ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Ч.УЛААН: АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР МАЛ АМЬДААР НЬ ГАРГАХ ТУХАЙ АСУУДАЛ ЯРИГДААГҮЙ

Ч.УЛААН: АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР МАЛ АМЬДААР НЬ ГАРГАХ ТУХАЙ АСУУДАЛ ЯРИГДААГҮЙ
ХАА | 2019-06-11 18:02:27 | УНШИСАН: 394 | badralmaa

ХХААХҮЯ-ны сайд Ч.Улааныг АТГ шалгуулах болсон талаар Монголын махны холбооныхон мэдээлэл хийсэн. Тодруулбал, Ч.Улаан сайд энэ сарын эхээр БНХАУ-д айлчлал хийх үеэрээ бог малыг амьдаар нь гаргахаар болж, нэг компанид давуу эрх олгосон нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэн юм. Тэгвэл энэ асуудалд тэрбээр  дараах тайлбар өгсөн юм.

-Хонь ямааг амьдаар нь хил гаргах болсонтой холбогдуулан таныг 600 мянган бог малыг урд хөрш рүү гаргах боломжтой гэсэн хэлэлцээр хийсэн гэж байсан. Үүн дээр тайлбар өгөхгүй юу?

-БНХАУ-д би айлчлал хийгээд ирсэн. Энэ үеэр урагшаа мал амьдаар нь гаргах тухай асуудал огт яригдаагүй. Үүнийг би удаа дараа хариуцлагатайгаар хэлж байгаа. Энэ удаагийн айлчлалаар мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, улаан буудай, хөх тариа зэрэг бүтээгдэхүүнийг  экспортод гаргах, хил гааль мал эмнэлгийн хяналтын байгууллагын үнэлгээ шинжилгээ харилцан протокол тохирох ажлыг түргэвчлэх тухай асуудлуудыг ярьсан. Урьд нь гарсан Засгийн газрын 318-р тогтоол хэрэгжиж байгаа. Уг тогтоолд малыг амьдаар нь гаргахдаа үржлийн бус эр хонь, ямаа байна гээд нөөцийн 20 хүртэлх хувийг нь гаргах чиглэл аймгийн удирдлагуудад өгсөн. Мал амьдаар нь гаргах асуудлыг аймаг, орон нутгууд өөрсдөө зохион байгуулна. Манай яаманд өгөгдсөн үүрэг нь бодлого зохицуулалтаар дэмжлэг үзүүлэх юм. Бодлогоор дэмжлэг үзүүлэх гэдэг нь үржлийн бус малын тоо толгойг тогтоож экспортод гаргах нөөц бололцоог тогтоох, эрүүл бүсээс мал гаргах квотыг шинэчлэн тогтоох үүрэгтэй. Энэ асуудал яаман дээр яригдаагүй.

-Мал хөлөөр нь гаргахтай холбоотойгоор танай эхнэрийн дүү мал хөлөөр нь гаргах чиглэлийн үйлдвэрийг Замын-Үүдэд барьсан нь ашиг сонирхол, ёс зүйн зөрчил болохгүй юу?

-Хэн ч бай, хэний хүн, хэний ч дүү бай төрийн хууль, Засгийн газрын тогтоолыг биелүүлж ажиллана. Тэнд тавигдсан шаардлага, үзүүлэлтийг тавьж, дүрэм журмын дагуу мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Манай эхнэрийн дүү хоёр жилийн өмнөөс Замын-Үүд дээр мал эрүүлжүүлэх цогцолбор байгуулах ажилд хамтарч ажиллаж байгаа. Хоёр жилийн өмнө Засгийн газрын тогтоол гараад хамтарч ажиллахаар болсон. Энэ хугацаанд бүтээн байгуулалтын ажил хийгдээд малаа гаргахаар болсон юм билээ. Малаа гаргахдаа МХЕГ болон Гаалийн Ерөнхий газрын хяналт шалгалтаар явна. Би Монгол орны хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортод гаргах нөхцөл бололцоог нь хангах үүрэгтэй хүн. Манай эхнэрийн дүү надтай ямар ч хамааралгүй, бизнесээ хийгээд явж байгаа.

-Ашиг сонирхлын зөрчил, хамаарал бүхий этгээд биш үү?

-Ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй гэж бодож байна. Хуулийн дагуу байх ёстой шаардлагаа тавина. Хоёр талын хөрөнгө оруулалттай хамтарсан компани гаргах бөгөөд шууд шийдвэрийг Дорноговь аймгийн удирдлага гаргана. Давуу эрх олгосон зүйл байхгүй. Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах хоёр улсын хамтарсан хоёр компани хяналтаа тавиад ажиллаж байгаа. Намайг сайд болохоос өмнө буюу хоёр жилийн өмнө энэ ажлаа эхлүүлчихсэн байсан.

Таны эхнэрийн нэг дүү Замын-Үүдэд компани нээсэн бол нөгөө нь таны зөвлөхөөр ажиллаж байна шүү дээ. Энэ нь өөрөө ёс зүйн хувьд боломжтой гэж үү?

-Орон тооны бус зөвлөх. Надтай хамт 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүний зөвлөх. УИХ-ын гишүүн, сайд хоёрын ажлыг уялдуулах чиглэлээр орон тооны бус зөвлөх хийдэг.

Та шалгуулахад бэлэн байна уу?

-Шалгуулахгүй гэх зүйл байхгүй. Би хууль зөрчөөгүй. 

Ардчилал.мн



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   2019 ОНЫ УРГАЦЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, УРЬДЧИЛСАН БАЛАНС
2019-08-28  
  

   Ч.УЛААН: ШИРҮҮН БОРОО, МӨНДӨРИЙН УЛМААС 2500 ГА ТАЛБАЙГААС УРГАЦ ХУРААХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН
2019-08-19  
  

   ЖДҮХС-ААС ЗЭЭЛ ХҮССЭН ИРГЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН УРЬДЧИЛСАН СУДАЛГААНЫ ДҮНГ МЭДЭЭЛЖ БАЙНА
2019-08-15  
  

   УРГАЦ ХУРААЛТ, ХАДЛАНГИЙН АЖИЛ ОРОЙТОЖ БОЛЗОШГҮЙ
2019-08-13  
  

   “ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАМААР БЭЛЧЭЭРИЙГ ХАМГААЛАХ НЬ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
2019-08-11  
  

   Б.ПҮРЭВДОРЖ:АМЬД МАЛ ГАРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА НУУЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ХИЙГДЭЖ БАЙНА
2019-07-05  
  

   ХҮНСНИЙ НОГОО ТАРИАЛАХ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
2019-06-26  
  

   ХОНИНЫ НООС НЭГ КИЛОГРАММ НЬ 500 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
2019-06-24  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот