэг зурахыг Дональд Трампаас хүсчээ
2019-11-23  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот