ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Монголд суудлын АВТОМАШИН УГСРАХ ҮЙЛДВЭР байгуулахаар боллоо

Монголд суудлын АВТОМАШИН УГСРАХ ҮЙЛДВЭР байгуулахаар боллоо
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам | Аж үйлдвэр | 2019-07-09 16:02:24 | УНШИСАН: 360 | badralmaa
2018 оны сүүлээр Монгол Улс нийтдээ 64000 гаруй автомашин импортолсон байна. Энэ нь 2014 оноос хойш 50%-аар өссөн үзүүлэлт юм.

Автомашин худалдаж авахын тулд 400 гаруй сая ам.долларыг манай улс гадагшаа гаргадаг бөгөөд энэ нь гадаад худалдааны алдагдалд томоохон байр эзэлдэг байна.

Нийт автомашины 92 гаран хувийг Япон улсаас импортолдог боловч дийлэнхи машинууд нь хуучин автомашин тул хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, хөрсний бохирдол болон асар их дуу чимээний бохирдлыг Улаанбаатар хот болон бусад төв, суурин газруудад бий болгож, Монгол хүний амьдралын чанарыг жилээс жилд унагасаар байна.

Нийтийн тээврийн хүртээмж, чанар, нэгдсэн зохицуулалт болон иргэдийн худалдан авах чадвараас шалтгаалж бид өнөөдрийг хүртэл хуучин автомашин авахаас өөр аргагүй байдалд оржээ.

Шинэ нисэх буудлыг түшиглэсэн хот барих төслийг сүүлийн 4 жил хөөцөлдөж буй олон улсын төслийн баг эхний ээлжинд Монголд суудлын автомашин угсрах үйлдвэр байгуулах төслийг эхлүүлэхээр шийдэж 2019 оны 7 сарын 8-ны өдөр “Нэг бүс, нэг зам” төслийн эхлэл хотын нэг болох Ханжоу хотод санамж бичиг байгууллаа.

Энэхүү төслийн хүрээнд тодорхой хөрөнгө оруулалтыг хийж, “АГТ Ауто” ХХК-ыг байгуулан суудлын автомашин үйлдвэрлэлийн салбарт олон жилийн туршлагатай Япон, Тайванийн хөрөнгө оруулалттай Юлон групп болон БНХАУ-ын төрийн өмчит Донгфень компаниудтай хамтран жилд 1000 гаруй автомашин угсрах хүчин чадалтай дунд гарын жип машин угсрах эхний үйлдвэрийг 2019 онд багтаан ашиглалтанд оруулж, 2020 оны 4 сард эхний 100 машиныг үйлдвэрээс гаргах зорилт тавин ажиллах юм байна.

Юлон групп нь Хятад, Филиппин, Тайвань дахь угсрах үйлдвэрүүдээрээ дамжуулан Chrysler, Geely, General Motors, Mercedes Benz, Mitsubishi болон Nissan-ын машинуудыг үйлдвэрлэдэг бол Донгфень мотор корпораци нь БНХАУ-ын 2 дахь том автомашин үйлдвэрлэгчийн нэг бөгөөд ачааны автомашин, зорчигч тээврийн автобусаас гадна Kia, Honda, Peugeot-Citroen, Renault зэрэг компаниудын автомашиныг үйлдвэрлэж байна.

2020 онд Монгол улсад үйлдвэрлэх дунд гарын жип машин нь “Luxgen Legend” гэдэг хамтарсан брэнд нэртэй байх бөгөөд “Luxurious, Genius and Legendary” гэдэг үзэл санаагаар Монгол үндэстний сэргэн мандлыг бэлгэдсэн, аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалыг эх орондоо эхлүүлсэн хамгийн эхний төсөл байх бөгөөд хэрэглэгчдэд тансаг, ухаалаг хүлгийг өөрийн үндэстний ДНК шингээсэн интерьер шийдлээр боломжийн үнээр хүргэх төлөвлөгөөтэй ажиллах ажээ.

2020 оны 5 дугаар сараас эхлэн шинэ нисэх буудлын хурдны замаар Монголд угсарсан суудлын автомашин давхихаар болж байгаа баярт мэдээг Монголд түмэндээ хүргэж байна.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Залуу бизнес эрхлэгчдийн анхдугаар чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө
2019-09-12  
  

   Хятад, Монгол, Оросын бизнес эрхлэгч залуусын чуулга уулзалт өгөөжтэй байв
2019-09-12  
  

   Хятад, Монгол, Оросын залуу бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт боллоо
2019-09-11  
  

   Хятадын хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэнгийн нээлт хийлээ
2019-09-11  
  

   "ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ" ХК 6.5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГОТОЙ АЖИЛЛАЛАА
2019-08-30  
  

   ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ИМПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ЭДИЙН ЗАСГИЙН ХЭМНЭЛТ ГАРГАЖ БАЙНА
2019-08-19  
  

   Б.ЭНХ-АМГАЛАН: ЗАМЧИД ДАРХАНЫ ЗАМЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР ӨДӨР, ШӨНӨГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
2019-08-08  
  

   “МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО” ҮЗЭСГЭЛЭНД СҮҮ СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ОРОЛЦОХ БОЛОМЖГҮЙ
2019-08-07  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот