ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД АСАН Н.ХҮРЭЛБААТАР ХЭРГЭЭ ХЭРХЭН СЭГСЭРЧ, ХЭЗЭЭ, ЯМАР ШАЛГУУРААР У.ХҮРЭЛСҮХИЙН ЗӨВЛӨХ БОЛЧХОВ ОО?

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД АСАН Н.ХҮРЭЛБААТАР ХЭРГЭЭ ХЭРХЭН СЭГСЭРЧ, ХЭЗЭЭ, ЯМАР ШАЛГУУРААР У.ХҮРЭЛСҮХИЙН ЗӨВЛӨХ БОЛЧХОВ ОО?
Ерөнхий сайд | 2019-05-14 11:52:51 | УНШИСАН: 512 | atumur

Хулгайч нартай нэгдэж чадахгүй гэдэг шударга дүрт У.Хүрэлсүх хулгайлагдсан их хэмжээний мөнгөний эзэн Эрүүл Мэндийн сайд асан Н.Хүрэлбаатартай хоршоод уджээ. Тодруулбал, Су.Батболдын Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар ажиллахдаа их хэмжээний мөнгө төгрөгийн асуудалд холбогдож, түүнийгээ тайлбарлаж чадахгүй хэсэгтээ саатуулагдаж явсан Н.Хүрэлбаатар өмнөх хэргээ умартаад, өнөөдөр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бамбайн дор “зөвлөх” гэдэг албан тушаалд ажиллаж байна.

Тэрээр тухайн үед элдэв хэрэгт холбогдсоноос үүдэн хэсэгтээ хэвлэлийн гол дүр болж байлаа. Түүнчлэн хуулийн байгууллагын хашаанд чамгүй хугацаанд уягдсан байдаг. Тэгж, тэгж түүний холбогдсон хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүйгээр замхарч, тэрээр хаана, юу хийж яваа нь тодорхойгүй мартагдсан юм. Гэтэл мөнөөх мартагдсан сайд асан Н.Хүрэлбаатар гэнэт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн юуны ч хамаагүй зөвлөх болон улс төрд эргэн иржээ.

Түүний холбогдсон хэргийг сануулбал, 2011 оны хавар Н.Хүрэлбаатарын хүү Энхбатын Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг, Зайсан дахь “Рапид харш” хотхоны орон сууцнаас төмөр шүүгээтэй 600 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют алдагдсан хэрэг гарсан. 

Тухайн үед Энхбатын найз бүсгүй Б.Болортуяаг цагдан хорьж шалгасан бөгөөд хулгай хийсэн этгээдүүд “Наад эмэгтэй чинь энэ хэрэгт ямар ч хамаагүй” гэсэн зурвасыг Н.Хүрэлбаатарын хүүгийн гар утас руу илгээж, улмаар төмөр шүүгээг нь онгойлгож чадалгүй, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх хогийн цэгт хаяснаа мэдээлсэн байсан юм. 

Хууль хяналтын байгууллагынхан зурвас илгээсэн дугаараар хөөж шалгахад утасны эзэмшигч иргэн “Миний утсыг гуйж нэг залуу мессеж бичээд 5000 төгрөг өгсөн. Тэр хүн “Ахынх нь утас цэнэггүй болчихлоо” хэмээсэн” гэж тайлбарласан гэдэг. Хуулийн байгууллагынхан төмөр шүүгээг олж онгойлгоход дотор нь хоёр сая 245 мянган юань (Монгол банкны 2011 оны ханшаар 419 сая гаруй төгрөг) болон 6000 ам.доллар гарч байжээ. Тэр үед Эрүүл Мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын хүү Х.Энхбат нь мэдүүлэгтээ “Аав энэ төмөр шүүгээг манайд тавьсан. Юу байгааг нь би мэдэхгүй” гэж тайлбарлажээ.

Төд удалгүй Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын хүүгийн гэрээс алдагдсан их хэмжээний мөнгө нь бусдаас хахуульд авсан, мөнгө угаасан гэмт хэргийн замаар олсон хөрөнгө байж болзошгүй үндэслэл байгаа учраас УМБГ-т дахин шалгаж эхэлсэн юм. Харин тэр үед Н.Хүрэлбаатар хилээр гарсан бөгөөд “Мөрдөн байцаалтаас оргосон” гэж хэвлэлүүдэд бичигдэж байлаа. Гэвч тэрээр 2013 оны зургадугаар сарын 7-нд эх орондоо очно хэмээн шавь нараараа дамжуулан мэдэгдэж, тухайн өдрийнхөө 22.10 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монголд буцаж ирсэн байдаг. Түүнийг онгоцноос буумагц нь цагдаагийнхан баривчилсан.

Түүнийг баривчилсны дараа хүү болон иргэн Батаа нарыг батлан даалтад сулласан бол 2013 оны есдүгээр сард Н.Хүрэлбаатарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн гадуур гаргасан юм. Түүнээс хойш энэ хэрэг хэрхсэн нь сураггүй болсон билээ.

Тухайн үед эх сурвалжийн мэдээлснээр хэргийн мөрдөн байцаалт хэвийн үргэлжилж буй бөгөөд УМБГ, АТГ-ын хамтарсан Ажлын хэсэг Н.Хүрэлбаатар нарт холбогдох хэргийг шалгаж байснаа зөвхөн АТГ-ын мөрдөн байцаагч нар байцаалтаа үргэлжлүүлж буй гэлцдэг. Мөн хууль хяналтынхан тус мөнгөний эх үүсвэрийг тодорхойлох, хэрхэн олж авсныг тогтоохоор ажиллаж байгаа гэдгээс өөр мэдээлэл өгөөгүй юм. Дараагаар нь зарим эх сурвалжууд мөнгөний эх үүсвэр нь тодорхой болсон гэж мэдээлж байлаа. Гэвч хууль хяналтын байгууллагынхан “Шалгалт дуусаагүй болохоор энэ талаар хэлэх эрт байна” хэмээн мэдэгдсэн байдаг.

Ийнхүү тус хэрэг шалгагдаад даруй 10-аад жил болсон ч хэрхэн шийдэгдсэн эсэх нь огтоос тодорхойгүй байна. Тэрчлэн Н.Хүрэлбаатар нарт холбогдох тус хэргийг хэвлэл мэдээллийнхэн ч дахин сөхөж анзааралгүй өдийг хүрчээ. Тиймээс л тус хэрэг хаагдсан, эсвэл шүүхээр орсон, цагаатсан, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан эсэх нь тодорхойгүй нам дарагдаж мартагджээ.

Гэтэл хэргийн эзэн, хэнгэргийн дохиур Н.Хүрэлбаатар өнөөдөр холбогдсон хэргээ хаана, хэзээ сэгсэрчихсэн юм бүү мэд сул чөлөөтэй амьдарч явна. Тэр ч байтугай тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд, У.Хүрэлсүхийн зөвлөх болчихсон гадаад, дотоодгүй аялдан дагаж, галуу шувууны мах идэж явна.

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

 

 

 



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Н.НОМТОЙБАЯР У.ХҮРЭЛСҮХЭД АГСАМ ТАВЬЖЭЭ
2019-05-20  
  

   ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД АСАН Н.ХҮРЭЛБААТАР ХЭРГЭЭ ХЭРХЭН СЭГСЭРЧ, ХЭЗЭЭ, ЯМАР ШАЛГУУРААР У.ХҮРЭЛСҮХИЙН ЗӨВЛӨХ БОЛЧХОВ ОО?
2019-05-14  
  

   Ш.РАДНААСЭД: НАМАЙГ ХАРЛУУЛАХ ЗҮЙЛИЙГ МАНАЙ НАМААС ХИЙЖ БАЙГАА
2019-05-13  
  

   У.ХҮРЭЛСҮХ ХЭНТИЙ АЙМГИЙН НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХЭЭР ШИЙДЖЭЭ
2019-05-13  
  

   ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ МАЛЫН ЭЭМЭГНИЙ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАВ
2019-04-23  
  

   OECD-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА У.ХҮРЭЛСҮХЭД ЗАХИДАЛ ИРҮҮЛЖЭЭ
2019-04-15  
  

   “1072 ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ХОЛБОО”-НООС НОГДОЛ АШГИЙН АСУУДЛААР ЕРӨНХИЙ САЙДАД ХАНДЖЭЭ
2019-04-09  
  

   ХОМ: ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ХАДГАЛАМЖАА ТЭГЛЭЖ, ХАРИЛЦАХ ДАНСАНДАА 1,6 ТЭРБУМ ТӨГРӨГТЭЙ БОЛЖЭЭ
2019-04-08  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
"Ардын элч" ард түмний санал асуулга орон даяар үргэлжилж байна

2012 оноос эхлэн ард түмний дунд нээлттэйгээр явагдаж ирсэн ардын элчүүдийг  шалгаруулах "Ардын элч" санал асуулга 5 сарын 15-аас эхлэн 

2019-05-21 15:58:07 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот