ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
АЛГА УРВУУЛАХЫН ЗУУРТ ХУДАЛ ЯРЬДАГ ГИШҮҮН

АЛГА УРВУУЛАХЫН ЗУУРТ ХУДАЛ ЯРЬДАГ ГИШҮҮН
УИХ | 2019-03-19 11:20:50 | УНШИСАН: 709 | atumur

Будаач, будаач гэхээр сахлаа будав гэгчийн үлгэр эхэллээ. Саяхны нэгэн өдөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан олныг сортосхийлгэсэн мэдээлэл хийлээ. Түүнийхээ хариуд амралтын өдрүүдээр улс даяар шодрогос яллаа, жинхэнэ гишүүн, Аюурсайханг АТГ-ын дарга болгоё хэмээн магтуулж гарав аа.

Учир нь мань гишүүн Швейцарь улсад аялал, айлчлал /УИХ-ын дарга, гишүүдийн хамт/ хийж ирүүтээ л дээрх мэдэгдлийг хийж олныг ангайлгах нь тэр. Юун түрүүнд Т.Аюурсайхан гишүүний зурагтаар ярьсан мэдэгдлийг хүргэе.

Тэрээр “Швейцарын Холбооны Улсаас "Credit Suisse AG" банк дахь С.Баярцогтын ам.долларын 3, еврогийн 2, нийт 5 дансны 2008.09.30-2013.12.31 хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг өнөөдөр өглөө авч ирлээ. ГХЯ-аар дамжиж АТГ-т хүргэгдэж байна. Оюу Толгойн гэрээтэй холбоотой харилцаа тогтоогдвол гэрээг дахин авч үзэх эрх зүйн үндэслэл болох чухал ач холбогдолтой. Өмнө нь нэг дансны зөвхөн үлдэгдэл мөнгө мэдэгдсэн бол одоо орсон, гарсан бүхий л мөнгөн гүйлгээ эзэн холбогдогчидтойгоо ирлээ. Зөвхөн Оюу Толгой биш, өөр олон луйврын харилцааг эзэдтэй нь эдгээр данснуудын гүйлгээ агуулж байж болзошгүй учраас нарийвчлан шалгуулах болно” гэсэн юм.

Уг нь С.Баярцогтын дансны хуулгыг авах асуудлыг манай хууль хүчнийхэн, АТГ-ынхан аюулын сүрхий хөөцөлдөж байсан дуулддаг юм. Гэтэл тэдний өмнүүр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өрсчихжээ дээ. Эрхэм гишүүний ярьж буйгаар бол тэрээр Швейцарын нэг банканд доллар солиулах зуураа теллерээс нь “Сайн байна уу, ах нь Монголоос ирсэн. Монголын УИХ-ын гишүүн хүн байна. Миний дүү боломжтой бол ахдаа манай С.Баярцогтын дансны хуулгыг хэвлээд өгчихгүй юу. За тэгье, тэгье гишүүн ахаа одоохон таньд хэвлээд өгье” гэсэн шүү үйл явдал болсон юм даг уу даа.

Тэгтэл олныг шагшуулсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы баатарлаг мэдэгдлийг өчигдөрхөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үгүйсгэж, нураачих ваа хөөрхий.

Тус улсад Т.Аюурсайхан нартай хамт аялсан хүн бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж юм. Тэрээр хэлсэн үгэндээ “Швейцарьт гишүүд ажиллах үеэрээ тус улсын хууль хяналтынхантай огт уулзаагүй. Т.Аюурсайхан ганцаараа шөнө дөлөөр уулзчихаагүй л бол өдрийн цагаар ийм уулзалт болоогүй. С.Баярцогтод хамаарах дансны мэдээлэл биднийг Швейцарт айлчлахаас 14 хоногийн өмнө Гадаад харилцааны яаманд ирсэн юм билээ. Харин Швейцарын холбооны улсын удирдах албан тушаалтнууд "Манай улсыг оффшор бүсэд оруулсанд эсэргүүцэж байна” гэж дургүйцлээ л илэрхийлсэн” гэж онцолсон билээ.

Ингэж л УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы ээлжит баатарлаг мэдэгдлийн цэс нь цухуйж, худал ярьсан нь нотлогдсон юм. Хамт явсан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж түүний үйлдлийг нотлохгүй бол өөр хэн нотлох вэ дээ.

Харин алга урвуулахын зуурт худал ярьдаг гишүүн маань зохиосон үлгэртээ одоог хүртэл итгэчихсэн яваа гэнэ. Тэрээр тун удахгүй Ерөнхий сайд асан С.Баярын дансны хуулгыг авч ирэх юм гэнэ лээ...

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

 



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   ТӨРИЙН ОРДОНД БОЛОХ ХУРАЛДААНЫ ХУВААРЬ
2019-04-22  
  

   ЭНЭ ДОЛОО ХОНОГТ УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД
2019-04-18  
  

   Б.БАТЗОРИГ, С.БЯМБАЦОГТ НАР БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГАД ӨРСӨЛДӨНӨ
2019-04-18  
  

   ХЗБХ: ТҮР ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНЭЭС УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ХАСЛАА
2019-04-17  
  

   МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАНЫГ АЛБАН ТУШААЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХ САНАЛ ГАРГАЖЭЭ
2019-04-17  
  

   Ө.ЭНХТҮВШИН САЙД ХУДЛАА ХЭЛСЭН НЬ ХОЁР АЛХАХГҮЙ БАРИГДАВ
2019-04-17  
  

   УИХ-ЫН ГУРВАН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАНА
2019-04-17  
  

   МОНГОЛ УЛСЫН ЭРДЭНЭСИЙН САНГИЙН 2019 ОНЫ ТӨСВИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
2019-04-16  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот