ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЦЭВЭР УСНЫ 54 КМ УРТ ШУГАМ ХООЛОЙ ТАТАЖ БАЙНА

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЦЭВЭР УСНЫ 54 КМ УРТ ШУГАМ ХООЛОЙ ТАТАЖ БАЙНА
Нийслэл | 2019-05-15 18:44:16 | УНШИСАН: 80 | bayar

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутаг дахь томилолт Говь-Алтай аймагт үргэлжилж байна. Ерөнхий сайдыг 2018 онд орон нутгийн томилолтоор баруун таван аймаг тэрдундаа Говь-Алтай аймагт ажиллах явцад иргэдээс ундны цэвэр усны хангамжийн хомсдол нэн тэргүүний тулгамдсан шийдвэрлэх шаардлагатай асуудал болсныг хэлж анхааруулж байсан. Уг асуудалд Засгийн газар анхаарлаа хандуулж, холбогдох арга хэмжээг авч энэ сарын нэгнээс Алтай хотын иргэдийг цэвэр усаар хангах 54 км урттай цэвэр усны дамжуулах хоолой барих ажлыг эхлүүлээд байна.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын захиалга Австри Улсын Засгийн газрын санхүүжилтээр “Тайшир-Алтай ус хангамж” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийн нийт өртөг 14 сая евро бөгөөд эхний ээлжинд 1.7 сая еврогийн өртөг бүхий тус бүр нь 40 тоннын 27 чингэлэг шугам хоолой, 3 чингэлэг холбох хэрэгсэл бусад тоног төхөөрөмжийг байгууламжийн талбайд буулгаж, барилгын ажлыг гүйцэтгэж байна. 

“Тайшир-Алтай Ус хангамж” төслийн гүйцэтгэгчээр Барилга хот байгуулалтын яам, Австри Улсын “Tiroler Rohre Gmbh” групп, туслан гүйцэтгэгчээр " Сайрам булган" ХХК тус тус ажиллаж байна.  Төсөл хэрэгүүлэх хугацаа хоёр жил байх юм.
Мөн өнгөрсөн онд хүсэлт гаргасан Говь-Алтай аймгийнхны шийдвэрлэх шаардлагатай 15 асуудлаас төсвийн хөрөнгө оруулалт нь царцаж зогссон таван барилгын санхүүжилтийг Засгийн газраас энэ оны Улсын төсөвт суулгуулснаар барилга угсралтын ажил үргэлжилж ашиглалтад орж эхэлжээ.

Үүнд Ерөнхий боловсролын дөрөвдүгээр дунд сургуулийн барилга ашиглалтад орж, Онцгой байдлын албаны барилга, Хүүхэд, залуучуудын ордоны барилгын гүйцэтгэл 100 хувь хийгдэж улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон. 50 ортой хүн эмнэлэг, ЭМШУИС-ийн барилгын угсралт 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол Баянхонгор Говь-Алтай чиглэлийн 127 км хатуу хучилттай автозамын барилгын ажил үргэлжилж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ҮЕЭР ХОЁР ХҮҮХЭД ХҮНД ГЭМТЖЭЭ
2019-05-21  
  

   НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР МУГЖ Т.БАЯСГАЛАН ШАЛГАРЛАА
2019-05-21  
  

   ЯАРМАГИЙН ГҮҮРИЙГ МАРГААШ НЭЭНЭ
2019-05-21  
  

   ХҮНЭЭ МАРТСАН ТӨР
2019-05-21  
  

   ТӨВИЙН БҮСИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЁРДУГААР ФОРУМ БОЛНО
2019-05-21  
  

   ГЭР НЬ ШАТСАН ЦАГДААГИЙН АХЛАГЧИД ГЭР БЭЛЭГЛЭВ
2019-05-21  
  

   МОНГОЛЫН ТОП-100 КОМПАНИЙН ЗАЛУУ 8 ЗАХИРАЛ
2019-05-21  
  

   ЖОЛООНЫ ЭРХЭЭ СЭРГЭЭЛГЭХ, ШИНЭ ҮНЭМЛЭХ ЗАХИАЛАХ БОЛ МАРГААШ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ОЧООРОЙ
2019-05-21  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
"Ардын элч" ард түмний санал асуулга орон даяар үргэлжилж байна

2012 оноос эхлэн ард түмний дунд нээлттэйгээр явагдаж ирсэн ардын элчүүдийг  шалгаруулах "Ардын элч" санал асуулга 5 сарын 15-аас эхлэн 

2019-05-21 15:58:07 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот