ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Ж.Сансар: Их тэнгэрт газар авах үед У.Хүрэлсүх шадар сайдаар ажиллаж байсан

Ж.Сансар: Их тэнгэрт газар авах үед У.Хүрэлсүх шадар сайдаар ажиллаж байсан
Дэд бүтэц | 2019-05-20 16:24:11 | УНШИСАН: 137 | tuvshee

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Их тэнгэрт аялал жуулчлалын төв барина гээд газар авчихсан байна хэмээн мэдээллэсэн. Бид Их тэнгэрт газар авсан “Шинэхэн групп” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Сансартай ярилцлаа.

-Сүүлийн үед “Шинэхэн групп” Их тэнгэрт хууль бусаар газар авсан гэх мэдээлэл гарах боллоо?

-Анх бид нар Японы таван одтой “OKURA”зочид буудлыг АСЕМ-аас өмнө Монголд барих сонирхолтой байсан. Тиймээс Гадаад харилцааны яаманд дэмжлэг хүссэн албан бичиг өгсөн. Мэдээж гадны хөрөнгө оруулалттай барих  болохоор Гадаад харилцааны яаманд хандах ёстой. Гэтэл хариу албан бичиг нь танайх зочид буудлаас гадна хурлын танхим барих бодол бий юу. АСЕМ-аас өмнө ашиглалтад оруулж амжих уу гэсэн хариу албан бичиг ирсэн.

-Хэдэн онд вэ?

-2014 оны 12 сард. Би цаашаа Япончуудаасаа АСЕМ-аас өмнө зочид буудал, хурлын заал барьж амжих уу гэдгийг асуусан. Гэтэл Япончууд маань Зочид буудал бол амжихгүй хурлын заалаа барьж амжина гэсэн хариу ирээд 2015 оны нэг сард Зочид буудал, хурлын танхимынхаа цогцолбор зургийг нь зурсан.

-Газраа эрт шийдчихсэн байсан юмуу?

-Үгүй. Хаана барихаа шийдээгүй байсан. Гэтэл гадаад харилцааны яам АСЕМ-д зориулсан хурлын танхимыг Хүрхэрээгийн ам, Чингисийн хүрээ, Их тэнгэрийн ам гэсэн гурван газарт барихаар судлаж байсан юм билээ.

Тэгээд Япoнчуудыгаа авч ирээд энэ газруудыг үзүүлсэн. Япончууд таван одтой цогцолбор хотын төвд байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан. Бид Япончуудад газруудынхаа талаар тайлбарлаж ойлгуулах хэрэг гарсан. Их тэнгэрийн ам хотын төвд арай ойр дээр нь Төрийн гурван өндөрлөг байрладаг гэдгээр гадаадын зочид төлөөлөгчид ирэх боломжтой гэсэн хувилбарт хүрсэн.

-Их тэнгэрийн аманд барихаар төрийн гурван өндөрлөгийн аюулгүй байдал, Дархан цаазат газар гээд асуудал их гэдгийг мэдэж байсан байлгүй дээ. Тэгээд бас тус газрыг олгодог газруудаас боломжгүй гэсэн хариулт өгч байсан гэсэн?

-Тэр үед Япончууд болон бид нар Их тэнгэрт барьж болно, болохгүй гэдгийг бодоо ч үгүй.

-Яагаад. Монгол хүн бүр Их тэнгэрийн амыг ямар харуул хамгаалалттайг мэднэ шүү дээ?

-Тэр газрыг бид сонгоогүй. Тухайн үед төрөөс Хурлын танхим барихаар сонгосон байсан газар шүү дээ. Өөрөөр хэлбэл төрөөс санал болгосон газар. Тэгээд Их тэнгэрийн ам байж болох юм гэхдээ хаана нь байж болох уу гэдэг асуулт гарч ирсэн.

-Тэгээд хэзээ газрынхаа асуудлыг шийдсэн?

-Ямар нэг шийдэл гарахгүй  2015 оны 2 сар хүрсэн. Тэгж байтал Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японд ажлын айлчлал хийх болсон. ЗГ-аас Ерөнхий сайдын айлчлалаар Японы таван одтой “Okura”зочид буудалд бууж үйлчилгээ болон бусад зүйлийг нь судалъя гэсэн. Бид цааш нь уламжилж тус айлчлалаар Монголоос очих зочдыг тус зочид буудалд хөнгөлөлтэй үнээр байрлуулж, айлчлалынх нь дундуур Зочид буудал болон хурлын танхимын цогцолборынхоо зургийг танилцуулсан.

-Газрын асуудал шийдэгдээгүй байхад зураг нь яагаад гарчихдаг билээ?

-Япончууд “google”-ээр зургийг нь аваад зургаа гаргачихсан байсан. Одоо бүх зүйлийг тэгээд харж болдог болчихсон шүү дээ.

-Тэр үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хамт ямар хүмүүс явж байсан юм бэ?

-Одоогийн гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тухайн үед Барилга хот байгуулалтын сайд байсан. Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол болон бусад албаны хүмүүс явсан.

-Зурагтай танилцаад шууд барихаар болсон юмуу?

-Ер нь бол АСЕМ-ийг хийхийн тулд Монголд хурлын танхим барих шаардлага байсан. Монгол дэлхийн дээд хэмжээний уулзалт АСЕМ-ийг хийж чадах уу гэсэн хүлээлт дэлхийн анхаарал татаж байсан үе. Мөнгө маш их зарцуулахаар байсан учраас гадны хөрөнгө оруулалтаар хурлын танхимаа бариулах сонирхол манай төрд байсан. Гэтэл газрын асуудал шийдэгдэхгүй 2015 оны хагас болсон. Япончууд АСЕМ-аас өмнө амжихаа болилоо гээд л. Тэгж явсаар 2015 оны 6 сард ЗГ-ын тогтоолд гарч газрын асуудал шийдэгдсэн.

-Тэгээд барилгын ажил эхэлсэн үү?

-Үгүй. Мэдээж газрын асуудлыг шийдэх хугацаанд Япончууд бас манай улсын хуулийг судласан байсан. Тэгээд газрын асуудлаа шийдээд ажлаа эхлэх болсон чинь Япончууд хөрөнгө оруулалт хийхгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд, олон улсын байгууллага, гадаадын иргэн, харъяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид газар ашиглуулахыг хориглоно” заалттай юм байна лээ. Тиймээс тэд хөрөнгө оруулвал мөнгөө алдах юм байна гэж айсан учраас хөрөнгө оруулахгүй гэсэн. ТэгээдЧ.Амарбаатар ахад хөрөнгө оруулалт оруулах хүсэлт тавиад 100 хувийн хөрөнгө оруулалт оруулж ажлаа эхлүүлсэн.

-Ийм хууль байхад тухайн үеийн төр засгийн удирдлагууд яагаад Япончуудаар хурлын заал бариулах гээд Их тэнгэрт газар олгосон юм болоо. Хуулиа мэдэхгүй байна гэж байх уу?

-Мэдэхгүй. Ийм зүйл болоод Япончууд хөрөнгө оруулахаа больсон.

-Богдхан Уулын дархан цаазат газрыг хамгаалах газрын дарга хэлэхдээ “ Шинэхэн групп” Японоос хөрөнгө оруулалт авч АСЕМ-аас өмнө хурлын заал барина гэж хуурч газар авсан гэж ярьсан.Тэгэхээр хуулиараа гадаадын хөрөнгө оруулалт авч болохгүй байсан юм байна шүү дээ?

-Тийм.

-Тэгэхээр тэр үеийн ЗГ, Яам-ны хүмүүс бүгд хуулиа мэдэхгүй байна гэж байх уу?

-Тухайн үед ийм л юм болсон.

-Надад нэг хардлага төрөөд байна. Тэр үеийн төрийн өндөр албан тушаалтнууд ард нь байсан болохоор Их тэнгэрт газар олгогдсон байх гэсэн?

- Би дээр хэлсэн. Анх бидэнд Их тэнгэрийн аманд газар олгож Хурлын танхим цогцолбор барихийг төрөөс санал болгосон гэдгийг. Бас яг энэ асуудлаар 2016 оны 9, 10 сард “Шинэхэн” группийн хөрөнгө оруулагч Ч.Амарбаатар ах бид хоёр Баянзүрх дүүргийн цагдаа болон АТГ-т шалгагдсан. Одоогийн хуульзүйн сайд Ц.Нямдоржийн гомдлоор. Ямар нэг асуудал гараагүй. Их тэнгэрт газар олгох асуудлаар ЗГ хоёр удаа хуралдсан гэсэн. Тэгээд 2015 оны 06 дугаар сарын 02-ны 225 тоот тогтоолоор аялал жуулчлалын чиглэлийн үйл ажиллагаа явуулах газар олгох шийдвэр гаргасан. Тэр үед Шадар сайдаар одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх бас ажиллаж байсан шүү дээ.

- Тэгвэл тухайн үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс гадна одоо Ерөнхий сайдаар ажиллаж байгаа У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар бүгд дэмжсэн гэж ойлгож болох уу?

-Засгийн газрын хурал протоколтой явагддаг байлгүй. Тэр үед Шадар сайдаар У.Хүрэлсүх, БОАЖЯ-ны сайдаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар ажиллаж байсан. Бүгд дэмжсэн гэж ойлгосон. Д.Цогтбаатар сайд бол бүх талаар нь дэмжинэ гэж хэлсэн.

-Засгийн газрын тогтоол дээр Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Барилга хот байгуулалтын сайд гээд олон хүнд дэмжлэг үзүүлж ажиллахыг үүрэг болгосон байсан?

-Хэдийгээр тийм тогтоол гарсан ч гэсэн ажлаа эхлүүлэхийн тулд Их тэнгэрийн аманд Төрийн тусгай хамгаалалтын харуулын байр, нохойн байр барьсан. Бас адууны байрыг нь шинэчилж барих,Төрийн тусгай хамгаалалттай газрын сургалтын байрны дээвэр засах гэх зэрэг ажлуудыг хийх болсон.

-Яагаад. ТЕГ-ын дарга Б.Хурц ийм ажлууд хий гэсэн юмуу. Танайх чинь уг нь АСЕМ-аас өмнө Хурлын заал барих ёстой шүү дээ?

-ТТХГ-аас л хий гэсэн.

-ТТХГ чинь Тагнуулын ерөнхий газрын даргын шууд удирдлага дор ажилладаг?

-Тэрийг сайн мэдэхгүй. ТТХГ-аас л хийлгэсэн. Ажилаа эхлээд явж байхад манай ажилтнууд хэцүү байна гэж байсан л даа. Мэдээж төрийн тусгай хамгаалалттай газар өндөр хамгаалалт дор ажиллана гэдэг хэцүү байсан байх.

-ЗГ тогтоол гаргаад газар олгоод аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж болно гэчихээд яагаад үйл ажиллагааг нь зогсоочихсон юм вэ?

-2016 онд ЗГ солигдоод л манай ажил зогссон.

-Одоогоор хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан бэ. Нийт гарах зардал нь хэд байсан бэ?

-25 тэрбум төгрөгийн зардал гарсан. Цогцолборын нийт зардал нь 108 сая доллар тэр үеийн ханшаар 260 гаруй тэрбум төгрөг. Одоогийнхоор хэд болохыг мэдэхгүй байна.

-Танай зүгээс шүүхэд хандаад байгаа гэсэн?

-Тийм. Бид газрыг нь буцааж өгье гэдгээ хэлсэн. Гэхдээ тэнд хийгдсэн бүтээн байгуулалтынхаа мөнгийг л буцааж авахаар шүүхэд хандаад байгаа. Хэрэв одоо Захиргааны хэргийн тухай хуульд өөрчлөлт орчихвол ЗГ шийдвэр гаргаад явах юм билээ. Тэгэхээр бид нарт юу ч олдохгүй байх магадлалтай болж байна. Хэрэв тэгвэл иргэний шүүхээр л явах байх.

-Энэ сард ЗГ-ын хуралдаанаар танай барилгын ажлыг үргэлжлүүлээд Байгалийн түүхийн музей болгох шийдвэр гаргачих шиг боллоо?

-Харин тийм. Бид музей болгох шийдэрт нь баярлаж байгаа. Төрийн газрыг нь буцааж өгнө. Харин оруулсан хөрөнгө оруулалтаа буцааж авахаар л явж байна. Хэрхэн шийдэгдэхийг мэдэхгүй байна.

-Бидний хүсэлтийг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.

Манай сурвалжлах баг энэ асуудлаар цуврал  сурвалжлага бэлтгэн хүргэсээр байх болно. Дараагийн удаа бид тухайн үед “Шинэхэн групп”-ийг шалгуулахаар БЗД-ийн цагдаад хандаж байсан одоогийн хууль зүйн сайд Ц.Нямдоржийн яриаг хүргэх болно.

 



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   “ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ҮЛГЭР ХЭЗЭЭ ТӨГСӨХ ВЭ
2019-06-19  
  

   ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭСЭН “ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ”-НЫ ЖУРАМ БАТЛАГДААГҮЙ БАЙНА
2019-06-19  
  

   ЗАМЫН-ҮҮД, ЭРЭЭНИЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БҮС БАЙГУУЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
2019-06-07  
  

   Н.ТИЛЕУХАН: ЭНЭ ОНД 989 ТӨСЛИЙГ 1.9 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
2019-05-22  
  

   ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
2019-05-22  
  

   Ж.Сансар: Их тэнгэрт газар авах үед У.Хүрэлсүх шадар сайдаар ажиллаж байсан
2019-05-20  
  

   ЗАЙСАН ТОЛГОЙГ МОДЖУУЛАХ "НОГООН ХҮРЭМ" ТӨСӨЛ ЭХЛҮҮЛЛЭЭ
2019-05-12  
  

   “FRONTIER FINTECH SUMMIT” ЭХЭЛЛЭЭ
2019-05-10  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот