ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ҮСЭГЛЭЛИЙН БАЯРТ ЭЦЭГ ЭХЧҮҮД МӨНГӨ ЦУГЛУУЛЖ БАЙГААГ ЗОГСООХ ШААРДЛАГАТАЙ

ҮСЭГЛЭЛИЙН БАЯРТ ЭЦЭГ ЭХЧҮҮД МӨНГӨ ЦУГЛУУЛЖ БАЙГААГ ЗОГСООХ ШААРДЛАГАТАЙ
Нийслэл | 2019-05-15 12:57:00 | УНШИСАН: 79 | bayar

АТГ-т нэр бүхий иргэнээс “Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн үсэглэлийн баярыг тэмдэглэх зорилгоор хүүхэд тус бүрээс 20 мянган төгрөг татсан. 1 дүгээр ангийн багш нар доод тал нь 200 мянга, дээд тал нь сая хүртэл төгрөг авсан. Энэ үйлдлийг таслан зогсоож өгнө үү” гэсэн гомдол ирсний дагуу хяналт шалгалтын ажиллагааг явуулжээ.

Тус сургуулийн 1 дүгээр анги нь 5 бүлэгтэй бөгөөд тэдгээрийн анги удирдсан багш болон эцэг, эхийн зөвлөлийн гишүүдээс тайлбар авахад эцэг, эхийн зөвлөлийн санаачилгаар нэг хүүхдээс 20 мянган төгрөг хураан авсан байна. Ингэхдээ эцэг, эхчүүдтэй тус бүрт нь уулзаж гарын үсэг зуруулалгүйгээр мөнгө авсан, нийт 740 мянган төгрөг цуглуулсан, багшид цэцгийн баглаа, чихрийн цуглуулга, зүүлт бэлэглээд үлдсэн 607 мянган төгрөгийг бэлнээр өгөхөөр тохиролцсон байжээ. Цэцгийн баглаан дунд мөнгөө хавчуулж өгсөн гэдгээ эцэг, эхийн зөвлөлийн дарга Б хэлсэн байна. Харин эрдмийн баярын тайлангийн үеэр эцэг, эхчүүдийн өгсөн бэлэг, мөнгийг ангийн багш А авалгүй тэр даруй буцаасан байв.  

Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн захирал Д.Оюунгэрэл 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр А/16 тоот тушаал гаргаж 1, 5, 9, 12 дугаар ангийн тайлант өдөрлөгийн үеэр төгсөх ангийн сурагчдаас мөнгө татах, хандив авах, амралт зугаалгаар явах, хооллох зэргээр хууль дүрэм зөрчиж багшийн ёс зүйн алдаа гаргахгүй байхыг үүрэг болгосон бөгөөд уг тушаалыг нийт эцэг, эхчүүдэд танилцуулж анхааруулжээ. Захирлын тушаалд заасан үүргийг тус сургуулийн багш нар чанд мөрдөн ажиллаж байгааг хяналт шалгалтын явцад тогтоогоод байна.

Гэтэл эцэг, эхчүүдийн зөвлөлийн санаачилга нэрийдлээр сурагчдаас мөнгө цуглуулж, багшид бэлэг болгон өгч байгаа нь боловсролын салбарт тогтоон мөрдүүлж байгаа хууль, дүрэм журмаас гажсан үйлдэл юм. Энэ мэт эцэг, эхийн зөвлөлийн санаачилгаар мөнгө татаж байгаа үйлдлийг Авлигатай тэмцэх газарт нэн даруй хандан гомдол, мэдээллээ ирүүлэхийг нийт эцэг, эхчүүдээс хүсэж байна.  

Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн захирал Д.Оюунгэрэлийн гаргасан дээрх шийдвэрийг бусад ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтнууд нэгэн адил гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай байна.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ҮЕЭР ХОЁР ХҮҮХЭД ХҮНД ГЭМТЖЭЭ
2019-05-21  
  

   НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР МУГЖ Т.БАЯСГАЛАН ШАЛГАРЛАА
2019-05-21  
  

   ЯАРМАГИЙН ГҮҮРИЙГ МАРГААШ НЭЭНЭ
2019-05-21  
  

   ХҮНЭЭ МАРТСАН ТӨР
2019-05-21  
  

   ТӨВИЙН БҮСИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЁРДУГААР ФОРУМ БОЛНО
2019-05-21  
  

   ГЭР НЬ ШАТСАН ЦАГДААГИЙН АХЛАГЧИД ГЭР БЭЛЭГЛЭВ
2019-05-21  
  

   МОНГОЛЫН ТОП-100 КОМПАНИЙН ЗАЛУУ 8 ЗАХИРАЛ
2019-05-21  
  

   ЖОЛООНЫ ЭРХЭЭ СЭРГЭЭЛГЭХ, ШИНЭ ҮНЭМЛЭХ ЗАХИАЛАХ БОЛ МАРГААШ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ОЧООРОЙ
2019-05-21  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
"Ардын элч" ард түмний санал асуулга орон даяар үргэлжилж байна

2012 оноос эхлэн ард түмний дунд нээлттэйгээр явагдаж ирсэн ардын элчүүдийг  шалгаруулах "Ардын элч" санал асуулга 5 сарын 15-аас эхлэн 

2019-05-21 15:58:07 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот