ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ МАЛЫН ЭЭМЭГНИЙ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАВ

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ МАЛЫН ЭЭМЭГНИЙ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАВ
Нийслэл | 2019-04-22 18:16:21 | УНШИСАН: 186 | badralmaa

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд байрлах малын ээмэгний анхны үйлдвэртэй танилцав.

“Тэргүүн сүрэг трейд” компанийн энэ үйлдвэр 2013 оноос ХБНГУ-ын технологиор, БНСУ-ын түүхий эд, тоног төхөөрөмж ашиглан малын ээмэг үйлдвэрлэж байна.

Жилд малын 10 сая ширхэг ээмэг үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 12 цагт 6000 ширхэг ээмэг үйлдвэрлэдэг, цаашид хүчин чадлаа нэг дахин нэмэхээр төлөвлөсөн тухайгаа үйлдвэрийн дарга Д.Түвшинтулга Монгол Улсын Ерөнхий сайдад танилцууллаа.

Үйлдвэр бог малын нэг ээмгийг 1200, бодынхыг 1100 төгрөгөөр малчдад нийлүүлж байна. Одоогоор хоёр сая ширхэг ээмэгний нөөцтэй бөгөөд ямар нэг зээл авалгүй өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж иржээ.

Ажлын байр бий болгон, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ ханган, улмаар экспортод гаргахыг зорьж байгаад Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархал илэрхийлэв.

Салбарын яам үйлдвэрийг бодлогоор дэмжиж ээмэгний захиалга өгнө гэдгээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хэллээ. Холбогдох хуулиудаас гадна “Монгол мал” хөтөлбөрт “Малын бүртгэл, мэдээллийн сан, сүлжээ бий болгох, мал сүргийг хувийн дугаартай болгон бүртгэлжүүлж, гарал үүсэл, эрүүл мэндийг тодорхойлох, бүртгэх, мэдээлэх, хянан тогтолцоо бий болгоно” гэж заасан. Үүнийг хувийн хэвшлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх ёстой гэж тэрээр үзэж байна.

Малыг ээмэгжүүлснээр:

  • Мал бүр дахин давтагдашгүй хувийн дугаартай болох
  • Малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж, малын чанарыг сайжруулах
  • Малын удмын санг хамгаалан, үржил селекцийн ажлыг бүрэн хийх
  • Малын хулгайтай тэмцэх
  • Малчид дэмжлэг, урамшуулалд хамрагдах, хөрөнгийн үнэлгээ хийлгэх, барьцаат зээл авахдаа малын бүртгэлийг үндэслэх
  • Малын тоо толгойд хяналт тавьж, тоон үзүүлэлт, статистик мэдээ үнэн зөв гарах
  • Малын вакцинжуулалт, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих
  • Хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг ач холбогдолтой юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   МОРЬ УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ
2019-06-16  
  

   БНХАУ–ЫН ШЕНЗЕНД ХИЙМЭЛ ОЮУНЫ ТУРШИЛТ ЭХЛҮҮЛЛЭЭ
2019-06-15  
  

   МАРШАЛ Ю.ЦЭДЭНБАЛЫН ТУХАЙ “ТҮҮХ МАРТАХГҮЙ” КИНО БҮТЭЭНЭ
2019-06-15  
  

   ИХ ХЭМЖЭЭНИЙ ХӨЛДСӨН ШАР АЙРГИЙГ УСТГАЛД ОРУУЛЖЭЭ
2019-06-15  
  

   МАРГААШ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ 50 САЯЫН АЗТАНГ ТОДРУУЛНА
2019-06-15  
  

   ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
2019-06-15  
  

   СПОРТЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААС МӨНГӨ БОСГОХ АРГА “ТҮҮХИЙ” БАЙНА
2019-06-15  
  

   ЗУНЫ ЦЭЦЭРЛЭГ ₮200-450 МЯНГЫН ТӨЛБӨРТЭЙ
2019-06-15  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот