ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
УИХ | 2019-07-09 16:38:58 | УНШИСАН: 338 | badralmaa

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барив.

Байнгын ажиллагаатай парламентын нийт гишүүдийн 75 орчим хувь нь дараагийн сонгуулийн үр дүнгээр шинэчлэгдэн сонгогддог болохыг холбогдох тоон мэдээллийн дүнгээс харж болно. Өөрөөр хэлбэл сонгогчид энэ хэмжээгээр өөрийн сонгосон парламентийн гишүүндээ хариуцлага хүлээлгэн, шинэ нэр дэвшигчийг сонгодог байна. Ард түмэн /сонгогчид/ Улсын Их Хурлын гишүүнд хариуцлага тооцохын тулд заавал дөрвөн жилийг хүлээх бус, өөрсдийн санал, санаачилгаар эгүүлэн татах эрх зүйн боломжийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар тус тус олгох шаардлагатай гэж үзэж хоёр зүйл бүхий төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ өргөн мэдүүллээ. 

Дараах тохиолдолд 7 хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороо гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргахаар хуулийн төсөлд тусгалаа. Үүнд:

гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;

гишүүн хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасан;

Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан;

гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон;

гишүүнийг эгүүлэн татах саналыг тодорхой тооны сонгогч иргэд гаргасан.

Нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах  Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи чөлөөлөх, эгүүлэн татах саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол батлагдсанд тооцно. Харин гишүүнийг эгүүлэн татах асуудлаар тодорхой тооны сонгогч иргэд санал гаргасан бол уг асуудлаар гаргасан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулснаар тогтоол батлагдсанд тооцно. Учир нь нэгэнт сонгогч иргэдийн олонх нь сонгосон төлөөлөгчөө эгүүлэн татах санал гаргасан бол уг асуудлыг Улсын Их Хуралд дахин хэлэлцэх, цааргалах шалтгаан эрх мэдэл байхгүй гэж үзжээ.

    Төсөлд тусгаснаар сонгогчдын гарын үсэг үнэн зөв, тухайн сонгогч нь уг тойргийн засаг захиргааны нэгжид амьдардаг нь сонгуулийн төв байгууллагын лавлагаагаар нотлогдвол Байнгын хорооны санал, дүгнэлтийн Улсын Их Хуралд уншиж танилцуулснаар гишүүний бүрэн эрх дуусгавар болно гэжээ. Гишүүнийг бүрэн эрхийг Улсын Их Хурлын шийдвэрээр хүлээн зөвшөөрч, баталгаажуулдаг тул уг асуудлыг зайлшгүй нэгдсэн хуралдаанд танилцуулаж байх нь зөв гэж хууль санаачлагч үзсэн. 

    Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүд хэлэлцэж байгаа асуудлаар асуулт асууж, үг хэлж болох бөгөөд холбогдох албан тушаалтан, иргэдийн төлөөлөл оролцож гишүүдийн асуултад хариулт өгч болохоор хуулийн төсөлд тусгасан байна. 

    Хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасны дагуу хуулийн төсөлтэй хамт Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг мөн боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   "Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАР ЭМНЭЛЭГТ ТАРВАЛЗАЖ, САЙД НЬ БАЙН БАЙН ОЧИЖ ЭРГЭЖ БАЙГАА”
2019-10-18  
  

   УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
2019-10-18  
  

   Н.ЭНХБОЛД САЙД АА, ЗАЛУУСТАА ЗАЙГАА ТАВЬЖ ӨГ!
2019-10-18  
  

   С.БЯМБАЦОГТ: БАТЗОРИГ САНАМСАРГҮЙ АЛДАА ГАРГАСАН, ТЭР АЛДААНД НЬ БҮГДЭЭРЭЭ ОРОЛЦСОН
2019-10-17  
  

   Х.БОЛОРЧУЛУУН: ЖДҮ АВСАН ХҮМҮҮС НИЙЛЖ БАЙГААД УУЧЛАЛТ ГУЙХ ЮМ УУ
2019-10-17  
  

   "УТАА, АГААРЫН БОХИРДОЛ МЭДЭГДЭХҮЙЦ БУУРЧ БАЙНА. ГЭХДЭЭ ХҮНИЙ АМЬ ЭРСДЭХ ЁСГҮЙ"
2019-10-15  
  

   Ж.МӨНХБАТ: НАМ ТОМИЛГООГ БҮГДИЙГ НЬ МЕССЭЖ, Е-МАЙЛЭЭР АВЧ БАЙГАА ШҮҮ ДЭЭ
2019-10-15  
  

   ИРГЭД САЙЖРУУЛСАН ТҮЛШИЙГ “АЙГААД ТҮЛЭХГҮЙ БАЙГАА” ТУХАЙГАА УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ УЧИРЛАЖЭЭ
2019-10-14  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот