ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР ХОТЫН ЗАХИРАГЧИЙГ ХЭН СОНГОХ ВЭ

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР ХОТЫН ЗАХИРАГЧИЙГ ХЭН СОНГОХ ВЭ
Хууль, эрхзүй | 2019-07-02 09:58:46 | УНШИСАН: 164 | badralmaa

УЛСЫН ЧАНАРТАЙ ХОТЫН БИЕ ДААСАН БАЙДЛЫГ “ЭЦЭГ” ХУУЛИАР БАТАЛГААЖУУЛАХ УЧИРТАЙ

Үндсэн хуульд орж буй дөрвөн багц өөрчлөлтийн нэг нь хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох заалт юм. Тухайн өөрчлөлт нь Монгол Улс засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд нийслэл, аймаг, хотод хуваагдах зарчимтай нэгдэж буй. 1992 оны Үндсэн хуулиар Дархан, Эрдэнэт, Чойр хотыг өөрийн нутаг дэвсгэртэй аймагтай адилтгах засаг захиргаа нутаг дэвсгэрийн зохион байгуулалттай байхаар тусгасан. Үүний дагуу энэ удаад Дархан, Эрдэнэт, Чойр хотыг дахин бий болгож бие даасан байдлыг “эцэг” хуулиар баталгаажуулахаар зорьж байгаа.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд багтсан “Улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно” гэсэн заалт улсын чанартай хот бий болгох суурь үндэслэл юм.

Зөвлөлдөх зөвлөлөөс ч ийм зөвлөмжийг УИХ-д хүргүүлээд буй. Тус зөвлөмжид ч эдгээр хотыг хороонд хувааж бие даасан байдлыг хангах заалт тусгахыг дэмжсэн.

Тэр хэрээр нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болно гэж тооцож байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах анхдугаар зөвлөлдөх санал асуулгаар засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх хүрээнд улсын чанартай хот бий болгож одоогийн сум, багийг хороонд хуваах санал дэмжигдсэн. Зөвлөлдөх зөвлөлөөс ч ийм зөвлөмжийг УИХ-д хүргүүлээд буй. Тус зөвлөмжид ч эдгээр хотыг хороонд хувааж бие даасан байдлыг хангах заалт тусгахыг дэмжсэн.

Одоогоор эдгээр хот аймгийн ч, сумын ч юм шиг “эрлийз” статустай байгаа. Тухайлбал, Дархан хот Дархан-Уул аймаг, Дархан сум, Эрдэнэт нь Орхон аймаг, Баян-Өндөр сумын, Чойр хот Говь-Сүмбэр аймгийн “далбаан” дор үйл ажиллагаа явуулж байна. Харин Үндсэн хуульд тусгасан хэлбэрээр хотыг дахин бий болгох санал батлагдвал одоогийн засаг захиргааны нэгж болох Дархан-Уул аймаг, Орхон, Говь-Сүмбэр аймгийг татан буулгах шаардлага гарна.

Ингэснээр хотын бие дааж үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх учиртай юм. 2008-2012 оны парламентын үед хотын эрх зүйн байдлыг тодорхойлох үүднээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал бас гарч байсан. Түүгээр хотын аймгаас ялгарах онцлогийг өөрийн удирдлагын  тогтолцоотой, эдэлбэр газартай, төсөвтэй, төсөв бүрдүүлэх аж ахуйтай байхаар тодорхойлж байв.

Гадаадын ихэнх оронд 10 гаруй мянган оршин суугчтай орон нутгийн чанартай хот олон бий

Харин одоо яг ямар байдлаар хотын бие даасан байдлыг хангах нь тодорхойгүй байна. Наад зах нь хотын захирагчийг хэн сонгох, томилох нь тодорхойгүй, төсвөө өөрөө бүрдүүлэх ямар механизм үйлчлэхийг зааж өгөөгүй байна. Хэрэв органик хуулиар тогтооно гэж үзвэл эргээд Үндсэн хуулийн суурь зарчимтай харшлахыг үгүйсгэхгүй.

Тухайлбал, Үндсэн хуульд сум дүүргийн ИТХ-ыг сонгуулиар байгуулж тэндээс аймаг, нийслэлийн ИТХ-ыг бүрдүүлэх санал орж байгаа. Гэтэл хотын захирагч, удирдлагын бүтцийг хаанаас томилох, хэн сонгох нь одоохондоо тодорхойгүй байна. Өнөөдрөөс үндсэн хуулийн хоёр дахь хэлэлцүүлэг эхэлнэ. Энэ үеэр эргэлзээтэй зарим асуудлаар Ажлын хэсэг ямар гаргалгаа гаргаж буй нь тодорхой болох биз.

Үндсэн хуулийн төсөлд аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, сум дүүргийн Засаг даргыг иргэд сонгохоор тусгасан боловч хотын захирагчийг хэн томилох нь тодорхойгүй байгаа нь маргаан үүсгэх нөхцөл юм. Мөн хоёр, гурван аймгийн нутаг дэвсгэрийг дамнасан хот хаана харьяалагдах нь тодорхой бус байгаа. Хэрэв Ерөнхий сайд хотын захирагчийг томилох бол улсын чанартай, иргэд сонгодог бол орон нутгийн чанартай хот болно.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн зарим гишүүн хотын захирагчийг иргэд сонгодог байх нь олон улсын жишиг хийгээд Үндсэн хуулийн суурь зарчимтай нийцнэ гэсэн байр суурьтай байгаа. Түүнчлэн Үндсэн хуульд орж байгаа сонгуулийн заалтуудтай ч нийцэхийн зэрэгцээ хотын бие даасан байдал, хариуцлага тооцох механизм тодорхой болно. Тэгэхгүй бол улсын болон орон нутгийн чанартай хотын аль нь болох нь бүрхэг байна. Гадаадын ихэнх оронд 10 гаруй мянган оршин суугчтай орон нутгийн чанартай хот олон бий. Тэнд төсвөө бие даасан байдлаар бүрдүүлж, зарцуулдаг, удирдлагаа иргэд нь өөрсдөө сонгодог тогтолцоо үйлчилж байна. Манай улс нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх гэж байгаа л бол энэ мэт нарийн зохицуулалтыг тооцож Үндсэн хуульд тусгах нь зайлшгүй юм.

Үүнээс гадна орон нутгийн чанартай хотууд бий болох бас нэг боломж бий. Тэр нь нийслэлд харьяалагдаж буй Багануур, Багахангай, Налайх дүүрэг. Эдгээр засаг захиргааны нэгжийг Улаанбаатар хотын дагуул хот болгохын оронд орон нутгийн чанартай биеэ даасан хотын статустай болгосноор нутгийн удирдлагын тогтолцоо сайжрах боломж нэмэгдэнэ. Нөгөө талаар Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот байх тодорхойлолт тодрох юм.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ ШАЛГАРУУЛАЛТЫГ ИЛ ТОД ЯВУУЛАХ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЛЭЭ
2019-08-13  
  

   Б.ХУРЦ НАРЫГ ШҮҮХ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2019-08-13  
  

   ТЕГ 18001280, 106 ДУГААРЫН УТСАНД ИРГЭД, ААН-ЭЭС МЭДЭЭЛЭЛ БАЙНГА ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2019-08-09  
  

   АРХИНД ДОНТОХ ӨВЧТЭЙ ЭТГЭЭДҮҮДИЙГ АЛБАДАН ЭМЧИЛГЭЭНД ЯВУУЛЛАА
2019-08-07  
  

   АНДРЕЙ КУХАРУК: МОНГОЛ УЛСАД ТОМ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА ГАЗАР  АВСАН
2019-07-30  
  

   ҮНДСЭН ХУУЛЬ: ДЭД АЖЛЫН ХЭСГҮҮД ХУРАЛДАНА
2019-07-29  
  

   ШҮҮГЧДИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ЗАРЛИГИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ ДАХИН ГАРГАНА
2019-07-29  
  

   ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛД 7795 ИРГЭНЭЭС 200 МЯНГАН ГАРУЙ САНАЛ ИРЖЭЭ
2019-07-29  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот