ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ХЗБХ: ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ

ХЗБХ: ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
Нийслэл | 2019-05-15 17:10:50 | УНШИСАН: 67 | bayar

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.15) хуралдаан 09 цаг 57 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар даргалсан бөгөөд хэлэлцэх асуудлыг танилцуулах үед Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол дээр Ажлын хэсэг дахин ярилцах шаардлагатай байгаа тул хойшлуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүнээс 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав танилцуулсан. Хууль зүйн байнгын хорооны 2018 оны 14 дүгээр тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, О.Батнасан, Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил, Л.Энхболд нар орж ажиллалаа. Хуулийн төсөлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, тогтоомжийн хүрээг нарийвчлан уялдуулж, хууль хоорондын хийдэл, зөрчлийг арилгаж ажиллалаа. Үүнд Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тухай хууль, хүүхэд хамгаалалттай холбоотой нийтдээ 20 гаруй хууль тогтоомжид заасан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг уялдуулан зохицуулсан. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл гэмт явдлын шалтгаан нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлж байгаагаараа онцлогтой. Нөгөө талаар урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого төлөвлөгөөтэй, төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоотойгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хийхээр тодотгосон гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав танилцуулгадаа онцолсон.

Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Н.Учрал нарын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс төслийн 5 дугаар зүйлээс “хуулийн этгээд бүр үйл ажиллагааныхаа хүрээнд гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан нөхцлийг тогтоох, арилгах, ажлыг хариуцан зохион байгуулах” гэсэн заалтыг хасах болсны шалтгааныг тодруулав. Мөн  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, хөрөнгө санхүүгийн тооцоог тодруулахын зэрэгцээ хяналтын камер байршуулах ажлын явцын талаар илүүтэй лавлаж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Н.Учрал нарын гишүүд “Ажлын хэсэг хуулийг хэрэгжүүлэхэд  шаардагдах хөрөнгө санхүү,  хүний нөөц, орон тоог нь давхар шийдэхэд анхаарах шаардлагатай" гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил “Хувь хүн, СӨХ, олон нийтийн байгууллагын хөрөнгөөр суурилуулсан дүрс бичлэгийн хяналтын хэрэгслийг орон нутгийн цагдаагийн байгууллагын мэдээллийн сүлжээнд холбох асуудлыг судалж, төсөлд энэ талаар шинэ заалт нэмж оруулах шаардлагатай” гэсэн саналыг хэлж байлаа.

Төслийн 30 дугаар зүйлийн хуулийн этгээдийн нийтлэг үүргийн зохицуулалттай 5 дугаар зүйлийн 5.1.8 дахь заалт давхцаж байсан учраас дээрх заалтыг хассан гэж  УИХ-ын гишүүн Ц.Гарамцав хариулав. Мөн тэрбээр, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилт нь  Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн тодорхой төрлийн торгох шийтгэлийг биелүүлж, төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 40-өөс доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөс бүрдэнэ гэж өөрчилсөн. Түүнчлэн өнөөдөр гэмт хэрэг, зөрчлийг хянан шалгадаг 30 гаруй байгууллага байгаа бөгөөд эдгээр байгууллага болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэгж байгууллагын ажиллах санхүүжилтээ бүрдүүлэх эрх зүйн орчин, мэргэшүүлсэн боловсон хүчин бэлтгэх асуудлыг хуулийн төсөлд  тодорхой тусгасан гэж байлаа.

Харин Ажлын хэсгийн зүгээс цагдаагийн байгууллагаас 2013 оноос гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хөндийрүүлж, уг албаны зарим орон тоог нийслэлд шинээр байгуулагдсан цагдаагийн хэлтэсрүү шилжүүлэх зохион байгуулалтын ажлыг хийсэн. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар шинээр бүтэц, зохион байгуулалтын ажлыг хийж, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар батлуулсан. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хэв журмыг сахиулахад 790 гаруй хүний орон тоо шаардлагатай байгаа. Одоогоор шийдвэрлэгдээгүй байгаа гэж байлаа. Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд ашиглах хяналтын дүрс бичлэгийн техник ашиглах  талаар төсөл, хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Улаанбаатар хотод нийтдээ 3280 дүрс бичлэгийн камер суурилуулснаас 1200 орчим нь тасалдалттай буюу холбоо болон техникийн гэмтлээс болж бүрэн ажилладаггүй. Нөгөөтэйгүүр, цагдаагийн байгууллагад Мэдээлэл технологийн төв байгуулан ажиллаж байгаа боловч хяналтын камерууд нь олон оронд үйлдвэрлэсэн, янз бүрийн стандарттай, харанхуй гэрэлтүүлэггүйн улмаас ажилладаггүй зэрэг ашиглалтын асуудалд багагүй хүндрэл үүсгэж байна гэсэн хариулж байв.

Ингээд Ажлын хэсгээс уг хуулийн төслийн талаарх зарчмын эөрүүтэй 34, найруулгын шинжтэй 3, дагасан хуулийн төслийн талаарх нэг санал гаргасныг томьёолол тус бүрээр санал хураалт явуулсан.

Тухайлбал, төслийн 5 дугаар зүйлийн “5.1.8 хуулийн этгээд бүр үйл ажиллагааныхаа хүрээнд гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, ажлыг хариуцан зохион байгуулах”, төслийн 30 дугаар зүйлийн “30.1.7.худалдаж байгаа бараа бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил үйлчилгээ нь гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг бүрдүүлэхгүй байх”, төслийн 40 дүгээр зүйлийн “40.5.6 хүний нэр оршин суугаа хаягийг тодруулах зорилгоор бичиг баримтыг шалгах” гэсэн заалтуудыг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн төслийн 25 дугаар зүйлд “25.1.2.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой харилцааг зохицуулсан хэм хэмжээний акт батлах”,  46 дугаар зүйлд “46.5.9 хуульд тогтоомжид заасан бусад”,  48 дугаар зүйлд “ 48.1 Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн зүйл, заалт тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь Хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн  зарцуулалтын үр дүнтэй танилцах  нээлттэй сонсгол зохион байгуулах асуудлыг хэлэлцсэн.

Тогтоолын төсөлд Ерөнхий хяналтын сонсголыг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулах, ажиглагчаар 10 хүртэлх хүн оролцох, хуралдааны даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг томилохоор тусгасан байв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Батзандан нар асуулт асууж, хариулт авсны дараа Ерөнхий хяналтын сонсголын тов, ажиглагчийн тоог тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ҮЕЭР ХОЁР ХҮҮХЭД ХҮНД ГЭМТЖЭЭ
2019-05-21  
  

   НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР МУГЖ Т.БАЯСГАЛАН ШАЛГАРЛАА
2019-05-21  
  

   ЯАРМАГИЙН ГҮҮРИЙГ МАРГААШ НЭЭНЭ
2019-05-21  
  

   ХҮНЭЭ МАРТСАН ТӨР
2019-05-21  
  

   ТӨВИЙН БҮСИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЁРДУГААР ФОРУМ БОЛНО
2019-05-21  
  

   ГЭР НЬ ШАТСАН ЦАГДААГИЙН АХЛАГЧИД ГЭР БЭЛЭГЛЭВ
2019-05-21  
  

   МОНГОЛЫН ТОП-100 КОМПАНИЙН ЗАЛУУ 8 ЗАХИРАЛ
2019-05-21  
  

   ЖОЛООНЫ ЭРХЭЭ СЭРГЭЭЛГЭХ, ШИНЭ ҮНЭМЛЭХ ЗАХИАЛАХ БОЛ МАРГААШ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ОЧООРОЙ
2019-05-21  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
"Ардын элч" ард түмний санал асуулга орон даяар үргэлжилж байна

2012 оноос эхлэн ард түмний дунд нээлттэйгээр явагдаж ирсэн ардын элчүүдийг  шалгаруулах "Ардын элч" санал асуулга 5 сарын 15-аас эхлэн 

2019-05-21 15:58:07 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот