ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих газрын байршлын талаар хэлэлцэв

50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих газрын байршлын талаар хэлэлцэв
Нийслэл | 2019-07-21 19:36:24 | УНШИСАН: 103 | tuvshee

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний хуралдаанаар Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа гүүрэн гарцуудын цэвэрлэгээ, үйлчилгээ, цахилгаан шатны ашиглалтын талаарх танилцуулга болон Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн байршил, зураг төсөл, төсвийн тухай танилцуулгыг хэлэлцлээ.

Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа гүүрэн гарцуудын цэвэрлэгээ, үйлчилгээ, цахилгаан шатны ашиглалтын талаарх танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулав. Нийслэлийн хэмжээнд төсвийн хөрөнгөөр байгуулсан таван гүүрэн гарц, гурван нүхэн гарц байдаг. Нийслэлийн Засаг даргын үүрэг болгосны дагуу өнгөрсөн зургаадугаар сард “Улаанбаатар шат” НӨҮГ-ын дарга, ерөнхий инженерээр ахлуулсан ажлын хэсэг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо 120 мянгатад байрлах гүүрэн гарцны цахилгаан шат, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд байрлах гүүрэн гарцны цахилгаан шат, 100 айлд байрлах цахилгаан шатнуудын эвдэрч гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг сольж ашиглалтад оруулсан байна. Цаашид гүүрэн гарцны цахилгаан шатнуудыг хариуцах хоёр ээлжийн ажилтан ажиллуулах, шаардлагатай сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэх шаардлагатай байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга хэлсэн юм.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж нийслэлийн хэмжээнд байгаа гүүрэн гарцуудын цахилгаан шатны засвар болон техникийн бүрэн бүтэн байдлыг “Улаанбаатар лифт” НӨҮГ-ыг хариуцаж ажиллах үүрэг даалгавар өгч хурлын тэмдэглэл гаргалаа.

Мөн зөвлөлийн хурлаар олон улсын жишигт нийцсэн 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих газрын байршлын талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц танилцууллаа. Зөвлөлийн гишүүд тодорхой дөрвөн газрын байршилд санал хэлж,  үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих газрыг дахин судалж танилцуулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга  А.Энхманлайд үүрэг болголоо.

Энэ үеэр хотын Захирагч С.Амарсайхан “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг төр хувийн хэвшлийн оролцоотой, байнгын ажиллагаатай байх зарчим дээр үндэслэж хийх ёстой. Зах зээлийн хэрэгцээг хангасан жилийн дөрвөн улиралд хэвийн үйл ажиллагаа явуулж байдаг цогцолбор болох Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг байгуулахад хувийн хэвшлийнхний саналыг тусгах хэрэгтэй” хэмээлээ.

Уг асуудалтай холбогдуулан Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг барьж байгуулахад төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй санал солилцож танилцуулахыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Отгонбаярт даалгав.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   "ХҮҮХДИЙН АВТОБУС НЬ 12-ООС ДООШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ, ЗҮҮН ГАР ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ БАЙХ ЁСТОЙ"
2019-08-19  
  

   ГЭРЭЛТ ГУДАМЖИНД “HOBBY STREET” ЦУВРАЛ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА
2019-08-19  
  

   СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВАХ БЭЛТГЭЛЭЭ БҮРЭН ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
2019-08-19  
  

   У.ХҮРЭЛСҮХ: МАХ ГУРИЛЫН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДВАЛ Ч.УЛААН САЙД ТОЛГОЙРОО ХАРИУЦНА ШҮҮ
2019-08-19  
  

   ИЗРАИЛИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН ХАМАС БҮЛЭГЛЭЛ РҮҮ ДОВТОЛЖЭЭ
2019-08-19  
  

   Э.БАТТУЛГА: БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДЛУУДЫН ШИЙДЛИЙГ ӨӨРӨӨС НЬ ОЛЖ БОЛДОГ
2019-08-19  
  

   Б.БАТ-ЭРДЭНЭ: МИНИЙ ШАВЬ ЭЛДЭВ ТӨРЛИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН ШААРДАГДАХААРГҮЙ БАЙГАЛИАС ЗАЯАСАН БЯР ЧАДАЛТАЙ БӨХ
2019-08-19  
  

   УРАН ӨВӨӨГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ БУЮУ МОНГОЛ ПИКАССО
2019-08-19  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот