ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
БААТАРЫН РАГЧАА МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛООР ШАГНУУЛЛАА.

БААТАРЫН РАГЧАА МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛООР ШАГНУУЛЛАА.
Дэд бүтэц | 2019-07-09 10:15:38 | УНШИСАН: 483 | postcron

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 129 дүгээр зарлигаар Монгол улсын Гавьяат барилгачин Баатарын Рагчаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Хөдөлмөрийн баатар Б.Рагчааг Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Барилгын салбарын ахмадын зөвлөлийн дарга, Монгол Улсын гавьяат барилгачин Л.Тогтохбаяр, яам, агентлагийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Хөдөлмөрийн баатар Б.Рагчаа нь 1951 онд ажлын гараагаа Энхтолгойн сангийн аж ахуйн нутаг Сэлэнгэ голын хөндийн, Борнуурын сангийн аж ахуйн ногооны талбайн, Батсүмбэрийн сангийн аж ахуйн нутаг Сөгнөгөр, Үлдэгийн амны 1:1000-1:5000-ны масштабтай байр зүйн зураг зохиох ажлаар эхэлж байгаад Москва хотын Газар зохион байгуулалтын дээд сургуулийг 1959 онд төгсөж ирээд Монгол орныг зурагжуулах, геодези, зураг зүйн салбарыг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан.  Тэрээр Монгол улсын баруун, зүүн, хойд, урд захын цэгүүд Хүйтэн уул болон зарим томоохон уул болох Мөнххайрхан уул, Хүйтний оргил, Малчин уул, Түргэн уул, Хархираа, Сута уул, Цаст уул, Цамбагарав зэрэг 9 уулын өндрийг геодезийн аргаар тодорхойлж 1982 онд “Уулын спортын мастер” болсон байна.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1979 оны 12-р сарын 19-ний өдрийн 334 дугаар тогтоолоор 1:100000-ны масштабтай байр зүйн зургийг 1979-1985 оны хооронд шинэчлэн нийт нутаг дэвсгэрийг хамарсан хамгийн том масштабын зургийг монгол хэл зохиож, хэвлэсэнийг одоог хүртэл ашиглаж байна.

Монгол улсын Хөдөлмөрийн баатар Б.Рагчаа нь улсад 51 жил ажиллахдаа Геодези, зураг зүй, газар зохион байгуулалтын салбарын хөгжил болон Монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахаар 8252 км бүхий улсын хилийг тогтоох, монгол орны нутаг дэвсгэрийг зурагжуулах, анхны үндэсний атласыг зохиож, хэвлүүлэх ажлыг гардан зохион байгуулан ажилласан байна.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Цээл суманд 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо
2019-11-21  
  

   БАРИЛГЫН САЛБАРЫН НЭГДСЭН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2019-11-18  
  

   “ДИЖИТАЛ ЭРИН ДЭХ БАРИЛГЫН САЛБАР” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНӨЛӨӨ
2019-11-05  
  

   ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ОРОЙ, ШӨНИЙН ЦАГТ ЦАХИЛГААНЫ ТАРИФТ ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
2019-10-30  
  

   Улаанбаатар-Налайх чиглэлийн 20,9 км автозамыг зорчигчдын аюулгүй байдлыг хангасан цагтаа нээхийг үүрэг болгов
2019-10-29  
  

   ТУНА САХИН: МОНГОЛЫН ЖДҮ НЭГ ХЭЛБЭРЭЭР БУС ӨӨР САЛБАРУУД РУУ ОРЖ БАЙГАА НЬ ЗӨВ
2019-10-29  
  

   МОНГОЛЫН ГЕОЛОГИЧИД ГАЗРЫН ТОС ИЛРҮҮЛЛЭЭ
2019-10-29  
  

   ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНТАЙ
2019-10-25  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
ЗУРХАЙ

2019-11-22 09:43:29 | Цааш нь

МАН 100 жилийн ойгоо тэмдэглэж чадах уу

Сүхээр эхэлсэн нам сүхээр дуусах уу????

2019-11-21 12:44:49 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот