ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
“ХОТЫН ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ХОТЫН ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийслэл | 2019-04-15 13:21:55 | УНШИСАН: 291 | badralmaa

Нийслэл Улаанбаатар хотод тээврийн удирдах байгууллага байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан “Хотын тээврийн хөгжлийн чиг хандлага” сэдвээр салбарын ажилтан албан хаагчид, эрдэмтэн судлаачид, оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурлыг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуультай хамтран зохион байгууллаа. Уг эрдэм шинжилгээний бага хуралд нийтийн тээврийн салбарын түүхэн хөгжил, тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэрхэн шийдвэрлэх талаар техник, технологи болон эдийн засаг, менежментийн чиглэлээр илтгэлүүдийг хэлэлцүүлсэн. Хуралд ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургууль, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Механик тээврийн сургууль, Барилга архитектурын сургууль, МУИС, ХААИС, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Улаанбаатар смарт карт ХХК болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл оролцов. Эрдэм шинжилгээний бага хуралд нийт 30 гаруй бүтээл ирүүлсэн бөгөөд 2 дугаар шатанд 16 бүтээлийг шалгаруулан хэлэлцүүлснээр судлаач оюутны ангилалд:

Тэргүүн байранд “Хот орчмын зорчигч тээврийг сайжруулах боломжийн судалгаа” сэдвээр, ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн оюутан Э.Пүрэвсүрэн;

Дэд байранд “Энхтайваны өргөн чөлөөний замын түгжрэл, автобусны чиглэлийг зөв тодорхойлох” сэдвээр МУИС-ийн ШУС-ийн оюутан Э.Ундрал;

Гутгаар байранд “Авто тээврийн хэрэгслийн тоо, үр дагавар, ирээдүйн таамаглал” сэдвээр, ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн оюутан Т.Учрал;

Инженер, техникийн ажилтан, албан хаагчид, эрдэмтэн багш, судлаачдын ангилалд “Хотын тээврийн техник, технологийн чиглэл”-ээр:

Тэргүүн байранд “Нийтийн тээврийн автобусны хорт утааг бууруулах, шинэ нөөцийн био-дизель түлш” сэдвээр ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн Магистрант Ц.Бат-Эрдэнэ;

Дэд байранд “Автомашины резин дугуй хийн нэвчилтийн судалгаа сэдвээр ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн багш Н.Мөнхзул;

Гутгаар байранд “Цахилгаан автобус” сэдвээр “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын механик засварчин А.Маналжав,

Инженер, техникийн ажилтан, албан хаагчид, эрдэмтэн багш, судлаачдын ангилалд  “Хотын тээврийн эдийн засаг, менежментийн чиглэл”-ээр:

Тэргүүн байранд “Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний өнөөгийн байдал, төлөвлөлтийн шийдэл” сэдвээр ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн багш, доктор PhD Ж.Ганчимэг;

Дэд байранд “Автобусны хүлээлтийн хугацааг KNN аргаар тооцоолох” сэдвээр ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн докторант Б.Чимэдрагчаа;

Гутгаар байранд “Улаанбаатар хотын тээврийн системд үзүүлэх нөлөөг системийн динамикийн аргаар загварчлах нь” сэдвээр ШУТИС-ийн ахлах багш Д.Ариун-Эрдэнэ нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын хөгжлийн төлөө эрдэм оюунаа сорин энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд бүтээлээ ирүүлсэн нийт салбарын ажилтан албан хаагч, эрдэмтэн багш нар, судлаач оюутнууд, хурлыг зохион байгуулахад хамтран ажилласан Механик, Тээврийн сургууль, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ,

“Тэнүүн-Огоо” ХХК болон энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцсон нийт байгууллага хамт олонд талархал илэрхийлье.

Эх сурвалж: Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   СУУ БИЛЭГТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Б.ШАРАВЫГ ЭЦСИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ
2019-07-22  
  

   Дараах байршлын газруудыг цахим дуудлага худалдаагаар худалдана
2019-07-21  
  

   “Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг цахимаар 14 хоног бүртгэнэ
2019-07-21  
  

   Ирэх долоо хоногт цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
2019-07-21  
  

   50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих газрын байршлын талаар хэлэлцэв
2019-07-21  
  

   50 САЯ ТӨГРӨГИЙН АЗТАН ӨНӨӨДӨР ТОДОРНО
2019-07-21  
  

   Д.ЭРДЭНЭ-ОЧИР ОЛОН УЛСЫН ДУУРИЙН ДУУЛААЧДЫН ТЭМЦЭЭНД ГУРАВТ ОРЖЭЭ
2019-07-21  
  

   БАРИЛГААС УНАХ ГЭЖ БАЙСАН ГУРВАН НАСТАЙ ХҮҮГ АВАРЧЭЭ
2019-07-21  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот