ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
НҮҮДЭЛЧИН СЭТГЭЛГЭЭГ ИЛЭРХИЙЛЭХ НИЙЛМЭЛ УРЛАГ

НҮҮДЭЛЧИН СЭТГЭЛГЭЭГ ИЛЭРХИЙЛЭХ НИЙЛМЭЛ УРЛАГ
Нийслэл | 2019-07-09 11:37:28 | УНШИСАН: 305 | bayar

“Уудам сайхан манай нутгийн
Уул талаар өнгийн цэцэг олон
Онц л түүний дундаас бэр цэцэг
Олны сэтгэлд хайртай сайхан” хэмээн зохиолч Б.Ринченгийн “Бэр цэцэг” найраглал эхэлдэг. Хайртай залуу нь дайнд яваад эргэж ирээгүйд харууссан бүсгүйн нулимс унасан газар ургасан цэцгийг нутгийнхан нь бэр цэцэг гэж нэрлэх болсон тухай уг найраглалд өгүүлдэг билээ. Хайр дуулаагүй дуучин, хайрын тухай бичээгүй яруу найрагч  ховор. Харин ардын дуу, язгуур урлаг, сонгодог урлагийг хослуулан үнэнч хайрын тухай өгүүлсэн тоглолт Монголд байтугай дэлхийн тайзнаа тоглогдоогүй болов уу.

Уртын дуу, ардын дуугаар илэрхийлж байгаа санааг циркийн үзүүлбэрээр эсвэл цоо шинэ хөгжим, балетаар дамжуулж болдог

Зохиолч Б.Ринченгийн “Бэр цэцэг” найраглалаас сэдэвлэсэн “Legend” тоглолт олны хүртээл боллоо. Энэ тоглолт нь Монголд анх удаа олон төрлийн урлагийг нэгтгэн хийж буй гэдгээрээ шинэлэг юм. Найруулагч Н.Наранбаатар “Уламжлал болон тогтсон хуучны урлагийг залуусын сонорт хүргэхийн тулд орчин үеийн өвөрмөц хэмнэлийг хоршуулах нь зүйн хэрэг гэж бодсон. Үүгээрээ жуулчдын Монгол орныг төсөөлөх бодлыг өөрчлөхийг зорьж байгаа. Агуу зүйлийг бүтээдэг монголчууд дэлхийд танигдахын тулд шинэ нийгмийн сонирхол болсон орчин үеийн бүтээлүүдийг туурвиж, урлагаар танигдах ёстой.

Уртын дуу, ардын дуугаар илэрхийлж байгаа санааг циркийн үзүүлбэрээр эсвэл цоо шинэ хөгжим, балетаар дамжуулж болдог” гэсэн юм. Үнэхээр нийгэм, цаг үеэ дагаад хүмүүсийн сонирхол өөрчлөгдсөн тул ардын урлагаа авч үлдэхийн тулд залуусын хүсэл сонирхолд нийлүүлэн өнгө аяс, хэмнэлийг өөрчлөх нь зүйн хэрэг. Ардын дууг хөөмий, монгол бүжиг биш орчин үеийн урлаг балет, цирктэй хослуулсан нь  дууны утгыг илүү гүнзгий ойлгуулав.

Тайз, гэрэлтүүлэг, хөгжим, хувцаслалт, бүжиг дэглэлт гэсэн бүх зүйл нь цоо шинэ, дахин давтагдашгүй тул эх түүх, монгол хүн гэдгээрээ бахархах сэтгэлийг огшоож байлаа. Ардын дуучид, бүжигчид, уран нугараачид тусдаа хөдөлмөрлөх бус нэгдэж уран бүтээл хийвэл Монгол үндэстнийг дэлхийд дансалж чадах юм байна гэсэн бодлыг тээв. Гадаадын жуулчдад Монголын үндэсний урлагийг орчин үеийн урлагтай нийлүүлэхээр ямар гайхалтай болохыг мэдрүүлж чадах тоглолт болжээ.

Хайртай залуугийнхаа араас харуусан шаналж буй эмэгтэйн сэтгэл хөдлөл, дотоод сэтгэлийн шаналлыг бүжигчин, уран нугараачид нь биеийн уран нарийн хөдөлгөөнөөрөө, дуучид нь сайхан хоолойгоороо зэрэг илэрхийлсэн учир найраглалын санаа үзэгчдэд илүүтэй хүрч, догдлуулж байлаа. Өвөрмөц содон график, дүрслэл нь монголчууд техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж яваа гэдгийг батлахуйц, уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээгээр бишрэм сайхан болжээ. Алга ташиж анхаарлаа сарниулахаас харамламаар “Legend ”тоглолт энэ сарын 12-ныг хүртэл үргэлжлэх тул нийлмэл урлагийн гайхамшгийг мэдэрч оюуны цангаагаа тайлахыг хүсч буй оюунлаг үзэгч та заавал үзээрэй.

 



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Ц.САНДУЙГИЙН ЦҮНХЭН ДЭХ БАРИМТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРТ ОЧЖЭЭ
2019-10-21  
  

   НАЛАЙХЫН ЗАМЫГ ЭНЭ САРЫН 29-НД НЭЭНЭ
2019-10-21  
  

   НИЙСЛЭЛД “НУУГДСАН” БААВГАЙГ ХАЙЖ БАЙНА
2019-10-21  
  

   БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙГ НУРААХ ТЕНДЕРИЙГ ШҮҮХЭЭС ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ
2019-10-21  
  

   Б.ПҮРЭВДОРЖ: ХҮНИЙ АМЬ ХОХИРСОН АСУУДЛААР ТА НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦНО
2019-10-21  
  

   ЯВГАН ЗОРЧИГЧ ӨӨРӨӨ УДИРДДАГ ГЭРЛЭН ДОХИОГ ЯАРМАГИЙН УУЛЗВАРУУДАД СУУРИЛУУЛЖЭЭ
2019-10-21  
  

   ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 9 СУМАНД БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2019-10-21  
  

   УСАН СЭЛЭЛТИЙН МАСТЕРУУДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД БАГИЙН ДҮНГЭЭР ТЭРГҮҮЛЛЭЭ
2019-10-21  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот