ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ЖДҮ-гээс алдагдсан 500 саяыг хэн төлөх вэ, Жаргалсайхан дарга аа...

ЖДҮ-гээс алдагдсан 500 саяыг хэн төлөх вэ, Жаргалсайхан дарга аа...
Баянхонгор | Орон нутаг | 2019-03-20 14:40:16 | УНШИСАН: 143 | sanaa
2012-2016 онд Баянхонгор аймгийн ЖДҮХС-гийн хөрөнгөөс олгосон зээлийн 460 гаруй сая төгрөгийг хэн, хэзээ төлөх нь тодорхойгүй байна.

 

ЖДҮХС-гийн хөрөнгийг амин хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн авгай хүүхэд, ах дүү, найз нөхдөөрөө дамжуулан завшдаг асуудал олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна.

Харамсалтай нь одоо ид яригдаж буй энэ ЖДҮХС-г тойрсон тийм ч шинэ зүйл биш. Тэр тусмаа алслагдмал аймаг, орон нутагт энэ сангийн хөрөнгөөр “найрлаж” авсан зээлээ төлөх болоход авсан эзэн, ашиг хүртсэн сэтэртнүүд нь олдохгүйдээ хүрээд буй жишээ олон байна.

Энэ тухай цуврал баримтыг бид та бүхэнд хүргэж байна. Тухайлбал Баянхонгор аймаг.

Тус аймгийг 2012-2016 онд удирдаж байсан албан тушаалтан, эрх мэдэлтнүүд ажиллаж байх хугацаандаа 900 орчим сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-гийн хөрөнгөөс гаргаж, 47 хүнд хувааж олгосон байна. Гэвч өнөөдрийн байдлаар дээрх зээлийн эргэн төлөлт 50 хувьд ч хүрээгүй, нэр дээрээ зээл авсан эрхмүүд нь шүүх, цагдаагийн хаалга татах нь татаж, хилийн чанадад хэл сураггүй болох нь болоод уджээ.

Тухайн үед тус аймагт АН засгийн эрхийг барьж байв. Аймгийн Засаг даргаар одоо Ерөнхийлөгчийн Тамгын газарт Ёслол, хүндэтгэлийн албаны даргаар ажиллаж буй Д.Жаргалсайхан, аймгийн ИТХ-ын даргаар Баянхонгор аймгийн АН-ын дарга Д.Ширмэн нар ажиллаж байжээ.

 

Тэдний ЖДҮХС-гийн хөрөнгөөс олгосон зээлийн 460 гаруй сая төгрөгийг хэн, хэзээ төлөх нь тодорхойгүй байгаа юм. Харин энэ талаар тэд өөрсдөө ганц үг ганхийлгүй өнөөдрийг хүрчээ.

Тиймээс өнөөдөр баянхонгорчууд ЖДҮ-гээс алдагдсан 500 саяыг хэн төлөх вэ гэдгийг аймгийн Засаг дарга асан Д.Жаргалсайханаасаа асуухад хүрээд байгаа аж.

Тодруулбал, Аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, Баянхонгор сумын Засаг дарга Ж.Төмөрбаатар, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантулга, Хөдөлмөрийн хэлтсийн дарга С.Баярмагнай нар болон бизнес эрхлэгчдийн төлөөллөөс бүрдсэн 40 хүний бүрэлдэхүүнтэй баг 2013 оны 04 дүгээр сарын 13-19-ний өдрүүдэд БНХАУ-ын Гуанжоу хотноо зохион байгуулагдсан  Canton Fair-2013 үзэсгэлэнд оролцсон байдаг.  Ингэж аялаад ирэхдээ  Бат Идэр ХХК АССА хавтангийн үйлдвэр орон нутагт нэвтрүүлэх нэрээр дээрх ЖДҮС-гаас 230 сая төгрөгийн зээлийг олгосон байх талтай юм. Харамсалтай нь тус зээл өнөө хэр төлөгдөөгүй 228 сая төгрөг хааччихсан нь тодорхойгүй байна.   

 

2013 онд “Эрдэнэ-Өвөр” ХХК чацарганы үйлдвэр байгуулахаар 71.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтад хамрагдаж чацарганы үйлдвэр байгуулагдсан гэх. Тухайн үедээ энэхүү үйлдвэр нь чацарганы жүүс болон ингэний хоормог үйлдвэрлэн аймгийн зах зээлд борлуулж байна гэх мэдээллийг тухайн үеийн аймгийн ажлын тайлан мэдээнд дурдсан байдаг. Гэтэл үйлдвэрлэл амжилттай явагдаж байгаа энэ үйлдвэр ЖДҮС-гаас авсан 71 сая төгрөгийн зээлээсээ сохор зоос ч төлөөгүй байна.

 

Мөн тус сангийн зээлээс 70 сая төгрөг авсан иргэн Л.Батцэнгэл, 50 сая төгрөг авсан Б.Оюунчимэг, 30 сая төгрөгийн зээл авсан Д.Батсүх нарын талаарх мэдээлэл тодорхой биш байна.

Тиймээс дээрх асуултад хариулт өгөхгүй бол аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан таныг нэр бүхий ААН, иргэдтэй ашиг сонирхлын хамааралтай гэж хардах эрх ард түмэнд бүрэн байгаа нь ойлгомжтой юм. 

2012-2016 онд олгогдсон зээлийн жагсаалт

 

 

 

 

 

 

 

 

Зээлдэгчийн овог нэр

Анх авсан зээл

2018 оны 11 сарын байдлаар

 

Огноо

Зээлийн дүн

Төлөгдсөн

Үлдэгдэл

 

1

Буянт авто засвар  Ө.Эрдэнэмөнх

2012.11.28

         15,000,000

 

      15,000,000.0

 

2

Хүрэн жинст авто засвар Д.Даваасүрэн

2012.11.28

         15,000,000

       3,125,000.0

      11,875,000.0

 

3

Хүрмэн блок    Ц.Байгалмаа

2012.11.28

           8,000,000

 

        8,000,000.0

 

4

Эрдэнэ өвөр ХХК-ны ЖДҮ дэмжих ХО

2013.07.23

         71,000,000

 

      71,000,000.0

 

5

Бат-Идэр ХХК-д ЖДҮ дэмжих ХО

2013.07.29

      230,000,000

       1,700,000.0

   228,300,000.0

 

6

Л,Батцэнгэл ЖДҮ дэмжлэг

2013.08.29

         70,000,000

     28,762,900.0

      41,237,100.0

 

7

Д.Батсүх ЖДҮ дэмжих ХО

2013.08.26

         30,000,000

       1,300,000.0

      28,700,000.0

 

 

 

 

 Олгосон

 Төлөгдсөн

 Үлдэгдэл

 

 

5 хүн

153,000,000

118,125,000

34,875,000

 

 

30 хүн

672,000,000

281,069,500

390,930,500

 

 

11 хүн

65,000,000

30,950,000

34,050,000

 

 

1 хүн

2,000,000

                          -  

2,000,000

 

 

 

892,000,000

430,144,500

461,855,500

 
 

100%

48%

52%

 

 

 


 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ, ОНЦЛОГИЙГ ИЛТГЭСЭН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЛЭЭ
2019-04-22  
  

   ӨМНӨГОВЬД ДУГУЙГААР АЖИЛДАА ИРЖ БУЙ АЛБА ХААГЧДЫГ УРАМШУУЛАХААР БОЛЖЭЭ
2019-04-22  
  

   МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ НЭМЭГДЖЭЭ
2019-04-22  
  

   Өмнөговьчууд наймдугаар сарын 1-ний өдрийг хүртэл дугуйгаар ажилдаа явна
2019-04-20  
  

   БАЯНХОНГОРТ ТАВАН НАСТАЙ ХҮҮ, ГУРВАН МЕТР ГҮНТЭЙ ХУДАГТ УНАЖ АМИА АЛДЖЭЭ
2019-04-18  
  

   БАРИМТ: ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.ГАНСЭЛЭМ ТАМГЫН ГАЗРЫНХАА БАЙРАНД КАРАОКЕ ӨРӨӨ ТУСГАЙЛАН ТОХИЖУУЛЖЭЭ
2019-04-16  
  

   МАЛЫН ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭХ НЬ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ҮЙЛ ХЭРЭГ БОЛООД БАЙНА
2019-04-16  
  

   ГУРВАН АЙМАГТ ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР АССАН БАЙНА
2019-04-16  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот