ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Б.ГАНХУЯГ: 1072 ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД ХОХИРОХГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ МӨНГИЙГ "ДЭЭРЭМДЭЖ" АВАХГҮЙ

Б.ГАНХУЯГ: 1072 ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД ХОХИРОХГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ МӨНГИЙГ "ДЭЭРЭМДЭЖ" АВАХГҮЙ
Дэд бүтэц | 2019-05-09 21:25:24 | УНШИСАН: 171 | postcron

"1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо" төрийн бус байгууллагын төлөөллүүд өнөөдөр /2019.05.09/ “Эрдэнэс таван толгой” ХК-ийн  гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тэргүүтэй хүмүүстэй  уулзалт хийлээ. Тус ТББ-ын зүгээс 1072 хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг өгөхгүй,  уг мөнгийг Зүүн Баянгийн төмөр замын хөрөнгө оруулалтад зарцуулах шийдвэрийг Засгийн газар  гаргасанд бухимдалтай байгаа гэдгийг өмнө нь удаа дараа мэдэгдэж байсан юм. Улмаар ногдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр тараахыг шаардаж буй.


НЭГ ШИРХЭГ  ХУВЬЦААНД 84 ТӨГРӨГ, 1072 ХУВЬЦААТАЙ ИРГЭНД 90 МЯНГАН ТӨГРӨГ НОГДОЛ АШГААР ОЧИХ ЁСТОЙ

Мэдээллийн эхэнд  эдийн засагч Л.Наранбаатар дараах  шаардлагыг "Эрдэнэс таван толгой” ХК-ийн удирдлагуудад уншиж танилцууллаа. Тус шаардлагад дурдсанаар “Эрдэнэс таван толгой ХК үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 50 сая тонн нүүрс борлуулсан хэдээ ч  өнөөг хүртэл иргэдэд ногдол ашиг олгоогүй нь  олон нийтийн бухимдлыг хүргэж байна.

Сүүлийн хоёр жил тус компани 1.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Эрдэнэс Тавантолгой нь сүүлийн хоёр жилд 1.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Нэг ширхэг  хувьцаанд 84 төгрөг, 1072 хувьцаатай иргэнд 90 мянган төгрөг ногдол ашгаар очих ёстой. Жишээ нь дөрвөн хүүхэдтэй, өрх толгойлсон ээжид багадаа 450 мянган төгрөг гар дээр нь очиж, амьдралд нь бага ч гэсэн дэм болох юм.

Гэтэл энэ ногдол ашгийг хувьцаа эзэмшигч иргэдээсээ асуулгүй ТЭЗҮ судалгаагүй, үр ашгаа хэзээ өгөх нь тодорхойгүй Зүүн Баянгийн гэх 414 км төмөр замын шороон даланд зарцуулахаар дур мэдэн булааж авч байгааг бид хувьцаа эзэмшигчдийн хуулиар олгосон үндсэн эрхэд халдсан балмад үйлдэл гэж харж байна” гэжээ.

1072 ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД ХОХИРОХГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ МӨНГИЙГ "ДЭЭРЭМДЭЖ" АВАХГҮЙ

Харин үүнд “Эрдэнэс таван толгой ХК-ийн  гүйцэтгэх захирал Б.Ганхуяг дараах хариултыг өгсөн юм. Тэрбээр “Аливаа зүйл хоёр талтай. Нэг талын мэдээллийг 100 хувь  үнэн гэж ойлгож болохгүй. Зарим нэг тоо баримт зөрөөтэй байна. Юуны түрүүнд ямар нэгэн байдлаар хамтарч ажиллахад бэлэн байна. Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал болсон. Засгийн газраас 2019 оныг их бүтээн байгуулалтын төсөл хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх жил болгож зарласан.  Зүүн баян болон Тавантолгой Гашуунсухайт гэсэн  хтөмөр замын хоёр том төсөл байна. Энэ хоёр төслийг компани санхүүжүүлэх үүрэг хүлээж байгаа.

Хэрэв төмөр замын төсөл батлагдвал компанийн ашиг 2.5- 3.7 хувь  орчмоор өснө гэсэн тооцоолол бий. Компани бүтээн байгуулалтын ажилд илүү анхаарч энэ удаа олсон орлого төсвөө бүтээн байгуулалтад зарцуулах нь зөв гэж шийдсэн. 1072 хувьцаа дээр Засгийн газар онцгойлон анхаарч байгаа. 750 тэрбум төгрөг төмөр замын төслүүд рүү орно. Тэрхүү мөнгөний тодорхой хувь нь 14.6 хувь нь иргэдийн өмч.

Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төсөл дээр иргэд хувьцаа эзэмшиж болно. 1072 хувьцаатай холбоотой асуудал бол 85 хувийг нь эзэмшиж байгаа Монгол Улсын Засгийн газрын өөрийнх нь анхаарал тавьж байгаа асуудал. Үүнд  хамтраад тооцоо судалгаа хийгээд ажиллая. 1072 хувьцаа эзэмшигчид хохирохгүй. Засгийн газар энэ мөнгийг дээрэмдэж авахгүй. Харин хамтарч ажиллаж  байна” гэв. Хоёр талын хамтарсан ажлын хэсэг нэг цаг гаруй ярилцсаны эцэст  санамж бичиг байгуулан хамтран ажиллахаар боллоо.

Э.БУРАМ



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Ж.Сансар: Их тэнгэрт газар авах үед У.Хүрэлсүх шадар сайдаар ажиллаж байсан
2019-05-20  
  

   ЗАЙСАН ТОЛГОЙГ МОДЖУУЛАХ "НОГООН ХҮРЭМ" ТӨСӨЛ ЭХЛҮҮЛЛЭЭ
2019-05-12  
  

   “FRONTIER FINTECH SUMMIT” ЭХЭЛЛЭЭ
2019-05-10  
  

   Б.ГАНХУЯГ: 1072 ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД ХОХИРОХГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ МӨНГИЙГ "ДЭЭРЭМДЭЖ" АВАХГҮЙ
2019-05-09  
  

   2030 ОНД СҮҮЛ МУШГИГЧДЫН ТООНД МОНГОЛ БАГТЖЭЭ
2019-05-04  
  

   ХӨГЖЛИЙН БАНК БНХАУ-ЫН SINOSURE-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
2019-05-03  
  

   БСШУС-ЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ НИЙСЛЭЛИЙН 48 ДУГААР СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2019-05-02  
  

   ИНФОГРАФИК: “ДЭЛХИЙН ШУУДАН ХОЛБООНЫ ДҮРМИЙН ЕСДҮГЭЭР НЭМЭЛТ ПРОТОКОЛ”-ЫГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
2019-05-02  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
"Ардын элч" ард түмний санал асуулга орон даяар үргэлжилж байна

2012 оноос эхлэн ард түмний дунд нээлттэйгээр явагдаж ирсэн ардын элчүүдийг  шалгаруулах "Ардын элч" санал асуулга 5 сарын 15-аас эхлэн 

2019-05-21 15:58:07 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот