ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ХОЁР ТӨРЛӨӨ.

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ХОЁР ТӨРЛӨӨ.
Ерөнхийлөгч | 2019-07-08 14:39:56 | УНШИСАН: 200 | postcron

Төрт ёсны их баярыг тохиолдуулан амжилт гаргасан, алдар цолтой хүмүүстээ төр хишгээ хайрладаг уламжлалтай.  Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн босгон дээр олон хүн төрд “үнсүүлж”, энгэр цооллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч нэг зарлиг гаргаж хөгжмийн зохиолч, төрийн хошой шагналт Н.Жанцанноров, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор олголоо.

Үүнийхээ дараагаар эрхэм хоёр хүмүүн сэтгүүлчдэд баярынхаа сэтгэгдлийг ийнхүү хуваалцсан юм.

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт хөгжмийн зохиолч БЯМБАСҮРЭНГИЙН ШАРАВ:

"Том баярын өмнө хоёргүй сэтгэлээр хөгжмийн урлагт 50 зүтгэсний маань үр шим над дээр болон манай гэр бүлд ирж байна гэж бодож байна. Гэхдээ энэ бол миний зөвхөн гавьяа биш юм. Манай нөхдүүдийн маань миний дууг дуулдаг хөгжимчдийн маань гавьяа юм. Мөн Монголын ард түмний минь хийж бүтээсэн урлагийн ач юм. Түүнийг түшиж явсны маань ач гавьяа билээ. Миний хийсэн бүтээснийг үргэлж дэмжиж байдаг Монголынхоо ард түмэн болон төр засагтаа маш их баярлалаа гэдгээ хэлье. Үнэхээр сайхан өдөр байна. Цаашдаа хөгжмийн урам бүтээлээ улам өндөрт хөгжүүлж авч яваарай гэж хэлмээр байна" гэв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч НАЦАГИЙН ЖАНЦАННОРОВ:

"Монголчуудын тусгаар тогтнолоо баталгаажуулахад их чухал үүрэгтэй, баяр цэнгэлийн манлай болсон Үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын төрийн тэргүүн, Ерөнхийлөгчийн нэг зарлигаар Монгол Улсын гарамгай хөгжмийн зохиолч Б.Шарав бид хоёрт Монгол Улсын төрийн дээд цол Хөдөлмөрийн баатар гэдгийг гардууллаа. Бид төрийнхөө энэ хишгийг их гүн хүндэтгэлтэй хүлээж авлаа. Бидний насан туршдаа зүтгэсэн хөгжмийн урлагийг Монголын төр үнэ цэнэтэй юм байна гэдгийг баталгаажуулж байна. Аливаа төрийн дээд шагнал бол тухайн хувь хүний овог нэр гэхээсээ илүүтэй түүний хийж бүтээсэн бүтээлийг үнэлж цэгнэж дахин баталгаажуулж байгаагийн гэрч бөгөөд бас түмэн олноо ийм бүтээл туурвил хийж өөрийнхөө мэргэжил болгоноо, авьяас чадвараа сорьж ингэж ажиллаж байхыг уриалан дууддаг нэг ёсны их чухал зүйл гэж би ойлгодог. Бид ойрын өдрүүдэд тусгаар тогтносон эх орноороо, нутаг усаараа, авьяас чадвараараа бахархан өнгөрөхөө цаг ирлээ. Энэ цаг үед монголчууд бид бие биенээ маш сайн ухаарч, ойлгож энэ сайхан орноо тусгаар байлгаж үр ачдаа үлдээхийн төлөө бид зүтгэх ёстой. Миний хувьд Монголынхоо үндэснийхээ соёл урлагийн төлөө чадах бүхнээрээ зүтгэх болно. Өчигдөр миний хүү шагнал авахыг сонсоод би хүүдээ жоохон алиалж хэлж байлаа. Татвар төлөгчдийн мөнгөөр 20 жил үнэгүй сургуульд сурсан. Энэ төрд, ард түмэндээ маш их өртэй шүү. Энэ өрөө дарахын тулд бид маш их зүтгэх ёстой.  Та бүхэн сайхан нутагтаа сайхан наадаарай"  гэлээ.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСГИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДАРГАЛНА
2019-07-18  
  

   ОЛОН НИЙТЭЭС ИРСЭН САНАЛУУДЫГ БАГЦАЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨСЛИЙГ ОЛОН НИЙТ НЬ ДЭМЖИХГҮЙ БАЙНА
2019-07-18  
  

   МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХУРДАН СОЁОЛОНГИЙН УРАЛДААН ҮЗЭЖ СОНИРХЛОО
2019-07-12  
  

   ЕРӨНХИЙЛӨГЧ ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАСАН НЭР БҮХИЙ ХҮМҮҮСТ МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЦОЛ ХҮРТЭЭВ
2019-07-08  
  

   ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ХОЁР ТӨРЛӨӨ.
2019-07-08  
  

   Ц.ЭЛБЭГДОРЖ МЬЯНМАР, ДАНИ, ЩВЕЙЦАРЬ УЛСАД АЖИЛЛАЖЭЭ
2019-07-05  
  

   МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ОХУ-ЫН ЭРХҮҮ МУЖИД ИХ ХЭМЖЭЭНИЙ ҮЕР БОЛСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭВ
2019-07-04  
  

   ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДСЭН ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НААДМЫН ДАРАА ХИЙХ САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ
2019-07-03  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот