ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Ё.БААТАРБИЛЭГ ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ТОЙРГИЙНХОО ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА

Ё.БААТАРБИЛЭГ ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ТОЙРГИЙНХОО ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Хууль, эрхзүй | 2019-06-25 10:20:32 | УНШИСАН: 369 | badralmaa

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Монгол Улсын Их Хурал хэлэлцэж байна. 2019 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлгийг нь хийж, хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн. Харин төслийн хоёр дахь хэлэлцүүлэг энэ сарын 26-ны өдөр эхэлнэ. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Архангай аймгийн Төвшрүүлэх, Цэнхэр, Эрдэнэбулган сумд буюу өөрийн тойргийн иргэдтэй уулзаж, төслийг хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлэгт Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх М.Үнэнбат оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулсан юм. Төслийн танилцуулгын дараа иргэд өөрсдийн сонирхсон асуултыг асууж, хариулт аван, саналаа хэллээ. Зарим иргэдийн саналыг бичгээр авав.  Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-т “Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж байгаа асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх бөгөөд дээд хязгаарыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоож болно. Энэ хугацаанд байнгын хороо, гишүүд олон нийтийн санал бодлыг сонсох, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хийж, санал, дүгнэлтээ гаргана…” гэж заасан байдаг. Иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлж байлаа. Иргэдийн зүгээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны хязгаар нь 55 бус 50 нас байхаар тусгах нь зөв гэж байв. Учир нь 55 настай хүн нэр дэвшиж, зургаан жилийн хугацаатай нэг удаа сонгогдсоноор хийх ажлын бүтээмж бага байна. Тэтгэвэртээ гарах гэж байгаа хүнийг заавал Ерөнхийлөгч болгох шаардлагагүй гэв. Зарим иргэдийн зүгээс 55 насны босго нь эмэгтэйчүүдийн эрхийг хөндөж байна гэсэн юм. Монгол эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах нас нь 55 байдаг. Тиймээс насны босгыг бууруулах саналтай байна гэдгээ хэлж байлаа.

Мөн Хотын эрх зүйн байдлыг тодорхой болгож, аймгийн төвүүдийг хотын статустай болгох санал хэллээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн удаах хэлэлцүүлгүүдээр Ерөнхий сайд дангаараа Монгол Улсын Их Хурлын гишүүн байх хэрэгтэй. Тэгж гэмээнэ “Давхар дээл”-ийг бүрэн тайлна. Үндсэн чиг үүргийн яамдын сайд нарыг заавал Монгол Улсын Их Хурлын гишүүн байх шаардлагагүй гэж байлаа. Одоогийн Засгийн газрын эмх замбараагүй бүтцийг тогтвортой байхаар оруулж ирсэн нь зөв гэдгийг иргэд хэллээ.

Түүнчлэн орон нутгийн иргэд суманд намчирхал, талцал их байгаа тул Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд багтсан сумын Засаг даргыг иргэд сонгох заалтыг дэмжиж буйгаа илэрхийлж, сонгогдсон сумын Засаг дарга багийн Засаг дарга нараа томилохдоо тал тохой таталгүй, боловсролтой, ажил хийх хүнийг томилдог байхаар журамд оруулж өгөхийг хүсэв. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг есөн жилээр нэг удаа томилох заалтаа эргэж харахгүй бол улс төрийн захиалгын хүн орж ирээд хууль зөрчсөн шийдвэр гаргадаг болох вий гэдэг болгоомжлолыг ч хэлж байсан юм.

Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна гэж нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан асуудлаа эргэн харах хэрэгтэй гээд сум татвар тогтоох боломжгүй гэдгийг зарим иргэд хэлж байлаа. Түүнчлэн ёс зүй, хариуцлага алдсан Их хурлын гишүүдэд хариуцлага тооцох заалтыг заавал Үндсэн хуульд суулгаж өгөхийг захилаа. Ерөнхий сайд нь кабинетаа өөрөө бүрдүүлэх эрх олгох нь зөв ч цаашид дарангуйлагч Ерөнхий сайд бий болох вий гэдгийг сайтар нягтлахыг хэлж байлаа. Мөн Улсын дээд шүүхийн шүүгч нарын томилгоо 12 жил биш найман жил байх нь зөв гэв. Хэрэв 12 жилийн хугацаагаар томилогдвол хугацаандаа тааруулж ааш аяг гаргаж ажилладаг байдал арилахад дэм болно гэдгийг онцолж байв. Монгол Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх М.Үнэнбат нар иргэдээс ирүүлсэн асуултад хариулт өглөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Цэц өнөөдөр даргаа сонгоно
2019-12-02  
  

   Д.Одбаярыг даргын ажлаас нь чөлөөллөө, одоо Цэцээс зайлуулъя
2019-11-22  
  

   Н.Нямтайширын хүү Н.Мөнгөншагайг Ч.Чамин-Эрдэнийн үхэлд холбоогүй гэж шүүх үзлээ
2019-11-21  
  

   Үндсэн Хуулийн Цэц “өгзөг” базагчийн шигддэг газар биш
2019-11-20  
  

   ЖИРЭМСЭН ГУРВАН ЭМЭГТЭЙГЭЭ ЦААЗАЛСАН УЛС ОРОН МОНГОЛООС ӨӨР БАЙХГҮЙ
2019-11-18  
  

   АТГ: С.БАЯР, С.БАЯРЦОГТ, Ч.САЙХАНБИЛЭГ, Э.БАТ-ҮҮЛ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХ РҮҮ ШИЛЖҮҮЛЖЭЭ
2019-11-11  
  

   ШЕЗ-ИЙН ДАРГААР Э.БАТБАЯРЫГ ТОМИЛЛОО
2019-11-06  
  

   АТГ: ТӨРИЙН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЛИЙГ НЭГ ХАЙЛТЫН СИСТЕМД ОРУУЛЛАА
2019-11-05  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот