ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
"НОМИН ХОЛДИНГ"-ЫН АГУУЛАХААС 20 ТН ГАРАЛ ҮҮСЛИЙН БИЧИГГҮЙ МАХ ИЛРҮҮЛЖЭЭ

"НОМИН ХОЛДИНГ"-ЫН АГУУЛАХААС 20 ТН ГАРАЛ ҮҮСЛИЙН БИЧИГГҮЙ МАХ ИЛРҮҮЛЖЭЭ
Нийслэл | 2019-05-20 17:42:13 | УНШИСАН: 960 | badralmaa

Хүнсний аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд төрөөс баталсан хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ, түүний хэрэгжилт, хүнсний сүлжээний бүх үе шат дахь үйл ажиллагаа, тэдгээрт тавих хяналт, шалгалт зэргээс бүрдэх цогц зүйл юм.

Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 3.1.6-д “Стратегийн хүнс” гэж “Монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг ойлгоно” гэж заасан байдаг. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4.1 “Хүний аюулгүй байдал”, 3.4.2 Хүнсний аюулгүй байдал хэсгүүдийг мөрдөж ажиллах үүргийг Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Засгийн газар, хууль сахиулах болон тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд /ТЕГ тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага/, төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагууд гүйцэтгэнэ гэж заасан байдаг.

Монгол Улсаас мах экспортлох зөвшөөрөлтэй гадаадын хөрөнгө оруулалттай зарим ААН-үүд нь гадаадын иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж, үхсэн малын махыг өнгө, үнэр оруулах химийн бодис ашиглан сэргээх, зумлах, таргалуулан худалдан борлуулах, үхсэн малын махыг махан таташ болгон хиамны үйлдвэрүүдэд ханган нийлүүлж байж болзошгүй нь экспортод сөргөөр нөлөөлөхөөс гадна хүнсний аюулгүй байдалд шууд нөлөөлөх бодит аюул тулгарч байна.

Сүүлийн үед стратегийн хүнсний бүтээгдэхүүн болох малын махыг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэх, эрүүл ахуйн стандартын шаардлага хангахгүй, зориулалтын бус агуулахад хадгалах зэрэг зөрчлүүд их гарч, их хэмжээний ашиг олох зорилгоор гадаадын иргэд, аж ахуйн нэгжүүд болон төрийн зарим албан хаагчид оролцсон зохион байгуулалттай бүлгүүд эцэж үхсэн болон өвчнөөр үхсэн малын махыг хүнсэнд нийлүүлэх, химийн бодис ашиглан өнгө зүсийг сайжруулан борлуулж байгаа ноцтой зөрчлүүдийн талаар мэдээлэл авагдаж байна. Тус байгууллагын зүгээс хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл авч МХЕГ болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд үүнийг таслан зогсоох чиглэлээр дараах ажлуудыг хийгээд байна.

Тухайлбал, “Эмээлт” захад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай махны үйлдвэрт 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгаас  авто тээврийн хэрэгслээр хүнсний стандартын шаардлага хангахгүй, үхсэн болон өвчтэй 20 тонн малын махыг ханган нийлүүлж болзошгүй мэдээллийг ТЕГ авч МХЕГ-тай хамтран шалгаж гадаадын хөрөнгө оруулалттай махны үйлдвэрт буулгах гэж байсан үйлдлийг газар дээр нь таслан зогсоосон. Лабораторийн шинжилгээний хариугаар үхсэн малын сэг зэм байсан нь тогтоогдсон тул Мэргэжлийн хяналт, Цагдаа, Прокурор, Онцгой байдал, Мал эмнэлгийн газрууд хамтран устгалд оруулж ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн.

ХХААХҮЯ, МХЕГ, МЭЕГ-ын чиглэлийн улсын байцаагч нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Эмээлт” захад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай “Саян-Уул” ХХК-ийн агуулахад хяналт шалгалт хийхэд 120 тонн хонь, адууны махыг нөөцөлсөн байсан. Дээрх хонины махыг 2018 оны намар, өвөл бэлтгэсэн гэх боловч мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр шинэ мах болох нь тогтоогдсон. Дээрх үйлдвэрт хонь зумлах технологиор гадаадын дөрвөн иргэн боловсруулалт хийж байсан бөгөөд нөөцийн махыг ямар арга, технологиор зумласан нь тодорхойгүй байна.

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Номин Холдинг” ХХК-ийн агуулахын 5, 6 дугаар гүн хөлдөөх зооринд 20 тн орчим үхрийн махыг гарал үүслийн бичиггүй, бусад хүнсний бүтээгдэхүүнтэй хамт стандартын шаардлага хангахгүй нөхцөлд хадгалж байсан зэрэг зөрчлийг илрүүлж, мэргэжлийн байгууллага хуулийн хүрээнд хяналт шалгалтыг хийв.

Түүнчлэн улсын хилээр нэвтрүүлж буй мах, махан бүтээгдэхүүнд хяналт тавьж ажиллан, эдгээр хууль бус ажиллагаанд оролцож буй сүлжээг илрүүлж, таслан зогсоон, зарим этгээдүүдэд холбогдох хууль, хяналтын байгууллагатай хамтран эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Иргэд энэ чиглэлээр мэдээлэл ирүүлэхдээ ТЕГ-ын  /51/263017 дугаараар хандана уу.

АРДЧИЛАЛ.МН



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   ЗАСГИЙН ГАЗАР Ж.МӨНХБАТЫН КОНЦЕССЫН ГЭРЭЭГ ЦУЦАЛЛАА
2019-06-20  
  

   ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Б.ГАНБАТЫГ ТОМИЛЛОО
2019-06-20  
  

   Б.БАТБАЯР: ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТААР БАРЬЦАА ХӨРӨНГӨГҮЙГЭЭС ЗЭЭЛ АВЧ ЧАДДАГГҮЙ ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖДЭГ
2019-06-20  
  

   ЦЭЦЭРЛЭГИЙН ТАЛБАЙГ БАРИЛГЫН КОМПАНИД ӨГӨХ ШИЙДВЭР ГАРЧЭЭ
2019-06-20  
  

   ӨНӨӨДӨР ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН 15 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2019-06-20  
  

   ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
2019-06-20  
  

   ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
2019-06-20  
  

   МОНГОЛ ОФИЦЕР НАНСОН ХОТЫН ХҮНДЭТ ИРГЭН БОЛЖЭЭ
2019-06-19  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот