ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ЦЭЦЭРЛЭГИЙН ТАЛБАЙГ БАРИЛГЫН КОМПАНИД ӨГӨХ ШИЙДВЭР ГАРЧЭЭ

ЦЭЦЭРЛЭГИЙН ТАЛБАЙГ БАРИЛГЫН КОМПАНИД ӨГӨХ ШИЙДВЭР ГАРЧЭЭ
Нийслэл | 2019-06-20 09:59:16 | УНШИСАН: 127 | bayar

Сүхбаатар дүүрэгт байрлах 160 дугаар цэцэрлэгийн ногоон талбайд “Өрхтий трейд” компани барилга барихаар төлөвлөжээ. 

Цэцэрлэгийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд газраа алдахгүйн төлөө нэлээд тэмцсэн ч мөнгөтэй компанийн өмнө хүчин мөхөсдсөн байна. Хуулийн байгууллагад хандаж, анхан шатны шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 27-нд болсон ч шүүх “Өрхтий трейд” компанид газрын эрхийг өгөх шийдвэр гаргасан байдаг. Тиймээс цэцэрлэгийн захирал Ч.Одгэрэл болон эцэг эхийн төлөөлөл давж заалдахаар болжээ.

Уг газрын маргаан 2007 оноос эхлэлтэй. “Өрхтий трейд” компани Төрийн өмчит 160 дугаар цэцэрлэгийн урд талбайг хууль бусаар  захирамж гаргуулан ашиглах болсон байна. Тус захирамжийг  2015 онд хүчингүй болгож, 2017 онд цэцэрлэгийн нэр дээр бүрэн шилжүүлсэн байдаг.

Гэвч 2018 оны хоёрдугаар сарын 14-нд “Өрхтий трейд” компани уг захирамжийг хүчингүй болгож өгөхийг шаардаж, хүүхдүүдийн ногоон байгууламж, цаашлаад цэцэрлэгийн өргөтгөл барихаар төлөвлөж байсан газрыг булаацалдан шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлдээ “Манай компанийн газрыг 160 дугаар цэцэрлэг хууль бусаар авсан” гэсэн байна.

Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэг 280 хүүхдийн хүчин чадалтай ч одоогоор 530 гаруй хүүхэд явж байна. Ачаалал хоёр дахин нэмэгдсэн учраас маргаантай байгаа 4,484 ам.метр газарт энэ онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөл барихаар төлөвлөсөн байдаг.  

Өргөтгөл баригдсанаар даац хэтэрсэн асуудлыг шийдэх, цаашлаад цэцэрлэгт явж чадахгүй байгаа хүүхдүүдийг хамруулах боломж бүрдэх байв.  Гэвч  “Өрхтий трейд” компани өөрсдийн эрх ашгийн төлөө гурван блок бүхий 15 давхар орон сууцын хороолол босгохоор ийн улайрч эхэлсэн байна.

Энэ асуудлаар бид Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэгийн захирал Ч.Одгэрэлээс тодруулахад  “Төрийн өмчит цэцэрлэгийн газар дээр барилга барихыг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж байдаг. Гэтэл шүүх байгууллага “Өрхтий трейд” компанийн талд үйлчилж байна. 

Өнгөрсөн тавдугаар сарын 27-нд болсон Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурлаар “Өрхтий трейд” компанид шилжүүлж өг гэсэн шийдвэр гарсан нь харамсалтай байна. Гэхдээ бид энэ асуудлаар дараагийн шатны шүүхэд хандаж болно” гэлээ.

Сүхбаатар дүүргийн III хорооны иргэн Д.Ганболд “Монгол Улсад шударгаар шийдвэрлэж байгаа зүйл үгүй болжээ. Хэн нэгэн эрх мэдэлтэй, мөнгөтэй хүний талд шийдвэр гарч байна. Энгийн ард хохироод үлддэг болсон байна. Хэрэв цэцэрлэгийн газарт хотхон баригдвал хүүхдүүдийн тоглоомын талбай, чөлөөт орон зай багасна.  Автомашины хөдөлгөөн нэмэгдэж, хүүхэд аюулгүй зорчих нөхцөл алдагдах сөрөг үр дагавартай.  

Үр хүүхдүүдийн маань тоглож, наадах орчныг сүйтгэж байгаа энэ шударга бус явдлыг шүүх харсаар байж компанийн талд шийдвэр гаргасанд харамсаж байна. Гэхдээ бид эцсээ хүртэл тэмцэнэ” хэмээв.

Мөн уг асуудлаар “Өрхтий трейд” компаниас тодруулахад “Шүүхийн шийдвэр бидэнд ирээгүй учраас тайлбар өгөх боломжгүй байна” гэлээ.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “БММЗ” НЭРИЙН АВТОБУСНЫ ЭЦСИЙН ЗОГСООЛЫГ МИШЭЭЛ ЭКСПО РУУ ШИЛЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨЛТ
2019-07-22  
  

   СУУ БИЛЭГТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Б.ШАРАВЫГ ЭЦСИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ
2019-07-22  
  

   Дараах байршлын газруудыг цахим дуудлага худалдаагаар худалдана
2019-07-21  
  

   “Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг цахимаар 14 хоног бүртгэнэ
2019-07-21  
  

   Ирэх долоо хоногт цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
2019-07-21  
  

   50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих газрын байршлын талаар хэлэлцэв
2019-07-21  
  

   50 САЯ ТӨГРӨГИЙН АЗТАН ӨНӨӨДӨР ТОДОРНО
2019-07-21  
  

   Д.ЭРДЭНЭ-ОЧИР ОЛОН УЛСЫН ДУУРИЙН ДУУЛААЧДЫН ТЭМЦЭЭНД ГУРАВТ ОРЖЭЭ
2019-07-21  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот