ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
БАРИЛГАА "ЦАРЦААСАН" КОМПАНИЙН КОНЦЕССЫГ ЦУЦЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ

БАРИЛГАА "ЦАРЦААСАН" КОМПАНИЙН КОНЦЕССЫГ ЦУЦЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
Нийслэл | 2019-03-14 17:10:22 | УНШИСАН: 107 | badralmaa

Хотын захирагч С.Амарсайхан Баянзүрх дүүрэг дэх сургууль, цэцэрлэгийн “царцсан” барилгын ажилтай газар дээр нь танилцаж, асуудлыг шийдвэрлэх үүрэг өглөө

Боловрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нараар ахлуулсан баг өнөөдөр Баянзүрх дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явц, нөхцөл байдалтай  өглөөний 08:00 цагаас эхлэн танилцаж,  газар дээр нь зарим арга хэмжээг авч ажиллалаа.

Эхлээд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд улсын төсвийн концессын хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлын талбай дээр очсон юм.

Засгийн газраас анх 2013 онд 72 сургууль, цэцэрлэгийн барилга барих шийдвэр гаргаж, “Рич голден буллс эдукэшн” компанийг шалгаруулсан байна. Заасан хугацаанд ажлаа гүйцэтгэж чадаагүй тус компанийн эрхийг нь 2015 онд түдгэлзүүлж, өөр компанид эрхийг нь шилжүүлж байжээ. Ингээд 2018 оны тавдугаар сард тухайн компанийн гэрээг сунгаж, нийслэлийн 23 байршилд бага сургууль цэцэрлэгийн цогцолборын 23 барилгыг барьж дуусгах чиглэл өгчээ. Гэвч өнөөдрийг хүртэл газар шорооны ажлаас өөр дорвитой ажил хийгдээгүй байна. Сургууль цэцэрлэгийн 23 барилгын хувьд 50 хувийн гүйцэтгэлтэй нэг, үлдсэн байршлуудад суурийн ажил хийгдсэн төдий 5-20 хувийн гүйцэтгэлтэй байгааг холбогдох албаны хүмүүс хэллээ.

Хотын даргын зүгээс заасан хугацаандаа ажлаа гүйцэтгэж чадаагүй, хариуцлага алдсан эдгээр компаниудтай хийсэн концессын гэрээг цуцлуулж, газрыг нийслэл өөрсдөө авч, улс  нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах газаргүй байгаа сурууль, цэцэрлэгийн барилга барих ёстой гэж бодож байна. Бусад суурь цутгаад үлдээсэн газруудыг чөлөөлж, яаралтай энэ газруудыг ашиглалтад оруулах шаардлагатай гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Олон мянган хүүхдийн эрх ашиг зөрчигдсөөр байна. Улс, нийслэлээс эдгээр компанид боломж олгож, газраас авахуулаад бүх асуудлыг шийдвэрлэж өгсөн. Бүтээн байгуулалтын улирал эхэлчихээд байхад гүйцэтгэгч компани нь туслан гүйцэтгэгч компанитайгаа учраа олоогүй, барилгын ажлаа эхлүүлээгүй байгаа компаниуд сургууль цэцэрлэгийн барилгыг бариад ирэх хичээлийн жилд ашиглалтад оруулна гэдэг боломжгүй. Тийм учраас Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн захирал Б.Баярсайхан та концессын гэрээг цуцлах асуудлыг Засгийн газарт оруулах хэрэгтэй”  гэсэн саналыг илэрхийллээ. Мөн “Нийслэлээс эдгээр компанид олгосон газруудаа цуцалж, сургууль, цэцэрлэг гээд бусад нийгмийн байгууламжаа барих ажлаа хийнэ. Улс, нийслэлээс ажил авчихаад гэрээт хугацаандаа ажлаа дуусгахгүй, хариуцлагагүй хандаж байгаа газруудтай дахиж хамтран ажиллахгүй, тендэр, худалдан авах ажиллагаанд оролцуулахгүй байх асуудал дээр бид хатуу зогсоно” гэдгийг хэллээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Манай яаманд сургууль, цэцэрлэг хэрэгтэй байна. Үнэхээр 40-50 хувь хүртэл барилгын ажил хийгдчихсэн байгаа газруудын ажлыг үргэлжлүүлэх боломж байна уу үгүй юу гэдгийг газар дээр нь очиж үзээд байхгүй гэвэл хот өөрсдөө газрын асуудлаа шийдэх хэрэгтэй. Дутуу орхигдсон барилгын ажлуудыг хэрхэн түргэвчлүүлэх үү гэдэг бодитой саналаа Барилгын хөгжлийн төв Засгийн газрын хуралд танилцуулаад, хариуцлагагүй ажилласан газруудын гэрээг цуцлах асуудлыг шийдэх нь зөв. Үүний дараа хот Улс, нийслэлийн төсвөөс баригдах сургууль, цэцэрлэгээ байршлыг нь өөрчилж барих боломжуудыг ярих хэрэгтэй” гэлээ.

Ё.БААТАРБИЛЭГ “ОЧСОН БАРИЛГА БҮР ДЭЭР МӨНГӨ ЯРЬСАН, ШАНТААЖ ХИЙСЭН ХҮМҮҮС БАЙХ ЮМ”

Үүний дараа тус хороонд баригдаж байгаа 126 дугаар сургуулийн барилгын ажлын явцтай танилцлаа. Уг сургуулийн барилгыг барьж байгаа компани нь анх 2010 онд тендэрт шалгарч гэрээ байгуулсан байна. Газрын маргаанаас болж 2015 онд барилгын ажлыг эхлүүлсэн ч гүйцэтгэгч компанийн хариуцлагагүй байдлаас болж өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байгаа аж. Уг барилгын ажлыг дуусгах үлдэгдэл 338 сая төгрөг, нэмэлтээр 458 сая төгрөгийг 2019 оны улсын төсөвт суулгаж өгсөн байна. Ирэх тавдугаар сарын 1-нд барилгын ажлыг бүрэн дуусгах гэрээг гүйцэтгэгч компанитай байгуулсан гэдгийг Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа танилцууллаа.

Боловрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Барилгын хөгжлийн төв, нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, нийслэл, дүүргийн боловсролын газар манай яамны холбогдох хүмүүс бүгдээрээ тал талаасаа хяналтаа тавих хэрэгтэй. Явцын хяналтаа хаана хаанаа хүчтэй тавих хэрэгтэй. Очсон барилга бүр дээр мөнгө ярьсан, шантааж хийсэн хүмүүс байх юм. Энэ жил эхлэх 300 гаруй барилгын төслийг ийм маягтай эхлүүлж болохгүй” гэдгийг анхаарууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн хэмжээнд баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь ирж танилцаж байна. Яаралтай шийдвэрлэх асуудлууд олон бий. Барилгын ажил авсан комданиуд нь гэрээт хугацаандаа ажлаа дуусгаагүй, чанаргүй барих, хөрөнгө мөнгө нэмэлтээр шаардан, шалтаг шалтгаан ярьж байна. Гэрээт хугацаандаа ажлаа дуусгаж чадахгүй байгаа компаниудын гэрээг цуцлах шаардлагатай байна. Ингэж байж бид аль аль талдаа хариуцлагатай, үр дүнтэй ажлаа эрчимтэй явуулж, хүүхэд багачууудын сурах орчин, нөхцлийг сайжруулах боломжийг бүрдүүлэхгүй бол болохгүй.

Барилгын ажил авчихаад гэрээт хугацаандаа ажлаа дуусгаагүй 4-5 жил болж байгаа “Рич голден буллс эдукэшн” компанийн концессын эрхийг холбогдох байгууллагуудад нь уламжилж, цуцлуулах, газрын эрхийг цуцалж, бусад эх үүсвэрүүдээс санхүүжүүлж сургууль, цэцэрлэгийн ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй  байна” гэв.

“Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв нь концессыг цуцлая гэсэн байр сууртай байна. Манай яам бол сургууль, цэцэрлэгээ яаралтай хүлээж авах хүсэл эрмэлзэлтэй ажиллаж байна. Гэтэл энэ 23 байршил дээр барилгын ажил нь үндсэндээ зогсчихсон. Гэтэл улсын төсөв дээр боловсролын салбарт багагүй хэмжээний хөрөнгө оруулалт тавигдчихаад байна. Үнэхээр энэ концессын гэрээний дагуу ажиллахгүй байгаа бол хот өөрөө газраа аваад улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлуудаа явуулъя. Өнгөрсөн нэг сарын хугацаанд эдгээр 23 байршилд газар дээр нь ажиллахад барилгын ажлыг дуусгана гэсэн итгэл үнэмшил төрөхөөргүй байна” хэмээн БСШУС-ын сайд Г.Ганбаяр ярилаа.

Ямартай ч сургууль цэцэрлэг барихаар төлөвлөж, холбогдох газруудтай гэрээ контрактаа байгуулсан атлаа гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэлгүй явж ирсэн 23 газар байршил дэх компаниудын үйл ажиллагааг эргэн харж, нэн яаралтай шийдвэрлэх, сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгүүлэхтэй холбоотой үүргийг холбогдох газруудад нь БСШУС-ын сайд, Хотын захирагчийн зүгээс гаргалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   ЗАРИМ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАВ
2019-03-20  
  

   ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЧИЧИРХИЙЛЛИЙГ БИЕЭР МЭДРҮҮЛЭХ ТАНХИМТАЙ БОЛЛОО
2019-03-20  
  

   “ГЭРЭЛТЭЙ ХОТ” АЯНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
2019-03-20  
  

   ШШГЕГ-ЫН ДАРГА Ц.АМГАЛАНБАЯР ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ӨГЧЭЭ
2019-03-20  
  

   ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ АТГ ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2019-03-20  
  

   ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ 15 ЖИЛ САНДАРГАСАН 40, 50 МЯНГАТЫН ХЭСЭГ ИРГЭНИЙ “НУУЦ”
2019-03-20  
  

   “ТЭСО” КОРПОРАЦЫН САВЛАЖ ЗАРДАГ "СЛАВА" БУДААНААС ҮХСЭН ХУЛГАНА ГАРСАН ГЭХ МЭДЭЭЛЛИЙГ НАМ ДАРЖЭЭ
2019-03-20  
  

   “НИКЕЛЬ ГАНБАА” ГЭГДЭХ Г.ДАШНЯМ "КАННАБИС" ХЭРЭГЛЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ
2019-03-20  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
ЖДҮ-гээс алдагдсан 500 саяыг хэн төлөх вэ, Жаргалсайхан дарга аа...

2012-2016 онд Баянхонгор аймгийн ЖДҮХС-гийн хөрөнгөөс олгосон зээлийн 460 гаруй сая төгрөгийг хэн, хэзээ төлөх нь тодорхойгүй байна.

2019-03-20 14:40:16 | Цааш нь

Женко технологи ба Элбэгийн жиргээ

Өнөөдрийн тренд сэдэв. Өмнө нь алга болчихсон байсан уран зургийн галлерейн зургууд. Экс ерөнхийлөгчтэй хамаатсан эдгээр зургууд түүнийг хуулийн өмнө дуудах нь ээ.

2019-03-20 14:25:51 | Цааш нь

БОИНГ-ийн ослын талаарх таамаглал ба агаарын тээвэрлэгчдэд учрах хүндрэл

Сүүлийн 5 сарын хугацаанд «Боинг-737 Макс 8» загварын хоёр нисэх онгоц осолдсоноор 346 хүний аминд хүрлээ. Дөнгөж 2017 онд үйлдвэрлэж эхэлсэн шинэ загварын энэ нисэх онгоц ойр ойрхон осолдон сүйрсэн нь орчин үеийн иргэний агаарын тээврийн түүхэнд гарч байгаагүй тохиолдол юм.

2019-03-20 13:52:01 | Цааш нь

Т.Мей “Brexit”-ийг хойшлуулахыг ЕХ-ноос хүсэхээр төлөвлөжээ

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мей “Brexit”-ийг хойшлуулах хүсэлтийг Европын Холбооноос /ЕХ/ албан ёсоор хүсэхээр төлөвлөж байна.

2019-03-20 13:45:57 | Цааш нь

Нурсултан Назарбаев: Би Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болгох шийдвэр гаргалаа

"Би Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болгох шийдвэр гаргалаа" гэж тэрбээр үндэсний телевизээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгджээ.

2019-03-20 13:27:26 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот