ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ОГЦРОХ БОЛЗЛОО ХАНГАСАН САЙДУУДТАЙ, ИТГЭЛ ХОМСОДСОН ЭРХ БАРИГЧИДТАЙ БОЛЛОО

ОГЦРОХ БОЛЗЛОО ХАНГАСАН САЙДУУДТАЙ, ИТГЭЛ ХОМСОДСОН ЭРХ БАРИГЧИДТАЙ БОЛЛОО
Засгийн газар | 2019-05-20 14:43:09 | УНШИСАН: 346 | atumur

Өнөөдрөөс яг долоо хоногийн өмнө тавдугаар сарын 13-нд Шинэ эдийн засгийн форум зохиогдож, хувь болоод хувьсгалын албыг төлөөлсөн олон эрдэмтэн мэргэд байр сууриа илэрхийллээ. Мэдээж хүн бүр өөр өөрийн өнцөг байр сууриас асуудлаа задлан дүгнэн ярьсан ч хэлэлцүүлгийн үеэр хамгийн олон давтагдсан байр суурь бол эдийн засаг, бизнест төр битгий хутгалдаач гэсэн санаа байлаа. Ганц нэгээрээ байр сууриа илэрхийлэх болохоор маш зөв шийдэл ярьчаад олуулаа цуглаад шийдвэр гаргах болохоороо эсрэг шийдвэр гаргадаг парадокс Монголын нийгэмд жирийн үзэгдэл болжээ.

Гуравхан сая илүүтэйхэн хүн амаа тэжээх чадвартай эдийн засгийг яаж бий болгох вэ гэж хэсэг нь бодол санаагаа уралдуулж байх яг тэр цаг мөчид парламентын олонхийн гишүүд нь Итгэлийн зээл гэгч сонгуулийн шоу яриад сууж байсан нь нөгөө л парадокс юм. Жилийн гурван хувийн хүүтэй 20 хүртэл сая төгрөгийн зээлийг барьцаагүйгээр өгнө гэсэн эрх баригч МАН-ыхны сонгууль угтсан шоу эдийн засгийг яаж самарч, элгээр нь мөлхүүлэхийг зээл өгнө гээд яриад сууж байгаа хүмүүс нь ч өөрсдөө мэдэж байгаа. Угаасаа сонгуулиас сонгуульд сонгогчдын саналыг худалдан авах мөнгөн дүн өссөөр, хэлбэр нь ч төгөлдөршсөөр байгаа.

3000 төгрөгийн Хүүхдийн мөнгөөр эхэлсэн сонгууль угтсан мөнгөн амлалт ийнхүү 20 сая төгрөг болтлоо ханш нь өсчээ.

Итгэлийн гэсэн гоё нэртэй энэ зээл нь МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан шиг эдийн засагт өрийн хэмжээг л нэмэгдүүлнэ. Монголбанкны мэдээгээр  2010-2012 оны үед иргэдийн хэрэглээний зээлийн хэмжээ ДНБ-ий 16-18 хувийг эзэлдэг байсан бол 2018 онд 35 хувьд хүрчээ. Энэ нь иргэд бодит орлогынхоо 80-90 хувийг зээлэнд төлж байгаа юм. Харин тэтгэврийнхэн 100 хувь гэсэн эмгэнэлтэй статистик байна.

Үнэхээр итгээд зээл өгөх байсан юм бол ЖДҮХС-гаас 10-20 сая төгрөгийн зээл хүссэн хэдэн зуун иргэнд яагаад өгөөгүй улстөрчид өөрсдөө авсан юм бэ? Итгээд өгөх зээлийн эх үүсвэр байгаа бол орон сууцны урьдчилгаагаа төлж чадахгүй байгаа мянга мянган өрхөд яагаад өгөөгүй вэ? Итгээд өгөх байсан юм бол яагаад ээлжит сонгууль болохоос нэг жилийн өмнө гэнэт хайр зарлав? Иргэдийг орон сууцанд оруулж яндангийн тоог бууруулж чадахгүй ч гэсэн гэр, байшингийн дулаалгад, тав арваараа ч юм уу, гудмаараа нийлээд нэгдсэн нэг халаалтын төхөөрөмж ажиллуулчих утааны эсрэг итгэлийн зээл өгч болох л байсан.

Иргэдэд итгээд, хайр зарлаад байгаа эрх баригч нам харин өөрсдөө тун итгэлийн хомсдолтой байгаагаа мэдэж байгаа болов уу.

Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа хэд хэдэн сайд нь итгэлийн хомсдолд аль хэдийн орсон. У.Хүрэлсүхийн кабинетаас огцрох болзлоо хангасан сайдууд олон байна. Тухайлбал, Батлан хамгаалахын, Эрүүл мэндийн, Боловсролын, Хууль зүй, дотоод хэргийн гээд. Нэг сургуулиас 600 орчим хүүхэд сүрьеэгийн халдвартай байгаагийн төлөө, нэг ангид 60 хүүхэд хичээллүүлж байгаагийнхаа төлөө, цэргийн албанд татагдан очсон цэрэг сэжигтэй шалтгаанаар амь насаа алдсаны төлөө, Улаанбаатарын хамар доорх ангиас нь хэдэн мянган сум алдагдсаны төлөө, төрсөн хүүхдээ гадаад орны Элчин сайдад дэмжээд сууж байгаагийнхаа төлөө, тагнуулын албыг мах ихээр нөөцөлсөн хувийн компанийг илрүүлэхэд ашигласныхаа төлөө холбогдох сайдууд, холбогдох сайдуудынхаа төлөө Засгийн газар огцрох болзлоо хангасан.

Нийгмийн ядуурлын түвшинг илтгэдэг сүрьеэ өвчний тархалт ингэж хяналтаас гарсан нь нийгэмд цочроо үүсгэлээ. Өөр сонголт байхгүй учраас л эцэг эхчүүд хүүхдүүдээ нэг ангид 50-60-аар нь суулгаж байна. Ийм байдал олон жил үргэлжилж байх ёстой үзэгдэл мэт дасан зохицоод байсны гор одоо гарч байна. Ямар ч эцэг эх хүүхдээ сайн дураар халдварт өвчний голомт руу явуулахыг хүсэхгүй. Жирийн тандалт судалгаа хийгдэж, зохих арга хэмжээг аваад явж байсныг хэвлэлийнхэн дэвэргэлээ гэсэн байр суурийг хэвлэлээс төрсөн тэрбумтан Д.Сарангэрэл сайд нийгмийн сүлжээгээр дайсныг Ерөнхий сайд нь харсан л байлгүй.

Эрүүл саруул цэргийн албанд очоод тахир дутуу болсон, амь насаа алдсан хэрэг давтагдсаар атал сайд Н.Энхболд олны өмнө гарч ирж тайлбар өгсөнгүй. Төв аймгийн цэргийн ангиас хэдэн мянган байлдааны сум хулгайд алдагдаж хуулийнхан шалгаж байна. Сумны хайрцагт цемент хийж, хүндийн жингээр нь тоолуулдаг байсан нь цэргийн албаны хариуцлага алдагдсаны ноцтой жишээ.

60 сая толгой малтай хэрнээ нэг кг мах 15-16 мянган төгрөгт хүрч, хүнсний гол хэрэглээ болсон махаа худалдан авч идэж чадахаа болилоо. Монголчууд махаар бие организмынхаа хүч чадлыг нөхдөг онцлогтой. Махаа хүнсэндээ хангалттай хэрэглэж чадахгүй, энэ нь эргээд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хор уршигтай. Махны үнэ нэмэгдлээ хэмээн шүүмжилсний хариуд мах нөөцөлсөн компанийн агуулахад тагнуулын алба нь гүйцэтгэх ажиллагаа явуулж зууны онигоо боллоо.

Итгэл хомсодсон эрх баригчид Итгэлийн зээл өгнө гэдэг ч бас онигоо юм даа.

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР АЖЛАА ТАЙЛАГНАЖ БАЙНА
2019-09-17  
  

   ЗАСГИЙН ГАЗРЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
2019-09-17  
  

   Засгийн газар 2020 онд “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлого баримтална
2019-09-12  
  

   Ноён уул орчмын газрын тусгай хамгаалалтыг өргөтгөж, дархан цаазтай болгоно  
2019-09-12  
  

   ГХЯ-НЫ КОНСУЛЫН ГАЗРААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
2019-09-07  
  

   БУТАНЫ ХААНТ УЛС МОНГОЛ УЛСААС ТУРШЛАГА СУДЛАХ ЗҮЙЛ БАГАГҮЙ БАЙГААГ САЙД ШЕРУБ ГЕЛЦЕН ОНЦЛОВ
2019-09-05  
  

   АЛТ ТУШААСАН ИРГЭД АМНАТ ТӨЛДӨГ БОЛНО
2019-09-04  
  

   ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА
2019-09-04  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот