ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ТӨМӨР ЗАМ БАРИХ АЖЛЫГ ТАЙВАН ОРХИ

ТӨМӨР ЗАМ БАРИХ АЖЛЫГ ТАЙВАН ОРХИ
Аж үйлдвэр | 2019-05-29 14:01:03 | УНШИСАН: 453 | badralmaa

БИД ЧАДАВ: МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЧИД САЙНШАНДААС АЛТАНШИРЭЭТ ХҮРТЭЛХ 18.8 КМ ТӨМӨР ЗАМЫГ БАРЬЖ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

Манай улс хамгийн анх 2010 оны зургадугаар сарын 24-ны өдөр Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлоготой болсон. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга тухайн үед Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа тус бодлогын баримт бичгийг боловсруулж УИХ-аар батлуулж байв.

Түүнээс хойш Тавантолгойд төмөр зам барьж дуусах хангалттай хугацаа өнгөрсөн ч улс төржилтөөс болж ганц ч км зам тавьж чадалгүй энэ хүртэл явжээ. Өнгөрсөн есөн жилийн хугацааны улс төрийн хэрүүл, сонгуулийн PR-ийн гол сүбьект нь төмөр зам байж ирлээ. Үүний үр дүнд хэсэг бүлэг хүмүүс хожиж харин монгол улс, монголчууд хохирсон.

Харин одоо бид өнөө, маргаашийг аргацаасан хэрүүлээс илүү улс орныхоо язгуур эрх ашгийг дээгүүрт тавих цаг болсон. Гацааж, нурааж, зогсоох бус гар нийлж ажиллах ШААРДЛАГА ЭРГЭЛТ, БУЦАЛТГҮЙГЭЭР ҮҮССЭН. Тавантолгойд төмөр зам тавьж байж Монгол улс хөгжиж, монголчууд уул, уурхайн баялгаасаа илүү их ашиг хүртэх нь үнэн үү, үнэн. Тэгэхээр төмөр зам барих ажлыг ТАЙВАН ОРХИХ цаг нь болжээ.

Энэ жишгээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км замын доод бүтцийн буюу газар шорооны, дөрвөлжин болон дугуй хоолой, гүүрний бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн амралтын өдөр эхлүүлэв.

image

Замын доод бүтцийн ажлыг цэргүүд сарын хоёр сая төгрөгийн цалинтайгаар хийх бол Монголын төмөр замчид дээд бүтцийн буюу төмөр зам тавих ажлыг хийх юм. Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцсон цэргүүд халагдахдаа байрны мөнгөтэй, хуримтлалтай, бизнес эхлүүлэх хөрөнгөтэй, туршлага, мэргэжилтэй гэртээ харина гэж Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан хэлж байна. Ямартай ч төмөр зам барих ажил эхэллээ.

Бүтээн байгуулалтыг Зэвсэгт хүчний 7781 ангийн бие бүрэлдэхүүн оролцохоор бэлтгэл хангагджээ.

ТАВАНТОЛГОЙГООС ГАШУУНСУХАЙТ БУС ЗҮҮН БАЯН, ХАНГИ ЧИГЛЭЛД ТӨМӨР ЗАМ БАРЬЖ БУЙ ШАЛТГААН

Одоо улс төрчдийн дунд Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл 267 км замаа дуусгалгүй Тавантолгой, Зүүн баян, Ханги чиглэлд 414.6 км зам тавьж буй нь ХЭНИЙ ЭРХ АШИГ вэ гэх асуудал яригдаж байна .

Тэгвэл 200 гаруй км тойруулж зам тавьж буй УЧИР ШАЛТГААНЫГ АЛБАНЫХАН,МЭРГЭЖИЛТНҮҮД ИНГЭЖ ТАЙЛБАРЛАЖ БАЙНА.

ҮР АШИГ НЭГ: Энэхүү 414.6 км төмөр зам нь Евро Азийн олон улсын нэгдсэн сүлжээнд холбогдсон 100 хувь төрийн мэдлийнх байх юм. Тэгэхээр уг зам 100 хувь Монголын өмч байх ба эндээс олох үр ашиг, орлого улсын санд орно гэсэн үг. Энэ төмөр замаар ачаа зөөхөд нэг тонн ачааг 1 км тутамд 3 цент, 414.6 кмт 12 ам доллароор зөөнө.

ҮР АШИГ ХОЁР: Төмөр зам барьж байгуулахад нийт 3700 орчим хүн, 1352 машин механизм ажиллана. Шууд байдлаар 3700 орчим хүн ажил орлоготой болох бөгөөд шууд бусаар буюу материал, техник хангамж, ус, хүнс хангамж зэргээр 10 мянга орчим хүн, тэдгээрийн гэр бүл төслийн барилга угсралтын бүтээн байгуулалтын үед орлоготой болно.

ҮР АШИГ ГУРАВ: Гадны улс орны оролцоогүйгээр монголчуудын тавьж буй анхны төмөр зам. Бид эндээс туршлага, мэдлэг хуримтлуулж байна.

ҮР АШИГ ДӨРӨВ: Тавантолгой-Зүүн баян, Ханги чиглэлийн 414.6 км зам нь 10 уурхай, 37 хайгуулын лиценз олгогдсон уул, уурхайн бүсийг дайрч өнгөрнө. Уурхай бүрээс ачаа ачвал олох орлого нэмэгдэнэ гэсэн үг. Хэдхэн жишээ хэлэхэд, Тавантолгой 7.4 тэрбумын коксжих нүүрсний нөөцтэй бол Хармагтай 38.438 алт, 347.000 тонн зэсийн нөөцтэй. Харин цагаан суварга алт 11.127 кг алт, зэс 1.611.000 тонн зэс, 66.168 молибдентэй гэдэг нь тогтоогдсон.

ҮР АШИГ ТАВ: Төмөр зам, тээвэр ложистикийн хувьд ганц улсаас хараат бус олон улстай харилцах боломж нээгдэнэ. Хилийн цаана гарахад нэг биш нэлээн олон сонирхол бий болох бөгөөд манай бүтээгдэхүүнийг худалдан авах гадныханы өрсөлдөөн бий болж түүнийг дагасан худалдааны үнийн хэлбэлзэл бий болно гэж мэргэжилтнүүд хэлж байна. Хятадууд манай бүтээгдэхүүнд үнэ тогтоож түүгээрээ худалдан авах бус бид үнээ тогтоож бүтээгдэхүүнээ зарах боломж нээгдэнэ.

ҮР АШИГ ЗУРГАА: Тээвэрлэлтээс болж гацсан ажлууд эдийн засгийн эргэлтэд орно. Төмөр зам тавигдсанаар тухайн ордын үнэ цэнэ өсдөг. Түүнийгээ дагаад гадны хөрөнгө оруулалт бий болж томоохон үйлдвэрүүд бий болно.

Энэ мэт төмөр зам тавихын үр өгөөж их.

image

Сайншандад төмөр зам дагасан нүүрс угаах, төмөр хайлуулах үйлдвэрүүд баригдаад эхэлж буй нь зам дагасан хөгжлийн нэгэн жишээ юм. Тэгэхээр 3000 хүнтэй Зүүнбаян суманд төмөр зам баривал сумын хэмжээ 2-3 дахин өсч, томоохон суурьшлын төв бий болох боломжтой харагдаж байна.

Ямартай ч бид 21 зууны Монголын хамгийн том бүтээн байгуулалтын ажлыг хийж эдийн засгийн асар их үр өгөөжтэй ажлыг эхлүүлж чадлаа. Харин цаашид амжилттай үргэлжлүүлэх л үлдлээ.

image

image

Эх сурвалж: Мэдээ.мн



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Залуу бизнес эрхлэгчдийн анхдугаар чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө
2019-09-12  
  

   Хятад, Монгол, Оросын бизнес эрхлэгч залуусын чуулга уулзалт өгөөжтэй байв
2019-09-12  
  

   Хятад, Монгол, Оросын залуу бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт боллоо
2019-09-11  
  

   Хятадын хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэнгийн нээлт хийлээ
2019-09-11  
  

   "ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ" ХК 6.5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГОТОЙ АЖИЛЛАЛАА
2019-08-30  
  

   ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ИМПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ЭДИЙН ЗАСГИЙН ХЭМНЭЛТ ГАРГАЖ БАЙНА
2019-08-19  
  

   Б.ЭНХ-АМГАЛАН: ЗАМЧИД ДАРХАНЫ ЗАМЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР ӨДӨР, ШӨНӨГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
2019-08-08  
  

   “МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО” ҮЗЭСГЭЛЭНД СҮҮ СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ОРОЛЦОХ БОЛОМЖГҮЙ
2019-08-07  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот