ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
УНГАР УЛСЫН ГАНДБОЛЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИН ШҮҮХ ОВОГТОЙ ТЭМҮҮЖИН МОНГОЛ ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

УНГАР УЛСЫН ГАНДБОЛЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИН ШҮҮХ ОВОГТОЙ ТЭМҮҮЖИН МОНГОЛ ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ
спорт | 2019-06-12 13:00:29 | УНШИСАН: 62 | tuvshee

 

МГХолбоо алдарт тамирчин Ш.Тэмүүжинг 2019 оны 06 сарын 11-нд хүлээн авч УЗГишүүд, тамирчин, дасгалжуулагч нартай уулзалт хийн, футзалын ордонд өсвөрийн баг тамирчдын хамтарсан бэлтгэлд оролцуулах, МҮОНРТ, Ийгл ТВ зочны ярилцлагад оролцуулах, МҮОХ-д айлчуулах зэрэг аялалын богино хөтөлбөр гарган хүлээн авахаар боллоо. 
Одоо Ш.Тэмүүжингийн талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэе.

Шүүх овогтой Тэмүүжин (Schuch Timuzsin) нь 1985 оны 6 сарын 5 нд төрсөн. 34 настай. Эрэгтэй. Тэр 1,97 см өндөр нуруутай, гандболын багийн “пивот” байрлалд довтлон тоглодог. Шигшээ болон клубийн багтаа 5 дугаарыг эзэмшдэг. Одоо тэрээр Унгар улсын гандболын үндэсний шигшээ багийн /2006 оноос/ болон “Ференцварош” клубын харьяалалд /2018 оноос/ багтдаг тамирчин юм. Түүний эцэг нь Унгар, ээж нь Монгол хүн билээ. Тэрээр 2004 оноос эхлэн Унгарын гандболын “Весзпрем” багийн хүүхдийн академид суралцаж, 19 насандаа мэргэжлийн багтай гэрээ байгуулж, 1 жил тоглон Унгарын лигийн аварга болсон. Улмаар залуу тоглогчийг туршлага суулгах үүднээс Риняминти багт зээлээр тоглуулсан юм. 


Ш.Тэмүүжин нь Унгарын үндэсний шигшээ багийн хамтаар 2012 оны Лондоны олимпод шалгаран оролцож, шагналт 4 дүгээр байранд орж байсан. Тэрээр 2005 оны дэлхийн залуучуудын аваргын хүрэл медаль хүртэж байв. Унгарын шигшээ багийн бүрэлдхүүнд орж Европын аварга шалгаруулах 2010, 2012, 2014, 2016, 2018 оны таван удаагийн тэмцээнд оролцож байв. Гандболын ДАШТ-д 2011, 2013, 2017, 2019 онуудад 4-н удаа Унгарын шигшээ багийн үндсэн гарааны бүрэлдэхүүнд багтан орж байлаа. 


Румын улсын “Динома” клубт легионер тамирчинаар ажиллан 2009, 2010 оны гандболын лигийн аварга болсон. Улмаар 2011-2018 онд өөрийн унаган баг “Весзпрем” багт тоглов. Энэ хугацаанд Унгарын үндэсний лигийн аваргаар 7 удаа /2005, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 онуудад/ тодорч, улсынхаа гандболын холбооны цомын тэмцээнд 6 удаа /2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 онуудад/ түрүүлсэн билээ. 


Тэрээр Унгарын “Весзпрем” багт тоглох хугацаандаа Европын Гандболын холбооны Аваргуудын лигт оролцож 2012-2013 он, 2014-2015 он, 2015-2016 онуудад Европын Аваргуудын лигийн шилдэг хамгаалан тоглогчоор 3 удаа шалгарч байсан Европ тивийн болон дэлхийн шилдэг тоглогчийн нэг юм. 
Ш.Тэмүүжин нь тив, дэлхийн болон Унгар улсын олон мянган гандболын спортыг сонирхогчдын сэтгэл зүрхийг татсан шилдэг сайн тамирчин болж чадсан бөгөөд түүнийг Лондонгийн олимпийн наадамд амжилттай оролцоод ирсний дараа 2012 онд Унгарын төрийн дээд одон медалиар шагнагдсан билээ.

 

 



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   М.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮҮГИЙНХЭЭ ЯЛАЛТААР БАХАРДАГ ААВ МИНЬ ОНГОЦНЫ БУУДЛААС НУЛИМСТАЙ ҮДЭЖ БАЙЛАА
2019-06-20  
  

   МХБХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР А.ГАНБААТАР УЛИРАН СОНГОГДЛОО
2019-06-19  
  

   3Х3 ДАШТ: МОНГОЛЫН САГСЧИД ОХУ-ЫН БАГИЙГ ХОЖИВ
2019-06-19  
  

   Т.МӨНХЗУЛ АНХ УДААГАА АЗИЙН АШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ
2019-06-18  
  

   САГСАН БӨМБӨГЧИД ДАШТ-Д ӨРСӨЛДӨХӨӨР ЕВРОП ТИВИЙГ ЗОРЬЖЭЭ
2019-06-12  
  

   УНГАР УЛСЫН ГАНДБОЛЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИН ШҮҮХ ОВОГТОЙ ТЭМҮҮЖИН МОНГОЛ ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ
2019-06-12  
  

   МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГЧИД ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ДАШТ-ИЙ УРЬДЧИЛСАН ШАТАНД ШАЛГАРЛАА
2019-06-12  
  

   БРУНЕЙ, МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН ХАРИУ ТОГЛОЛТ ӨНӨӨДӨР БОЛНО
2019-06-11  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот