ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
УЛАЙДАГГҮЙ Ч.УЛААН САЙДЫН ЭХНЭРИЙН ДҮҮ О.ДАВААСҮРЭН ГЭЖ ХЭН БЭ?

УЛАЙДАГГҮЙ Ч.УЛААН САЙДЫН ЭХНЭРИЙН ДҮҮ О.ДАВААСҮРЭН ГЭЖ ХЭН БЭ?
Нийслэл | 2019-06-12 13:50:15 | УНШИСАН: 739 | atumur

У.Хүрэлсүхийн хөлөг онгоц хадан хясаа мөргөөд удлаа. Гэсэн ч тэрбээр хэмхэрсэн завиа бүтэн мэт харагдуулж, хий дэмий сэлүүрдэж явна.

Засгийн газрын бодлого, шийдвэр байгаа онохоо байсанд иргэд сэтгэл дундуур байна. Тэрчлэн танхимын сайдууд нь дор бүрдээ хазгай гишгэж, ард түмнээ гэлгүй амин хувиа хичээх болсон нь ядарсан ардыг улам л цухалдуулж эхэллээ.

Тодруулбал, Засгийн газрын 318-р тогтоолын дагуу  махаа граммлаж авч байгаа Монголчуудын малыг нь амьдаар БНХАУ-руу гаргах төлөвлөгөө хэрэгжээд эхэлжээ. Уг нь салбарын сайд Ч.Улаан сар хүрэхгүйн өмнө махны үнийн гэнэтийн өсөлтөд цохилт өгөх нүсэр төлөвлөгөөгөө танилцуулсан юм даг. Ингэхдээ мань сайд “Махны үнэ өссөн шалтгаан гадаад руу их хэмжээгээр экспортолсон явдал. Махны экспортдоо хязгаарлалт тавья. Нэмүү өртөг шингээж, хуурай аргаар боловсруулсан махыг хилээр бага гаргахад хязгаарлалт хийх хэрэгтэй” гэж саймширсан байдаг.

Гэтэл тун удалгүй мөнөөх улайдаггүй Ч.Улаан сайд маань урд хөршид очоод гурван хундага татаад л мах биш бүр хонь, ямааг хот, сууриар нь экспортлох ажлыг түргэн зохион байгуулах ажлаа шуурхайлаад иржээ. Энэхүү ашиг сонирхолт үйлдлээ тэрбээр Засгийн газрын тогтоолын дагуу хэмээн хаацайлж, бараг У.Хүрэлсүхийн зараалаар яваад ирлээ гэх нь холгүй байна. Ингэж л улайдаггүй Ч.Улаан ард олонд хэрэгтэй гэхээсээ илүүтэй амин хувьдаа ашигтай ажлыг бүтээчихжээ.

Учир нь Монгол Улсаас бог мал амьдаар нь гаргах ажиллагааг мөнөөх улайдаггүй Ч.Улаан сайд эхнэр О.Цэрэнбадамынхаа дүү, "Хөнгөн цагаан"-ы гэгдэх О.Даваасүрэнгийнхээ “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд монгол” ХХК-д хариуцуулж, аль хэдийнээ бэлтгэлээ хангажээ.

Энэхүү үйлдлээ ч сайд өөрөө бататгаж сэтгүүлчдэд “Манай эхнэрийн дүү хоёр жилийн өмнөөс мал эрүүлжүүлэх цогцолбор байгуулах ажилд оролцож эхэлсэн юм билээ. Тэнд ажиллаж байгаа нь үнэн. Энэ цогцолборыг байгуулаад хоёр жил болсон.Мал гаргахад мэргэжлийн хяналт, гааль гэх мэт холбогдох байгууллагууд шаардлагаа тавиад явах байх. Мал гаргах асуудлыг аймгууд саналаа үндэслэж, яамтай гэрээ хийнэ. Манай эхнэрийн дүү надтай ямар ч хамааралгүй, бизнесээ хийгээд явж байгаа хүн. Ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй гэж бодож байна. Хуулийн дагуу байх ёстой шаардлагаа тавина. Хоёр талын хөрөнгө оруулалттай хамтарсан компани гаргах бөгөөд шууд шийдвэрийг Дорноговь аймгийн удирдлага гаргана. Давуу эрх олгосон зүйл байхгүй. Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах хамтарсан хоёр компани хяналтаа тавиад ажиллаж байгаа. Намайг сайд болохоос өмнө буюу хоёр жилийн өмнөөс энэ ажлаа эхлүүлсэн байсан” гэж улайхгүй хариулав.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өнөөдрийн байдлаар БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай компани экспортод гаргах бог малыг эрүүлжүүлэх нийт 600 га талбай бүхий 20 гаруй байгууламжтай цогцолборыг эзэмшиж байгаа гэнэ. Тус компани Зүүн бүсийн болон сонгогдсон 13 аймгаас үржлийн бус бог малыг татан төвлөрүүлж, 30-45 хоногийн хугацаанд эрүүлжүүлж, зориулалт бүхий тэжээлээр тэжээж амьдаар экспортод гаргахад бэлэн болжээ. Одоо бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр хоногт 180,000 бог мал тэжээж, өдөрт 5000 орчмыг экспортод гаргах боломжтой болно. Жилдээ хоёр сая орчим мал бордож гаргах хүчин чадалтай. Одоогийн байдлаар 15 мянган мал бордоод бэлэн болгожээ. Тус компаниар дамжуулан БНХАУ руу гаргасан амьд малыг Эрээн хот дахь нядлах үйлдвэрүүдэд төхөөрнө. Мөн боловсруулж, нэмүү өргөг шингээх гэнэ. Өөрөөр хэлбэл, Монголчуудын ажлын байр урд хөрш рүү шилжчихэж байгаа юм. 

Тэгвэл Улаан ахынхаа нөөлгөөр урд хөрш рүү бог малыг амьдаар нь гаргах гол ажлыг зохион байгуулахаар болж байгаа ““Бээжин интосикэйшн интернэйшнл трейд монгол” ХХК”-ийн ард суугаа О.Даваасүрэн гэж хэн бэ?

О.Даваасүрэнгийн хувьд олон асуудалд нэр холбогдсон нэгэн. Түүнийг “хөнгөн цагаан”-ы Даваасүрэн гэвэл хууль хяналтынхан андахгүй. Тэрбээр цагтаа Дорноговь аймагт панз үсэргэж, урд хөрш рүү таваар зөөж хэсэгтээ л бужигнуулжээ. Гэхдээ мөрөөрөө явсан уу гэвэл үгүй. Ямартай л “Хөнгөн цагаан” гэх хоч зүүхэв. Дорноговийн хөнгөн цагааныг тэр чигт нь хамсан тэрбээр гаальд буй танил талаа ашиглаж БНХАУ руу  гаргадаг байж. Харин цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэгчээр гаалийн хяналт чангарч, танилын хүрээ хумигдаад ирэхийг цагт “Сайн эр” болж цуглуулсан хөнгөн цагаанаа хууль бусаа хилээр гаргах гэж байгаад Замын-Үүд дэх Гаалийн хяналт шалгалтын байцаагчид үйлдэл дээрээ баригдаж хөглөсөн төдийгүй эл асуудал нь шүүхэд очсон байна.

О.Даваасүрэнгийн дээрх хэргийг Дорноговийн цагдаагийн газар шалгаж үзээд прокурорт шилжүүлжээ. Хэргийн тус аймгийн прокурорын байгууллага хянаж зүйлчилсэн нь 5 жилийн хорих ял байсан гэдэг. Харин шүүх энэ ялыг нь тэнсэн харгалзах болж мань эрийн магнайг тэнийлгэсэн гэдэг.

Ингэж хэсэг бужигнуулсан О.Даваасүрэн хөнгөн цагааны бизнесээ орхиж оронд нь угаасан ноос, ноолуур хилээр гаргадаг шинэ ажилтай болсон төдийгүй бас л гаалийнхныг хуурч зөрчил гаргаж байсан нь илэрч явжээ. Тодруулбал, Замын-Үүдийн боомтоор бараагаа гаргахдаа барааныхаа жинг багасгаж худал мэдүүлж байсан нь татвараас зайлсхийх зорилготой байжээ. Тэнсэн харгалзах ялтай хэр нь ийм авирласан түүнд төр төмөр нударгаа харуулж Захиргааны хариуцлагын тухай хуулийн заалтыг үндэслэн бараа таваарыг нь улсын орлого болгож, түүнээс 17 сая төгрөгийн хохирол гаргуулсан гэгддэг.

О.Даваасүрэнгийн хувьд улс төрийн карьер хөөж хэсэгтээ албан тушаалд суусан нэгэн. Тэрбээр Сүхбаатар дүүргийн орлогч даргаар хүртэл ажиллаж байв. Тэгээд ч барамгүй гаалийнхантай бараг тэрсэлдэх шахам байсан тэрбээр нэг л өдөр /2013 онд/ Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа, хүний нөөцийн газрын даргаар томилогдчихсон юм. Тус албанд очиход нь хүргэн ах Ч.Улааны нөлөө ч их байсан гэгддэг. Учир нь тухайн үед улайдаггүй Ч.Улаан УИХ-д нэлээдгүй суудал аваад байсан Н.Энхбаярын намын хаяаг бараадсан байсан билээ.

Мөн түүнийг МАХН-ын генсек Г.Шийлэгдамбад 170 мянган ам.доллар буюу 340 сая төгрөгийн авилга өгсөн тухай яриа байдаг. Энэ тухай МАХН-ын генсек Г.Шийлэгдамба олон нийтэд хандан бичсэн гэх захидалдаа “О.Даваасүрэн гэх хүнээс авсан” хэмээн бичсэн удаатай. Гэхдээ тухайн үед Г.Шийлэгдамбын захидалд Оросоогийн Даваасүрэн биш Осорын Даваасүрэн гэж бичсэн байсан учраас тэрбээр тус асуудалд төдийлөн холбогдолгүй өнгөрсөн. Чухам аль Даваасүрэн нь байсныг хожим Г.Шийлэгдамба л гэрчлэх байх. Түүнээс хойш 2016 онтой золгоход МАН-ын гишүүн О.Даваасүрэн өмнөх албан тушаалаасаа холгүйхэн буурь сэлгэсэн байдаг. Ингэхдээ тэр Гааль, Татварын ерөнхий газрын Татвар хариуцсан орлогч даргаар ажиллах болсон юм.

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

 



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   “АМГАЛАН” АМАРЖИХ ГАЗРЫН ОЙР ОРЧМЫН БААР, ЗОЧИД БУУДЛЫН СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЖЭЭ
2019-09-18  
  

   НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧ Ч.ГАНТУЛГА ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛААР СОНГОГДСОН ТОЙРОГТОО АЖИЛЛАВ
2019-09-18  
  

   ИНФОГРАФИК: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
2019-09-18  
  

   МАРГААШ Б.БОЛОРТУЯА ХҮРЛИЙН ТӨЛӨӨ ДАГАЖ БАРИЛДАНА
2019-09-18  
  

   Ж.БАТЗАНДАН: Б.СОДНОМДАРЖААД НОМЫН ЗАВСАР БРИТКА ХАВЧУУЛЖ ОРУУЛЖ ӨГСӨН УЧРЫГ ТОДРУУЛНА
2019-09-18  
  

   НЭГ ТОНН ХҮНСНИЙ УЛААН БУУДАЙД ОЛГОХ УРАМШУУЛЛЫГ НЭМЖ 100 МЯНГАН ТӨГРӨГ БАЙХААР ТОГТОВ
2019-09-18  
  

   БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭХ ЭРХ ОЛГОСОН ХУУЛЬ БУС ГЭРЭЭНҮҮДИЙГ ЦУЦАЛНА
2019-09-18  
  

   ХАН-УУЛ ДҮҮРЭГТ САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ 32 ЦЭГ АЖИЛЛАЖ БАЙНА
2019-09-18  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот