ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ҮНЭТЭЙ ХАУС АВСАН МӨНГӨӨР 380 АЖИЛТАН БАЙРТАЙ БОЛОХ БОЛОМЖТОЙ БАЙСАН ГЭВ

ҮНЭТЭЙ ХАУС АВСАН МӨНГӨӨР 380 АЖИЛТАН БАЙРТАЙ БОЛОХ БОЛОМЖТОЙ БАЙСАН ГЭВ
Нийслэл | 2019-04-15 16:08:34 | УНШИСАН: 355 | badralmaa

УБТЗ ХНН-ийн Дотоод хяналтын албанаас УБТЗ ХНН-ийн даргаар ажиллаж байсан Л.Пүрэвбаатарын 1,5 тэрбум төгрөгийн хаусыг хууль бусаар эзэмшиж байгаа талаар өнөөдөр /2019.04.15/ мэдээлэл хийлээ.

УБТЗ-ын ХНН-ийн хууль хэлтсийн ажилтан Х.Энхсүх  хэлэхдээ “Иргэн Л.Пүрэвбаатар нь 2014 оны арван хоёрдугаар сард төмөр замын удирдах байгууллага болох ТУЗ-ын шийдвэрээр төмөр замын даргаар томилогдож байсан. Даргаар томилогдсон тухайн өдрөө ажил олгогч буюу ерөнхий хороотойгоо контрактын гэрээ байгуулалгүй тухайн үеийн төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Цоггэрэлтэй  хууль бус контрактын гэрээ байгуулсан. н.Цогтгэрэл гэдэг хүн тухайн үедээ УБТЗ ХНН-ийг төлөөлөх эрхгүй этгээд байсан юм. УБТЗ-ыг төлөөлөх эрхгүй хүнтэй хууль бусаар гэрээ байгуулж, түүнд үндэслэн гэрээнд заасан агуулгаар УБТЗ-ын хөрөнгөөр Л.Пүрэвбаатарт өндөр өртөг бүхий хаус авч өгөх заалтыг тусгажээ. Уг заалтын дагуу Л.Пүрэвбаатарт 1,5 тэрбум төгрөгийн өртөгтэй хаусыг төмөр замын хөрөнгөөр худалдаж авсан. Гэвч Л.Пүрэвбаатарыг 2016 оны есдүгээр сард ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлж, ажил олгогчийн зүгээс хангасан байсан албаны орон сууцаа буцаан өгөх шаардлага тавихад Л.Пүрэвбаатар зөвшөөрөөгүй. Иймд УБТЗ ХНН-ээс ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед хэрэг хянан хэлэлцэх явцад Л.Пүрэвбаатар сөрөг нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрээр УБТЗ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Л.Пүрэвбаатарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Харин бид 2018 оны дөрөвдүгээр сард Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргаснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөн. Уг шийдвэрийг иргэн Л.Пүрэвбаатар эсэргүүцэж, УДШ-д гомдол гаргасан байна. Дээд шатны шүүхээс Л.Пүрэвбаатарыг хууль бус ашиг сонирхлын зөрчилтэй орон сууц авсныг тогтоож, эцсийн шийдвэрийг тухайн орон сууцыг УБТЗ-ын өмч хэмээн тогтоосон . Гурван шатны шүүхээр тогтоогдсон асуудлыг бид тухайн иргэнд хүргүүлсэн боловч,  Л.Пүрэвбаатар орон сууцыг чөлөөлөхгүй хүндрэл учруулж байна. Тиймээс албадан гүйцэлдүүлэх хүсэлтийг шүүхэд тавьсан байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан хэмжээнд эхэлсэн ч арга хэмжээг зогсоох түдгэлзүүлэх аргыг хэрэглэж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан байгаа юм. Л.Пүрэвбаатарын үнэтэй хаус авсан байгууллагын мөнгөөр 380 ажилтан байртай болгох боломжтой байсан. Учир нь үнэтэй авсан хаусыг худалдан борлуулж мөнгийг нь ажилчдадаа хувааж өгч ипотекийн зээлд хамруулж, орон сууцны хөтөлбөрт хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл, 381 хүний эрх ашгийг нэг хүн хохироогоод байна” гэв. 

Мөн энэ хурлын үеэр УБТЗ-ын ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Тэрээр “Энэ байрыг төмөр замчдад өгнө гэж худал мэдээлэл хийж байна. Энэ хууран мэхэлж байгаа баримтыг би удахгүй тараана. УБТЗ-ын ТУЗ-ын хурлаар энэ байрыг борлуулаад даргад нь өөр байр авч өгье, эсвэл үүнийг УБТЗ-ийн өмч болгоно гэсэн. Анхан шатны шүүхэд  хандсан учир нь гэрээний үүргээ биелүүлээд өөр байр авч өгөхийг шаардаж байгаа. Б.Цогтгэрэл гэж хүн Оросуудыг хууран мэхэлж байна. Тухайн үед би Б.Цогтгэрэлтэй үр дүнгийн гэрээ байгуулсан. Намайг даргаар томилогдоход энэ компанийг та үр ашигтай ажиллуул, харин намайг байр, машин унаагаар хангана гэсэн үр дүнгийн гэрээ хийсэн” гэлээ.

Ардчилал.мн

Б.Бадралмаа

 



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД 25.102 ИРГЭН ОРОЛЦОВ
2019-04-22  
  

   ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ МАЛЫН ЭЭМЭГНИЙ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАВ
2019-04-22  
  

   ХОРИГЛОСОН ГАЗАРТ БАЙРШУУЛСАН СУРТАЛЧИЛГААНЫ 92 САМБАРЫГ АЛБАДАН БУУЛГАЖЭЭ
2019-04-22  
  

   ДУГУЙН ЗАМ СҮЙТГЭСЭН “SURUGA DEVELOPMENT” ХХК ХҮЛЦЭЛ ӨЧЖЭЭ
2019-04-22  
  

   МҮХАҮТ-ААС ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬД АЖИЛ ОЛГОГЧДЫН САНАЛЫГ ТУСГАХЫГ ХҮСЛЭЭ
2019-04-22  
  

   МАШИНЫ ДЭЭРЭЭС ЦЕМЕНТ УНАГАСАН КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖЭЭ
2019-04-22  
  

   ХЯТАД ЭЗЭДТЭЙ “WEN ZHOU” РЕСТОРАН ХООЛОО ХОГОН ДУНД ХИЙДЭГ БАЙЖЭЭ
2019-04-22  
  

   ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИД АМИА АЛДСАН ИРГЭДИЙН АР ГЭРТ ХОЁР ӨРӨӨ БАЙР ОЛГОХООР БОЛЖЭЭ
2019-04-22  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот