ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
С.БАТБААТАР: ЭРХ БАРИГЧ ХОЁР НАМЫГ ТАТАН БУУЛГАЖ, ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРУУЛЖ БАЙЖ НИЙГЭМ ЦЭВЭРШИНЭ

С.БАТБААТАР: ЭРХ БАРИГЧ ХОЁР НАМЫГ ТАТАН БУУЛГАЖ, ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРУУЛЖ БАЙЖ НИЙГЭМ ЦЭВЭРШИНЭ
Намууд | 2019-07-18 10:36:40 | УНШИСАН: 164 | postcron

Иргэний зориг ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга, хуульч С.Батбаатартай ярилцлаа.


-Та бүхний зүгээс Үндсэн хуулийг өөрчилж болохгүй гэж удаа дараа шаардлага тавьж байсан. Гэвч Үндсэн хуулийг өөрчлөхөөр болж, өдгөө хоёр дахь хэлэлцүүлэг рүүгээ орчихлоо шүү дээ?

-Нийгмийн болохгүй, бүтэхгүй бүхнийг Үндсэн хуулиас үүдэлтэй гэж сүүлийн үед их ярьж байна л даа. Үндсэн хуульд хулгай хий гэж заагаагүй, Үндсэн хуульд авлига авч, төрийн албан тушаалаа ашиглаад гэмт хэрэг үйлд гэж заагаагүй шүү дээ. Эрх баригчид өөрсдийн хийсэн болгоныг Үндсэн хуульд нааж байна. Монголд байгаа маш олон хуульчаас асуухад Үндсэн хуулийг муу хууль гэж хэн нь ч хэлэхгүй. Гэхдээ Үндсэн хуулийг цаг үетэйгээ нийцүүлж засварлах шаардлага үүссэн. УИХ-ын гишүүд Үндсэн хуулиас гадуурх органик хуулиудыг дандаа өөрсдөдөө нийцүүлж засварладаг. Энэ нь хууль зүйн салбарыг доголдуулж буй хамгийн том шалтгаан болчихоод байна. Өөрөөр хэлбэл, шүүгчдийг томилдог хууль гэх мэтийн органик хуулиудыг өөрсдөдөө тохируулж гар хүрснээр тэр хууль нь хууль биш болчихсон. Хууль зүйн салбарын доголдол эндээс үүдэлтэй. Үндсэн хуульд ямар нэгэн улс төрийн хүчин, ялангуяа энэ 65-ын бүлэг засвар хийхгүй ээ. Бидний тавьж байсан санал бол улс төрийн бүх намыг татан буулгаж, Ардын түр хурлыг байгуулаад тэндээсээ Үндсэн хууль болоод бусад хуулиудаа засъя гэсэн. 330 сум, 154 хорооноосоо төлөөлөлтэй Үндсэн хуульд өөрчлөлт хийе гэдэг шаардлагыг удаа дараа УИХ-д тавьсан ч хүлээж авсангүй.

-Өнөөдрийн УИХ-ын гишүүдийг Үндсэн хуульд гар хүрэх чадамжгүй гэж үзэж байгаа юм уу?

-Одоогийн УИХ-ын гишүүд дунд хууль гэдгийг мэдэхгүй маш олон хүн байна. Хэдхэн тооны хуулийн мэдлэгтэй гишүүдийн өргөн барьсан хуулийнх нь өөрчлөлтийг ямар ч үр дагавартай байсан мэдэхгүй кнопоо дараад дэмжиж байдаг. Тийм л хүмүүс хууль тогтоох дээд байгууллагад байна. Тодруулбал, хоол хийж мэддэггүй хүний бичсэн хоолны жороор мэргэжлийн тогоочид хоол хийж байна л гэсэн үг. Үүнтэй адил хууль зүйн талаар “А” ч байхгүй хүн УИХ-д ороод Монгол Улсын хуулийг өөрчлөөд байна. УИХ гэдэг хууль тогтоох дээд байгууллага шүү дээ. Тэгээд энэ мэргэжлийн бус хүмүүсийн хуулиар хуульчид ажиллах гэхээр хоорондоо асар зөрөлдөөнтэй хуулиуд гарч ирээд байна.

Энэ хууль зүйн салбарын доголдлыг бид хуульдаа биш үүнийг хэрэгжүүлж байгаа гүйцэтгэх засаглалдаа, хууль тогтоох байгууллагадаа байна л гэж үзээд байгаа юм.

-Та бүхэн Ардын түр хурлыг хуралдуулж, Үндсэн хууль болоод бусад хуульд нь засвар хийе гэлээ. УИХ-ын гишүүд органик хуулиудыг өөрчилж байгаа юм чинь яагаад Үндсэн хуульд гар хүрч болохгүй гэж?

-Өнөөгийн Засаг барьж байгаа хоёр намын дотоод систем нь үнэхээр бохирдчихсон байхгүй юу. Задлахаас өөр арга байхгүй. Энэ хоёр намын гишүүд дүүргийн ИТХ-д нэр дэвшихийн тулд намдаа 20-иос дээш сая төгрөгийн хандив өгдөг. Мөн өөрсдийн үүрүүдийн дарга, гишүүдэд 10-20 сая төгрөгөөр гарыг нь цайлгадаг. Энэ бол ил болчихсон асуудал. Ингээд 40-50 сая төгрөг зарлагадсан дөрөв, таван залуу өрсөлдөөд нам дотроосоо хороонд нэр дэвших эрхээ олж авдаг. Тэр хүн нь тойрогтоо үзэхдээ ард түмний саналыг худалдаж авдаг мөнгө, зар сурталчилгаа гээд зарлагадсаар зөвхөн дүүргийн ИТХ-д сонгогдох гэж 100-200 сая төгрөг зарлагаддаг. Тэгээд ийм их мөнгө зарлагадсан хүн гарч чадвал зарцуулсан мөнгөө буцааж олох гэж л ажиллана. Хоёр намын хамгийн муухай зүйл нь мөнгө угааж байгаа энэ асуудал. Тэгэхээр татан буулгаж, нэг гараанаас бүх намуудыг эхлүүлж, дахин зохион байгуулалтад оруулж, бодлогын нам болгож байж өнөөдрийн энэ нийгэм цэвэршинэ.

-Та бүхэн Үндсэн хуулийн өөрчлөлтөд ямар заалтыг түлхүү анхаарч байна?

-Бид Үндсэн хуулийг өөрчилж болохгүй гэдэг шаардлагыг удаа дараа тавьсан. Гэвч нэгэнт Үндсэн хуульд өөрчлөлт орохоор болчихлоо. Тэгвэл Үндсэн хуулийн 6.2-т төрийн өмч гэсэн тэр заалтыг ард түмний өмч болгоод өгөөч ээ. Сумдын Засаг дарга нар газраа гадаадынханд эзэмшүүлж байна. Тэгээд иргэд нь бэлчээрийнхээ газрыг алдаад шүүхдэхээр дандаа ялагдаж байна. Ялагдаж байгаа үндэслэл нь Үндсэн хуульд Монгол Улсын иргэдэд өмчлүүлсэн 0.7 га-гаас бусад газар, газрын доорх баялаг, ой, ан амьтан ус ургамал бүгд төрийн өмч гээд заачихсан. Таны өмчлөх долоон га-гаас бусад газар төрийн өмч учраас төр мэднэ гээд шүүх дээр иргэд ялагдаад байна. Засаг дарга төрийн төлөөлөл учраас захиран зарцуулах бүрэн эрхтэй гээд л нэг хүний гарын үсгээр Монголын газрыг зараад дууслаа. 6.1 дээр яахав, ард түмний мэдэлд гэж байгаа. Гэвч газрын эзэн нь төрийн төлөөлөл болох Засаг дарга, сайд, гишүүд нар учраас дураараа захиран зарцуулаад байна. Ер нь энэ хууль дээр маш олон алдаатай заалтууд байна.

-6.2 дугаар заалтыг өөрчилж газрын доорх баялаг, ой, ан амьтан, ус ургамлыг ард түмний өмч болговол уул уурхайн хөгжилд сөргөөр нөлөөлөх юм биш үү. Ард иргэд бидний өмч гээд хувиараа алт олборлоод эхэлбэл яах юм бэ?

-Ард түмний өмч гээд бүгд “нинжа” болно гэсэн үг биш. Органик бусад хуулиараа зохицуулаад өгнө. Засаг дарга аливаа нэг орд газрыг гадаадын компанид ашиглуулахаар болбол нутгийн иргэдийн саналыг авна гэдэг ч юм уу, органик хуулиараа бусад заалтуудыг зохицуулж болно. Бусад органик хуулиараа нөхцөлийг нь заагаад өгчихсөн болохоор ард түмэн 0.7 га-гаа хүртэл авч чадахгүй байгаа шүү дээ. Үүнтэй л адил.

-Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх нь хэр зөв бэ?

-Гол, мөрөн, ус бол төрийн өмч. "Оюу толгой" компанитай гэрээ хийхдээ гүний усыг төлбөр авахгүйгээр ашиглуулах гэрээ хийчихсэн. Өнөөдөр жилд 15-30 тэрбум литр гүний усыг "Оюу толгой" ашиглаж байна. Гэтэл энэ гэрээг тухайн үеийн Ерөнхий сайд байсан хүн л хийсэн. Энэ Үндсэн хуульд Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх заалт асар их орж ирсэн. Ц.Элбэгдорж, С.Баяр, Ч.Сайханбилэг нар Ерөнхий сайд байсан. Иймэрхүү хүмүүс эрх мэдэлд хүрч, Ерөнхий сайд болохдоо асар их увайгүй үйлдлүүдийг хийчихсэн шүү дээ. Ийм увайгүй Ерөнхий сайдууд илүү их эрх мэдэлтэй болоод ирэхээрээ юу хийх вэ гэдэг аюул байна. Энэ Үндсэн хуульд оруулж байгаа өөрчлөлтүүд үнэхээр Монголын сайн сайхны төлөө гэхээсээ илүү эрх барьж байгаа хүчийг илүү их нэмэгдүүлээд байна уу гэж харагдаад байгаа.

-Танай намын зүгээс ямар хуулийн төслүүд боловсруулж байгаа вэ?

-Бид улс төрийн намуудыг татан буулгаж, бодлогын нам болгох хуулийн төслийг бэлдэж байгаа. Түүнчлэн Иргэний хяналтын тухай хуулийг бэлэн болгочихсон байгаа. Энэ нь ямарваа нэг улсын төсвөөр тавьсан замыг ч юм уу, бусад асуудал дээр иргэд өөрсдөө хяналт тавина гэсэн үг. Өөрөөр хэлбэл, баруун аймгууд руу тендерийн нэг компани 100 км авто зам тавилаа гэж бодоход тэр замыг стандартын дагуу тавьсан байна уу гэдэг дээр Хуулийн фермүүд хяналтаа тавьж, шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүх газар дээр нь очиж стандартын дагуу юу гэдгийг нь шалгаад тухайн зам тавьсан компанийг торгодог тогтолцоо руу орох юм. Түүнчлэн алдааг олж шүүхэд хандсан хүмүүст урамшуулдаг урамшууллын системтэй байна. Харин худлаа гомдол гаргасан хүмүүсийг Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно гэсэн үг. Ингэж байж төрд шахдаг бизнесүүд цэгцэрнэ.

Мөн Генетикийн нөөцийн тухай хуулийг боловсруулчихсан байгаа. Монгол Улс 2018 онд байгаль орчин, уул уурхайн салбараас 2.2 их наяд төгрөгийн татвар төсөвт төвлөрүүлсэн юм билээ. Генетикийн нөөцийн тухай хууль Монгол Улсад байгаа амьтан ургамлын генетикийг хамгаалах хуулийн төсөл юм. Дорнодын Халх голд хадлан бэлдэх нэрийдлээр хятадуудад газар өгч байгаа. Гэтэл Хятад улсад нөгөөх өвс маань очоод 13 ангилагддаг гэнэ. Тэдгээр ангилсан ургамлуудаараа эм үйлдвэрлэдэг. Манай чихэр өвсийг хятадууд нутагтаа тарималжуулж үзсэн шүү дээ. Гэхдээ хэзээ ч монгол хөрсөн дээрээ, эрс тэс уур амьсгалд ургасан чихэр өвсөө гүйцдэггүй. Манай улсын хамгийн том байгалийн баялаг бол эрс тэс уур амьсгалд ургаж байгаа эдгээр эмийн ургамлууд юм. Энэ байгалийн баялгийг бид үнэгүй шахам гаргаж байна. Тиймээс бид дотоодынхоо хуулийг боловсруулах хэрэгтэй. Эдгээр ургамлуудыг төр хамгаалалтдаа аваад ашиглана гэсэн үг. Ингэснээр бид Монгол Улсын төсөвтэй тэнцэхүйц эмийн үйлдвэртэй болох боломж байна. Одоо энэ ажлыг эхлүүллээ гэж бодоход 5-10 жилийн дараа гэхэд томоохон хэмжээний эмийн үйлдвэртэй болчихно. Тэгэхээр Монгол Улс зөвхөн уул уурхайгаас хараат бус болох боломж байна. Байгалийн баялаг асар их байна. Бидний үр хүүхэд энэ газар нутаг дээр хичнээн мянган жил амьдарна. Саяхан нэг судалгаа гарсан. Монголын бүхий л яамд, сайд нар, судалгааны томоохон байгууллагын оролцсон энэ судалгаагаар манай улсад уул уурхай энэ эрчээр явбал 10 хүрэхгүй жилийн дотор өмнийн говийн гүний усны нөөц дуусна гээд тодорхой заачихсан байгаа. Энэ судалгааг УИХ, Засгийн газар хамтарч гаргасан шүү. Тиймээс бид уул уурхайг Монголын ирээдүй гэж харж болохгүй.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ, АЖЛЫН ХЭСГҮҮД ХУРАЛДАНА
2019-08-19  
  

   МАН-ЫН БҮЛЭГ, АН-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА
2019-08-19  
  

   МАН-ЫН БҮЛЭГ ЗӨВШИЛЦСӨНГҮЙ
2019-08-16  
  

   МАН ЦАХИЛГААНЫ ҮНИЙГ ТОГТВОРТОЙ БАРИНА ГЭЖ АМАЛСАН Ч ЭНЭ ЖИЛ ДӨРВӨН Ч УДАА НЭМЭГДЖЭЭ
2019-08-15  
  

   Д.ЭРДЭНЭБАТ: ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ АРД ТҮМНЭЭРЭЭ БАТЛУУЛАХ БИДНИЙ ШААРДЛАГА ХЭВЭЭР БАЙГАА
2019-08-13  
  

   МОНГОЛЫН ТӨРИЙГ ОЙМСОНДОО ХАВЧУУЛСАН МАН-ЫНХНЫ АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГ ЗАХ ЗАМБРААГАА АЛДАВ
2019-08-05  
  

   АН: ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛ БУС, АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР БАТЛАХ НЬ ЗҮЙТЭЙ
2019-07-31  
  

   АН: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИНЭ
2019-07-18  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот