ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ЖДҮХСАН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАЖ, ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

ЖДҮХСАН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАЖ, ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
ХАА | 2019-06-08 17:06:45 | УНШИСАН: 388 | badralmaa

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгогддог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд аж ахуй нэгжийн төсөл хүлээж авах ажлын явц хэвийн явж байна. ХХААХҮ-ийн сайд тус ажлын явцтай танилцлаа. Өчигдрийн \2019.06.07\ 17:00 цагийн байдлаар улсын хэмжээгээр 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 336 төсөл ирээд байна. Мөн ЖДҮХСангаас төслийн материал бүрдүүлэхтэй холбоотойгоор 1490 хүн биечлэн уулзаж зөвлөгөө авчээ.

Орон нутгаас 89 төсөлд 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүсэлт ирсэн мэдээлэл ирүүлсэн байна. ЖДҮХСангаас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихээр олгогддог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт их, зээлийн хэрэгцээ шаардлага эрэлт ихтэй байгаатай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд төсөл хүлээн авах үйл явцад иргэдэд чирэгдэл учруулахгүй түргэн шуурхай ил тод нээлттэй ажиллаж байгаа үйл ажиллагаагаа илүү эрчимжүүлэх шаардлагатай байгааг ХХААХҮЯ-ны холбогдох газар хэлтэс, ЖДҮХСангийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө. Уг үүрэг чиглэлдээ амралтын өдрүүдэд буюу хагас, бүтэн сайн өдөр уртасгасан цагаар буюу 06.08-06.09-ны өдрүүдэд 09:00- 20:00 цаг хүртэл ажиллаж иргэд, аж ахуй нэгжид зөвлөгөө мэдээлэл өгч, төслийг нь хүлээн авахыг даалгасан байна.

Төсөл хүлээн авах үйл ажиллагаа зургаадугаар сарын 10-ны өдрийн 17.30 минутад дуусч бүртгэлийн систем автоматоор хаагдах юм. Төсөл хүлээж авч байгаа бүх үйл явц цахим хэлбэрээр систем дээр хийгдэж байна.

Өнгөрөгч баасан гарагт хөнгөлөлттэй зээлийг дамжууулж олгох банкууд шалгарсан байна. Үүнд ХААН, Хас, Төрийн банкуудын санал зохих журмаараа хянагдаж төсөл олгох жагсаалтад орж иржээ. Эдгээр банкуудтайгаа ХХААХҮЯам хэлэлцээ хийж зээлийг дамжуулан олгох журам, зээлийн үйлчилгээний зардал, хүүгийн зардлаар хэлэлцээ хийх юм.

ХХААХҮ-ийн сайд, Банкуудын өгсөн саналаар бол банкуудын зээлийн хүү дээр нэмэгдэх зардлын хэмжээ 4 хувьтай гэсэн санал орж ирсэн байна. Энэ саналаар бол ЖДҮ-дэд олгох зээлийн хэмжээг 8 хувиас ихгүй байхаар байна. Энэхүү 8 хувийг бууруулах ямар боломж байна гэдгийг эргэж судална. Зээлийн үйлчлэх зардал, эрсдлийн зардлыг нарийн тооцож үзээд хэдий хэмжээний зардал гарах вэ гэдэгт таарсан хүү бодох ёстой. Банкууд маань санаачилгатай хандаж 5 хувиас доош бууруулах санал оруулж ирж байна. ЖДҮХСан олгож байгаа зээлийн гурван хувиар санхүүжиж үйл ажиллагаа явуулдаг журам өнөөдрийг хүртэл хэрэгжиж ирсэн. Урьд жилүүдэд 3 хувийн санхүүжилтдээ багтан бүхий л үйл ажиллагаагаа явуулж байсан. ЖДҮХСан төсвөөс санхүүжилт авдаггүй байгууллага. Бид жижиг дунд үйдвэрийн хөгжлийн сангийн зардал, тооцоог нарийвчилж хийлгэж байна. 3 хувийн хүүг 2 хувь болгох чиглэлд өртөг зардлаа хямдруулах үйл ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Бид төслөө хүлээж авсны дараа зээл олгох банкуудтайгаа гэрээ хэлцлээ хийнэ. Ингэхээр зээлийн хувь хэмжээ тодорхой болно. ЖДҮ-ийн хөгжлийн сангаас зээл олгох үйл ажиллагаа хэвийн, тогтоосон графикийн дагуу явагдаж байна гэлээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   2019 ОНЫ УРГАЦЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, УРЬДЧИЛСАН БАЛАНС
2019-08-28  
  

   Ч.УЛААН: ШИРҮҮН БОРОО, МӨНДӨРИЙН УЛМААС 2500 ГА ТАЛБАЙГААС УРГАЦ ХУРААХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН
2019-08-19  
  

   ЖДҮХС-ААС ЗЭЭЛ ХҮССЭН ИРГЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН УРЬДЧИЛСАН СУДАЛГААНЫ ДҮНГ МЭДЭЭЛЖ БАЙНА
2019-08-15  
  

   УРГАЦ ХУРААЛТ, ХАДЛАНГИЙН АЖИЛ ОРОЙТОЖ БОЛЗОШГҮЙ
2019-08-13  
  

   “ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАМААР БЭЛЧЭЭРИЙГ ХАМГААЛАХ НЬ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
2019-08-11  
  

   Б.ПҮРЭВДОРЖ:АМЬД МАЛ ГАРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА НУУЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ХИЙГДЭЖ БАЙНА
2019-07-05  
  

   ХҮНСНИЙ НОГОО ТАРИАЛАХ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
2019-06-26  
  

   ХОНИНЫ НООС НЭГ КИЛОГРАММ НЬ 500 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
2019-06-24  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот