ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ НАЛАЙХ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЖЭЭ

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ НАЛАЙХ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЖЭЭ
Ерөнхий сайд | 2019-06-09 12:20:50 | УНШИСАН: 403 | badralmaa

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зургадугаар сарын 8-ны бямба гаригт нийслэлийн Налайх дүүрэгт ажиллажээ. Тэрбээр Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн төслийн ажлын явцтай танилцав. Уг төсөл нь өнгөрөгч 4 дүгээр сард ажил нь эхэлсэн, энэ оны 11 дүгээр сарын 30 гэхэд хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар ажлын явц 20 хувийн гүйцэтгэлтэй байгааг Улаанбаатар хотын Автозам, нийтийн тээвэр хариуцсан орлогч дарга хэлэв. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Синохайдро” ХХК ажиллаж байгаа бол туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “Тэгшплант” ХХК, “Гашууны гол”ХХК, “Дарданговь” ХХК гэсэн гурван компани ажиллаж байна.

Төслийн хүрээнд 60 гаруй жилийн насжилттай, хоёр эгнээ 20,9 км автозамыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, автозамын түгжрэл , агаарын бохирдлыг бууруулах, зорчигч нийтийн тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Мөн босоо тэнхлэгийн авто зам буюу Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн автозамын транзит ачаа тээврийн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг дээшлүүлэх юм. Төслийн хүрээнд 20,9 км автозам, Хөлийн голын гүүр, нүхэн гарц, суурьшлын бүс дагуу явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, нийтийн тээврийн зогсоол, ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлгийн ажлуудыг хийж гүйцэтгэх юм.

Ерөнхий сайдтай БСШУС-ын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд зэрэг албаны хүмүүс ажиллаж байна. Ажлын хэсэг үргэлжлүүлэн Налайх дүүргийн Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк, Эрүүл мэндийн төв, “Голомт” цогцолбор сургууль, 23 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах юм. Мөн дүүргийн удирдлагуудтай нэгдсэн хурал зохион байгуулж тодорхой үүрэг чиглэл өгнө. Налайх дүүргийн иргэдтэй уулзаж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, зорилт, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгнө. Мөн иргэдийн санал, шүүмжийг сонсч орон нутаг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   ЕРӨНХИЙ САЙД ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2019-11-14  
  

   Түмний төлөөх “ХАШГИРААН”
2019-11-12  
  

   ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙН МАТЕРИАЛЫГ ЭНЭ САРЫН 15-НЫГ ДУУСТАЛ ХҮЛЭЭН АВНА
2019-11-11  
  

   ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ӨНӨӨДӨР СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЛАА
2019-11-07  
  

   ЕРӨНХИЙ САЙД ОХУ-Д АЙЛЧИЛНА
2019-10-24  
  

   ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЯПОН УЛСЫН ЭЗЭН ХААНЫ ЁСЛОЛД ОРОЛЦОВ
2019-10-23  
  

   У.ХҮРЭЛСҮХ: ЭНЭ ӨДРИЙГ БИТГИЙ МАРТААРАЙ
2019-10-22  
  

   Монгол улсын ирэх оны төсвийг ерөнхий сайд У. Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав
2019-10-17  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот