ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
OECD-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА У.ХҮРЭЛСҮХЭД ЗАХИДАЛ ИРҮҮЛЖЭЭ

OECD-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА У.ХҮРЭЛСҮХЭД ЗАХИДАЛ ИРҮҮЛЖЭЭ
Ерөнхий сайд | 2019-04-15 17:36:03 | УНШИСАН: 448 | bayar

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ангел Гурриа Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр илгээсэн захидлыг албан бус орчуулгаар толилуулж байна.

Уг захидалд,

Хүндэт Ерөнхий сайд танаа,

Миний бие 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага (OECD)-ын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээний хурлын үеэр батлагдсан Монгол Улсын авлигын эсрэг тэмцлийн талаарх мониторингийн тайланг танд хүргүүлж буйдаа баяртай байна.

Тайлан нь Монгол Улсын Авлигатай тэмцэх газар (IAAC) – ын үйл ажиллагаа эрс сайжирсныг сайшаан хүлээн авч байна. Үүнтэй зэрэгцэн Авлигатай тэмцэх газрын өдөр тутмын үйл ажиллагаанд олон төрлийн асуудал тулгарч буйг тэмдэглэж байна.  Сүүлийн үед Авлигатай тэмцэх газрын хараат бус, бие даасан байдалд заналхийлж, хуулиар олгогдсон эрх, үүргээ биелүүлэхэд нь хөндлөнгөөс саад учруулах оролдлогуууд гарч буй нь Монгол улс авлигаас ангижрах зорилгодоо хүрэхэд санаа зовниход хүргэж байна. Тайлан нь Авлигатай тэмцэх газар өөрийн эрх үүргээ аливаа зүй бус нөлөөллөөс ангид гүйцэтгэх боломжоор хангагдах ёстой гэж дүгнэж байна.  Монгол Улс нь Авлигатай тэмцэх газрын даргын албан тушаалаа хаших хугацаа зэрэг хараат бусаар бие дааж ажил үүргээ гүйцэтгэх баталгааг хатуу баримтлах ёстой. Мөн Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг шударга, ил тодоор сонгон шалгаруулж, хариуцлагатай  ажиллуулахыг зөвлөж байна.

Тайлан нь Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, авлигын эрсдэлтэй салбаруудыг зорилгоо болгосон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлагдсаныг сайшаан хүлээн авч байгаа бөгөөд хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагууд нь  авлигын эсрэг шинэтгэлийг ахиулахад Авлигатай тэмцэх газрыг дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна. Цаашлаад Монгол Улсын Засгийн газрыг иргэний нийгмийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллахыг  зөвлөж байна.

Монгол Улс цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлж, хөрөнгө орлогын мэдүүлгийн системээ сайжруулсан нь магтууштай үйл явдал юм. Гэвч Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн хамрах хүрээг хязгаарлаж, өрсөлдөөнгүй худалдан авах ажиллагааны тоо өссөн асуудалд анхаарал хандуулах шаардлагатайг тэмдэглэж байна. Түүнчлэн төрийн албаны улс төржсөн байдал, томилгоонд гардаг хууль бус үйлдлүүд болон улс төрийн өөрчлөлт гарах бүрт албан хаагч нар өөрчлөгддөг асуудлууд санаа зовоосон хэвээр байгааг онцолж байна.

Тайлан нь Монгол Улсын Эрүүгийн хуульд хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зэрэг шинэ ойлголтуудыг оруулсныг эерэг дэвшил гэж үзэж байгаа бөгөөд цаашид олон улсын авлигын эсрэг стандартад нийцүүлэн, илүү сайжруулахыг зөвлөж байна. Монгол Улс шүүгч, прокуроруудын хараат бус, шударга байдлыг хангах, тэдгээрийн үйл ажиллагаанд улс төрийн болон гадны аливаа хэлбэрийн нөлөө оруулахгүй байх орчинг бий  болгохын тулд шүүх, хууль сахиулах байгууллагын шинэтгэлд төвлөрч ажиллах ёстой.

Монгол Улс хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтны авлигын том хэргүүдийг шийдвэрлэж, олон тооны эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгаж буй нь хууль сахиулах их хүчин чармайлтынх нь илрэл мөн. Гэвч Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн системчилсэн хяналт шалгалт, үүссэн байж болзошгүй зөрчлийг үргэлжлүүлэн шалгах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай.  Түүнчлэн авлигын том хэргүүд, өргөн тархсан ашиг сонирхлын зөрчлийн асуудлуудыг анхаарч авч үзэх, олон төрлийн эх сурвалж, задлан шинжилгээний арга хэрэгслүүд ашиглан өндөр түвшний, авлигын хэргүүдийг илрүүлэх, мөрдөх, яллах хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг зөвлөж байна. Тайлан нь мөн улс төрийн түвшний авлигын өндөр эрсдэлүүдийн талаар зөвлөмжүүд өгсөн бөгөөд Монгол Улсыг нэн яаралтай улс төрийн намын санхүүжилтийг зохицуулах эрх зүйн цогц орчныг бий болгож, үр дүнтэй хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг шаардаж байна.

Миний бие Монгол Улсын холбогдох байгууллагууд ялангуяа тус мониторингийн Үндэсний зохицуулагчаар ажилласан Авлигатай тэмцэх газарт энэхүү тайланг бэлтгэхэд хамтран ажилласанд талархал илэрхийлэхийг хүсэж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага цаашид Монгол Улстай үр дүнтэйгээр хамтран ажиллахдаа баяртай байх болно.

Хүндэтгэсэн,

Ангел Гурриа



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   МОНГОЛ УЛС ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН БҮРТЭЭ АНХААРАЛ, ХАЛАМЖ ТАВЬЖ АЖИЛЛАХ ЁСТОЙ
2019-07-03  
  

   ХОТ УТААГҮЙ БОЛОХ Ч, ГОВЬ ЗАМГҮЙ БОЛНО
2019-06-19  
  

   У.ХҮРЭЛСҮХ: МОНГОЛЧУУДЫН ЭРҮҮЛ, ЧАНАРТАЙ АМЬДРАЛЫН НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЭХЭД МОНГОЛ, ЯПОНЫ СУРГАЛТЫН ЭМНЭЛГИЙН ҮҮРЭГ ЧУХАЛ ЮМ
2019-06-17  
  

   НАЛАЙХ ДҮҮРЭГТ ТУЛГАМДАЖ БУЙ ЗАРИМ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭВ
2019-06-11  
  

   ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ НАЛАЙХ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЖЭЭ
2019-06-09  
  

   ЕРӨНХИЙ САЙД БАГАНУУР ДҮҮРГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ
2019-06-08  
  

   ЕРӨНХИЙ САЙД БАГАНУУР ДҮҮРЭГТ АЖИЛЛАЖ БАЙНА
2019-06-08  
  

   У.ХҮРЭЛСҮХ НИЙСЛЭЛИЙН БАГАНУУР ДҮҮРЭГТ АЖИЛЛАЖ БАЙНА
2019-06-07  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот