ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
“ПЕТРО ЧАЙНА ДАЧИН ТАМСАГ МОНГОЛ” ХХК ХУУЛЬ БУСААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ОРУУЛЖ ИРСЭН

“ПЕТРО ЧАЙНА ДАЧИН ТАМСАГ МОНГОЛ” ХХК ХУУЛЬ БУСААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ОРУУЛЖ ИРСЭН
Хууль, эрхзүй | 2019-06-27 17:40:49 | УНШИСАН: 228 | badralmaa

Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХК өнгөрсөн дөрөвдүгээр  сарын сүүлээр  Баян хошуу боомтоор хууль бусаар зургаан кран оруулж ирсэн талаар мэдээлэлж байсан.

Тэгвэл уг асуудалтай холбогдуулан АТҮТ-ын дэд дарга Г.Батсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Петро Чайна Дачин Тамсаг Монгол ХХК хууль бусаар кран болон механизм оруулж ирсэнтэй холбогдуулан ТББ, олон нийтийн зүгээс  АТҮТ гомдол гаргасан. Иймд гомдлын дагуу энэ сарын 11-17 хороонд Дорнод аймгийн Матад суманд миний биеэр ахлуулсан ажлын хэсэг очиж ажиллаа. “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХК-ийн хувьд тодорхой хэмжээний дүрэм зөрчиж ажилласан нь шалгалтын явцад илэрсэн. Тухайлбал зөвшөөрлийн бичиг аваагүй тээврийн хэрэгсэл хил нэвтрүүлсэн зөрчилтэй байна. Иймд  Баян хошууны хилийн боомтоор долоон авто кран, Бичигтийн боомтоор гурван авто кран, хоёр авто тээврийн хэрэгслийг албадан гаргах ажлыг зохион байгуулсан. Мөн тус компани дээр тээвэрлэлт хийж буй ААН, байгууллага дээр хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулж, зөвлөгөө өгч ажиллаа” гэсэн юм.

Мөн энэ үеэр Хөвсгөл-Улаанбаатар чиглэлд явж буй тээврийн үйлчилгээтэй холбоотой тус аймгийн жолооч жагсаал хийсэн асуудалд тайлбар өгсөн юм. Тодруулбал Хөвсгөл-Улаанбаатар чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ 08.00, 15.00, 18.00, 20.00 цагуудад явдаг байсныг өнгөрсөн дөрөвдүгээр сард АТҮТ-өөс 19.00 цагийн шинэ давтамж нэмж, “Чингүн хурд” компанид өгөх шийдвэр гаргасан. Иймд энэхүү шийдвэрийг эсэргүүцэж жагсаал зохин байгуулсан юм. Учир нь Хөвсгөл Улаанбаатар чиглэлийн хооронд Нөхөрлөл зам хоршоо”, “Мин транс” компани нь 19:00 цагт давтамж авах талаар удаа дараа хүсэлтийг АТҮТ-д өгсөн б ч сонгон шалгаруулалт зарлалгүйгээр “Чингүн Хурд Транс ” компанийг 19.00 цагийн давтамжид оруулсан гэх асуудал гарсан юм.

Энэ талаар АТҮТ-ын дэд дарга Г.Батсайхан хэлэхдээ: “Хөвсгөл аймгийн чиглэлд 19 цагийн давтамж нэмэгдсэнтэй холбоотой АТҮТ маш олон санал гомдол ирсэн. Үүнтэй холбогдуулан манай төвөөс шалгалтын ажлыг явуулахад тухайн аж ахуй нэгж байгууллага шаардлага хангаагүй, эрсдэлтэй аж ахуй нэгжтэй гэрээ байгуулан ажилласан байна дүгнэлт ирсэн. Иймд манай байгууллагын зүгээс 19:00 цагийн үйл ажиллагааг зогсоох чиглэлийн үйл ажиллагааг авч ажиллаж байна. Тухайн үед “Чингүн Хурд Транс ”ХХК-тай хамтран ажиллахдаа гурван хүний ажлын хэсэг томилон ажилласан байна. Ажлын хэсгийн зүгээс гэрээ байгуулахдаа эрсдэл нь буурсан байна гэж үзсэн ч МХЕГ-аас ахин шалгаж их эрсдэлтэй гэж үзсэн. Иймд дүгнэлт гаргасан байцаагч нарт хариуцлага тооцох ёстой гэсэн чиглэл бүхий бичгийг тавдугаар сарын 19-нд ирүүлсэн байна. Үүний дагуу холбогдох газруудад чиглэл өгсөн байгаа. АТҮТ-ийн аж ахуй нэгжтэй байгуулсан гэрээнд тухайн чиглэлд автобус нэмэх гэж байгаа бол уг чиглэлд явж байгаа байгууллагуудтай зөвшилцсөн байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл энэ удаа зөвшилцсөн асуудал байхгүй байсан. Иймд уг дүгнэлтийг гаргасан улсын байцаагчид хариуцлага тооцох арга хэмжээ авна. Хөвсгөл аймагт 19 цагийн нэмэлт тээвэрлэлт байх нь зөв гэж үзэж байгаа. Гэхдээ стандарт шаардлага хангасан аж ахуй нэгжүүд тээвэрлэлтийн үйлчилгээг гүйцэтгэх ёстой гэж үзэж байна” гэлээ.

Б.Бадралмаа

Ардчилал.мн



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ ШАЛГАРУУЛАЛТЫГ ИЛ ТОД ЯВУУЛАХ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЛЭЭ
2019-08-13  
  

   Б.ХУРЦ НАРЫГ ШҮҮХ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2019-08-13  
  

   ТЕГ 18001280, 106 ДУГААРЫН УТСАНД ИРГЭД, ААН-ЭЭС МЭДЭЭЛЭЛ БАЙНГА ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2019-08-09  
  

   АРХИНД ДОНТОХ ӨВЧТЭЙ ЭТГЭЭДҮҮДИЙГ АЛБАДАН ЭМЧИЛГЭЭНД ЯВУУЛЛАА
2019-08-07  
  

   АНДРЕЙ КУХАРУК: МОНГОЛ УЛСАД ТОМ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА ГАЗАР  АВСАН
2019-07-30  
  

   ҮНДСЭН ХУУЛЬ: ДЭД АЖЛЫН ХЭСГҮҮД ХУРАЛДАНА
2019-07-29  
  

   ШҮҮГЧДИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ЗАРЛИГИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ ДАХИН ГАРГАНА
2019-07-29  
  

   ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛД 7795 ИРГЭНЭЭС 200 МЯНГАН ГАРУЙ САНАЛ ИРЖЭЭ
2019-07-29  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот