ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
"ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН АВТОЗАМЫН АЖИЛ 80 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА"

"ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН АВТОЗАМЫН АЖИЛ 80 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА"
Аж үйлдвэр | 2019-06-12 09:57:27 | УНШИСАН: 101 | badralmaa

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан болон албаны бусад хүн Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын явцтай танилцав.

Төмөр замын ажлыг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр үндсэнд нь дуусгасан бол автозамын ажил 80 орчим хувьтай байна. Замыг ирэх есдүгээр сард багтаан хүлээн авахаар төлөвлөжээ.

Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох 16.36 км автозамын бүтээн байгуулалтад Зам, тээврийн хөгжлийн төв, “Ай Си Ти Сайн Консалтинг”  компанийн түншлэлийн инженерүүд зөвлөхөөр, Зэвсэгт хүчний ангиуд гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Төмөр зам, автозамаас гадна цахилгаан хангамжийн 110 КВ-ын дамжуулах агаарын шугам, дэд станцыг долоодугаар сарын нэгэн гэхэд хүлээлгэж өгөхөд бэлэн болжээ.

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл товлосон цаг хугацаандаа амжилттай хэрэгжинэ гэдэгт бүрэн итгэл төрлөө” гэж БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх хэлэв.  Мөн “Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд  чухал байр суурь эзлэх энэ төслийг  бүх талаар дэмжиж байгаа Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархлаа илэрхийлье. Богино хугацаанд ийм их ажил амжуулсныг нүдээр хараагүй бол итгэхгүй байлаа. Манай улсын хөрөнгө оруулалт үр дүнтэй байгаад талархаж байна” гэв.  

Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж 1.2 тэрбум ам.долларын импортыг орлох, стратегийн ач холбогдолтой.

Төмөр зам, автозам, цахилгаан дамжуулах шугамын ажилд орон нутгийн иргэд ч оролцож байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүд бетон зуурмаг, цемент, хайрга, бусад материал, ажилчдын хоол хүнс, бараа зэргийг нийлүүлж хувь нэмрээ оруулж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах хүмүүсийг орон нутгийн МСҮТ-д  сургаж бэлтгэх, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэх нийт хүний 30 хувийг нутгийн иргэдээс бүрдүүлэхээр Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй тохиролцсон тухай Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хэлэв.  

БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нэмсэн, түүхэнд тэмдэглэгдэн үлдэх бүтээн байгуулалт юм.

Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж 1.2 тэрбум ам.долларын импортыг орлох, стратегийн ач холбогдолтой үйлдвэр учир Монгол Улсын Засгийн газар ч онцгой анхаарал хандуулж байна. Үйлдвэрийн хотхоны бүтээн байгуулалтын ажлыг наймдугаар сараас эхлүүлэхээр Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаас шийдвэрлэсэн. Хотхон таван давхар барилгууд бүхий 550 айлын орон сууц, оффис-үйлчилгээний цогцолбор, дэд бүтэц, гадна тохижилт, ногоон байгууламж зэргээс бүрдэх юм.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ“ хөл хөдөлгөөн ихтэй байна
2019-06-12  
  

   "ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН АВТОЗАМЫН АЖИЛ 80 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА"
2019-06-12  
  

   “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛЧИД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА
2019-06-05  
  

   "ЭМЭЭЛТ" ЗАХАД БОРЛОНГИЙН АРЬС 15 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА
2019-06-02  
  

   ТӨМӨР ЗАМ БАРИХ АЖЛЫГ ТАЙВАН ОРХИ
2019-05-29  
  

   Гурилгүй талх МООДОНД орлоо
2019-05-27  
  

   Шатахуун, махны ажиллагаа буюу Хар бүлэглэлийн хар аргууд
2019-05-20  
  

   ХАБЭА-н Үндэсний чуулган төрийн ордонд болж байна
2019-05-20  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот