ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Ирэх сонгуулийн чимээ буюу нэр дэвшигчид тойргоо өнгөлж эхэллээ

Ирэх сонгуулийн чимээ буюу нэр дэвшигчид тойргоо өнгөлж эхэллээ
Улстөрч | 2019-03-14 17:10:04 | УНШИСАН: 87 | tuvshee
УИХ-ын ээлжит сонгууль ойртсоор. Сонгуулийн тойрогт бүрт нэр дэвшигчид тодорч, ил далд хэлбэрээр сурталчилгаагаа явуулаад эхэлжээ. Эндээс ирэх сонгуульд ялалт байгуулж, дараагийн дөрвөн жил төрийг удирдах үйлд бидний төлөөлөл болон ажиллах хүмүүсийн нэрс ерөнхий байдлаар тодорч эхэлсэн гэж хэлж болох юм.

2016 оны сонгуулиар иргэд сонгогчид ямар хүчтэй вэ гэдгээ харуулж, эрх баригч Ардчилсан намыг олонхоор нь өвдөг шороодуулж, сануулга өгсөн. 2020 оны сонгууль ч ялгаагүй томоохон сануулга өгсөн үйл ажиллагаа болох болов уу гэж харж байгаа. Нэгэнтээ бүх нийтээр шударга ёсыг хүсэмжлээд эхэлсэн энэ үед иргэдийн сонголт ч бас энэ зүгт чиглэнэ гэж ойлгож болох юм.
2016 оны сонгуулийн үр дүн

Харин одоо та биднийг төлөөлөн УИХ-д хууль тогтоохоор ажиллаж байгаа 75 гишүүнээ нэрлэе.
Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Солтан, Х.Баделхан, Д.Мурат, Г.Занданшатар, М.Билэгт, Л.Элдэв-Очир, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Раднаасэд,Г.Мөнхцэцэг, Б.Дэлгэрсайхан, Х.Болорчулуун, Н.Номтойбаяр, Б.Наранхүү, Я.Санжмятав, З.Нарантуяа, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Н.Амарзаяа, Л.Энхболд, Ч.Улаан, Н.Оюундарь, Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат, М.Энхболд, А.Сүхбат, Н.Энхболд, Б.Чойжилсүрэн, Н.Цэрэнбат, Ч.Хүрэлбаатар, Б.Пүрэвдорж, С.Бямбацогт, О.Батнасан, Л.Мөнхбаатар, Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ, Б.Баттөмөр, Б.Жавхлан, Д.Хаянхярваа, О.Содбилэг, О.Баасанхүү, Д.Дамба-Очир, Д.Оюунхорол, Ж.Энхбаяр, Б.Саранчимэг, Б.Батзориг, Ж.Батзандан, С.Жавхлан, Д.Сарангэрэл, Ц.Нямдорж, Л.Болд, Б.Энх-Амгалан, Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, С.Батболд, Ц.Цогзолмаа, Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Ө.Энхтүвшин, Д.Ганболд, А.Ундраа, Ж.Ганбаатар, С.Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ц.Гарамжав, Н.Учрал, Д.Сумьяабазар, Д.Тэрбишдагва, Б.Ундармаа, Х.Нямбаатар нар юм.

Эдгээр дунд огт сонсож байгаагүй нэр ч бий. Мөн аль эрт тэтгэвэрт нь гаргачихмаар ахмадууд ч олон байгаа. Гэхдээ нэг үеэ бодвол олон залуус өнөөдрийн парламентыг өнгөлж байна. Эсрэгээрээ олон туршлагатай улс төрчид чимээгүйхэн парламентын тогоонд өдөр хоногийг өнгөрүүлж харж байгаа биз. Өнгөрсөн жилүүдэд хэвлэлийн гол дүр байсан зарим улс төрчдийг сонгогчид нь эрэл сурал болж байхыг бодохоор тэр хэрээрээ тэд маань нам суужээ гэж ойлгогдохоор байна.
76 дахь гишүүн буюу Д.Гантулгын талаар энд олон зүйл нуршихаас татгалзлаа. Угаасаа түүний улс төрийн карьер залуу насны тэсч ядам байдалтайгаа хамт нам дарагдсан.
Харин үлдсэн 75 улс төрч дараагийн сонгуульд дахин нэр дэвших нь ойлгомжтой. “Амашсан хэрээ арав дахина” гэдэг дээ. Гэхдээ эдгээр 75-аас дахин сонгогдох магадлалтай, тойргийнхоо сонгогчдод хүрч ажиллаж чадсан нь тун ховор юм. Өөрөөр хэлбэл сонгогчид эднээс илүү шинэ хүн, шинэ эрч хүчийг эрэлхийлж эхэллээ.
2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан Сонгуулийн тухай хуулийн дагуу, 76 жижиг тойрог бүхий мажоритар системээр зохион байгуулагдсан. Одоогоор сонгуулийн хуульд өөрчлөлт ороогүй байгаа учир энэ системийн дагуу тойргуудаас нэр дэвшигчдийг танилцуулья.
Баян-Өлгий аймаг
Монголын баруун хязгаар нутаг буюу Баян-Өлгий аймгаас Г.Солтан, Х.Баделхан, Д.Мурат нарын гишүүд сонгогчдоо төлөөлөн ажиллаж байна. Х.Баделханы хувьд Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байгаа. Өнгөтэй яваа гэж хэлж болно. Харин нөгөө хоёр гишүүний хувьд нэрээ татуулчих гээд тун эвгүй яваа. Г.Солтан гишүүний “Монгол Шаазан” ХХК ЖДҮ дэмжих сангаас 950 гаруй сая төгрөгийн зээл авсан бөгөөд энэ зээлийг гишүүн өөрийн эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж авсан гэх асуудалд холбогдож, прокуророос түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д удаа дараа тавьсаар байгаа юм. Тэгэхээр түүнд Баян-Өлгий аймаг буюу УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойргийг дахин төлөөлөх эрх байна уу, үгүй юу гэдэг асуулт гарч ирж байна.
Харин Д.Мурат гишүүний хувьд хувийн ёс зүйн алдаа гаргаж, мөн л бүрэн эрхээ хасуулчих гээд л дэнчигнэж байна. Тэрээр УИХ-ын сонгуульд дахин нэр дэвших нүүргүй болсон биз дээ. Хэрэв нэр дэвшихээр болвол өмнөх ёс зүйн асуудлаа шийдвэрлэж байж л нэр дэвших хэрэгтэй болов уу.
Тэгэхээр Баян-Өлгий аймагт хоёр хоосон зай бий болжээ гэж харж болохоор байна. Х.Баделханы хувьд ажлаа хийж яваа хүн. Ажлаа хийж яваа хүнийг дэмжээд явуулдаг монгол ёсон бий.

Харин хоосон зайг нөхөхөөр АН-аас А.Бакей, Х.Ержан гээд хашрууд хүлээж байна.

Мөн таамагт багтаагүй битүү нэр дэвшигч байхыг үгүйсгэх аргагүй юм.
Увс аймаг
Увсад тулаан ширүүхэн өрнөнө. Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар намаасаа нэр дэвших эрхээ аль эрт авсан байх. Тэдэн дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэмэгдэж ч магадгүй. Үүнийг ёстой тааж бичихэд эрт л дээ. Увс нутгийнхан эдгээр гурван хүнийг дэмжиж, саналаа өгөх тун дуртай.
Уг нь ТЭСО-гийн О.Цогтгэрэл, Увс хүнс-ийн Н.Цэрэнбат зэрэг улс төрөөс өмнө бизнест хөл тавьж, амжилт олсон залуус зүгээр юм шиг. Цэнхэр хязгаарын төлөөлөл болохын тулд ширүүхэн тулаанд, хөрөнгөтэй, туршлагатай улс төрчидтэй өрсөлдөх шаардлага тулгарна. Тиймээс залуус УИХ-ын сонгуулийн 31, 32, 33 дугаар тойрог руу зориг гарган орох нь юу л бол. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Увсын тойрогт нэр дэвшээд Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Увс хүнсийн Н.Цэрэнбатад ялагдсан байдаг. Их л нутгархаг хүмүүс дээ, Увсчууд.
Ховд аймаг
Базуудын ялалт байгуулах магадлал өндөртэй тойрог. Ховдчууд С.Бямбацогтыг хэзээ ч хоосон үлдээдэггүй. Ямар ч л байсан итгэл хүлээлгэж төр түшүүлэхээд илгээсэн байна. Харин өнгөрсөн удаад Б.Пүрэвдорж болон О.Батнасан нарыг сонгосон сонголтыг нь олон нийт тун ихээр гайхаж хүлээн авсан. Б.Пүрэвдоржийг ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүн гэх нь бий. Энэ ч утгаараа түүнийг ногоон гэрлээр дэмжчихлээ гэх яриа тухайн үед гарч байв. Харин О.Батнасанг бид танихгүй байсаар сонгуульт дөрвөн жил дууслаа. Тойрогтоо чухам юу хийж, амжуулсан болдоо?
Харин тэдэнтээ тун эвгүй хүмүүс өрсөлдөж ялагдсан байдаг. Тухайлбал, Ш.Адьшааг мэдэхгүй улс төр сонирхогч гэж үгүй. Мөн Монголбанкны Ерөнхийлөгч асан Пүрэвдоржийн хүү Хангал гэж өв залгамжилсан “хөрөнгөтөн” нэр дэвшсэн. Түүнээс гадна Амлалт нэхэх ард түмний холбоогоор олонд танигдаж, дараа нь АН-д гишүүнээр элссэн С.Бямбацогтын баз Д.Батцогтыг мартаж болохгүй. Тэд бүгд хүчтэй өрсөлдөгчид. Хэн нь ч Ховд түмнийг төлөөлж дараагийн парламентад суухыг үгүйсгэх аргагүй юм.
Завхан аймаг
Завхан бол таамаг эвддэг бас л хачирхалтай тойрог юм. Өнгөрсөн 2016 оны сонгуульд МАН Завханы тойргийг ихэд басамжилснаас болоод алдсан. Гэхдээ Я.Санжмятав, З.Нарантуяа нарын нэр дэвшигчид тийм ч сул өрсөлдөгчид биш. Биш гэдгээ З.Нарантуяа гишүүн чуулганы танхимд харуулсаар байна. Харин МАН л тэдэнд хэтэрхий сул өрсөлдөгч илгээчихсэн. Хэтэрхий басамжилав уу, эсвэл үнэхээр Завхан нэр дэвшүүлэх өрсөлдөгч байсангүй юу.
Завхан Хүнсийн Б.Энхболдын хувьд сул хүн биш хэдий ч Я.Санжмятавд жулдчихлаа. Гэтэл нөгөө тойрогт Нарантуулын ах, дүү босс Санхүүгийн Зохицуулах хорооны шаливхан бүсгүйд ялагдсан гээд бодчих. Бодвол ах дүүсийн аль нэг нь төрд суудал авья гэж хоёулаа нэг тойрогт нэр дэвшсэн байх. Харин Завханчууд олонхоороо цэнхэр сонголт хийж, бизнес эрхлэгчдийг унагачихсан. Энэ жил Я.Санжмятав, З.Нарантуяа хоёр дахин нэр дэвшинэ.
Тэгвэл тэдэнтэй өрсөлдөх нэгнийг л намууд олж Завхан руу илгээх хэрэгтэй болов уу. МАН-д Завхан руу илгээчихмээр олон мундаг залуус харагддаг. Тэдний нэг бол НХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр. Мэдлэгтэй, туршлагатай чадвартай залуу юм. Харин эсрэг талд Завхан аймгийг алга урвуулсан мэт өөрчилж чадсан Засаг дарга Д.Батсайхан АН-аас нэр дэвших эрхээ өвөртлөхөөр хүлээж байна.
Говь-Алтай аймаг
Говь-Алтай аймгийн хувьд сонгуулийн нэг л тойрогтой. Тэгэхээр намуудад нэг л мандат бий гэсэн үг юм. Харин МАН-д Говь-Алтай аймаг руу илгээх боломжтой хоёр ч улс төрч байна. Аль нь ч явсан ялалт байгуулах боломжтой. Нэг нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, нөгөө нь Ж.Энхбаяр юм. Ж.Энхбаярын хувьд Ш.Раднаасэдэд боломж олгож өөрөө Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн.
Хэрвээ Говь-Алтайд хоёр мандат байсан бол нутагтаа нэр дэвших л байсан биз. Үүнийг АН мэддэг учраас зориглон сөрөх улс төрч, нэр дэвшигч олсонгүй. Тиймээс аймгийн Засаг дарга асан цэвэр усны саван дээр өөрийн зургаа наадаг О.Амгаланбаатарыг нэр дэвшүүлсэн. Аймгийн Засаг дарга байсан хүний хувьд чамлахааргүй санал авсан хэдий ч Ш.Раднаасэдийг “барсангүй”.
Тэгэхээр АН ирэх сонгуульд Ш.Раднаасэд, Ж.Энхбаяр нарыг дийлэх боломжтой улс төрчийг л илгээх хэрэгтэй болж байна.
Бусад намаас үнэхээр тэр энэ гээд хэлчихээр хүн харагдахгүй байгаа учир энд нэр дурдахгүй байгааг ойлгоно биз. АН ҮЗХ-ны гишүүн болох А.Дэлгэржаргал, Х.Болормаа нарыг энэ удаад сойгоод үзвэл яадаг юм бол.
Баянхонгор аймаг
Мөн л гал гарч, ширүүхэн тулаан өрнөдөг аймгуудын нэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон жил нэр дэвшсэн тойрогтоо дахин нэр дэвшээд MCS-ийн Л.Элдэв-Очирт ялагдсан. Харин Олимпийн аварга Н.Түвшинбаяр “Шодоргос аниа” М.Билэгтэд ялагдсан байдаг. Мөн Баянхонгороос УИХ-ын дарга Г.Занданшатар сонгогдсон юм. Эндээс Баянхонгорчууд ямар ч сонголт хийж магадгүй, тун эргэлзээтэй сонгогчид гэж харагдаж байна.
Гэхдээ дээр Завхан аймаг дээр ярьж байсан шиг АН Баянхонгорчуудыг басамжилчихжээ. Х.Баттулга ямар ч байсан сонгогдоно. Олимпийн аварга маань ч бас сонгогдчихно гэж бодож байсан байлгүй. Гэвч хэн ч таамаглаагүй, хэл ярианы хөгжил тун тааруу нэгэн одоо УИХ-ын гишүүн болчихсон явж байна шүү дээ.

Тэгэхээр Баянхонгорчуудыг басамжилж болохгүй гэдгийг санаж энэ удаад АН нэр дэвшигчдээ тун бодолтой илгээнэ гэж найдаж байна.

АН-ын хүний нөөцөнд Баянхонгорчуудын итгэлийг хүлээн залуус олон бий. Энд зориудаар нэг хүнийг онцлон хэлмээр байна. Тэр бол АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ. Баянхонгорчууд түүнийг үргэлж дэмжсээр ирсэн. Гэвч намын удирдах түвшинд Д.Мөнх-Эрдэнэ болон түүний үеийн залуусыг үргэлж дарсаар ирсэн байдаг. Үүнийг залуус эсэргүүцэж, ҮЗХ-ны хурлын үеэр лоозон барин зогсож байсныг санаж байна. Тэрээр тухайн үеийн намын дарга, одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын буруутай үйлдлийг олон нийтэд илчилж, намдаа шинэчлэл хүссэн АН-ын шинэ үеийн төлөөллийн нэг юм.
Д.Мөнх-Эрдэнийн “Миний аав эгэл жирийн тээвэрчин хүн. Би тээвэрчний хүү. Гэтэл энэ сонгуульд жирийн тээвэрчин ардын хүү нэр дэвших эрх авч болдоггүй юм уу” гэж хэлж байсныг нь одоо ч тодхон санаж байна.
Үнэхээр жирийн ардын хүү нэр дэвшиж болдоггүй ямар сонгууль гээч нь тухайн үед болсон бэ гэдгийг, мөн үр дүнг нь ч бид мэднэ. Одоо АН залуусаа дэмжиж, хүсэл тэмүүлэлд нь дэм өгөх хэрэгтэй. Үгүй бол царцааны нүүдэл хийгээд ч амжихгүйгээр ялагдал хүлээсээр л байх болно.
Үргэлжлэлийг дараагийн дугаарт хүргэх болно.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Женко технологи ба Элбэгийн жиргээ
2019-03-20  
  

   Ц.Элбэгдорж: Миний өрөөнд нэгжлэг болоогүй
2019-03-20  
  

   М.Энхболд: Н.Энхбаяр намайг ямар ч үндэслэлгүйгээр дахин гүтгэлээ
2019-03-20  
  

   М.ЭНХБОЛД VS Н.ЭНХБАЯР
2019-03-20  
  

   ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЖЛЫН ӨРӨӨНӨӨС 1000 ГАРУЙ УРАН ЗУРАГ ХУРААСАН ГЭДЭГ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ГЭВ
2019-03-20  
  

   М.ЭНХБОЛД: БИ Н.ЭНХБАЯРТАЙ ЯМАР Ч ӨС ХОНЗОН БАЙХГҮЙ
2019-03-19  
  

   Н.ЭНХБАЯР: МАНАЙ УЛС НӨХРИЙГ НЬ ХЭРГЭЭС МУЛТАЛНА ГЭЖ ЭХНЭРТЭЙ НЬ БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРДОГ ПРОКУРОРТОЙ
2019-03-19  
  

   О.БААСАНХҮҮ ГИШҮҮНИЙ ЗОВЛОН
2019-03-19  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
ЖДҮ-гээс алдагдсан 500 саяыг хэн төлөх вэ, Жаргалсайхан дарга аа...

2012-2016 онд Баянхонгор аймгийн ЖДҮХС-гийн хөрөнгөөс олгосон зээлийн 460 гаруй сая төгрөгийг хэн, хэзээ төлөх нь тодорхойгүй байна.

2019-03-20 14:40:16 | Цааш нь

Женко технологи ба Элбэгийн жиргээ

Өнөөдрийн тренд сэдэв. Өмнө нь алга болчихсон байсан уран зургийн галлерейн зургууд. Экс ерөнхийлөгчтэй хамаатсан эдгээр зургууд түүнийг хуулийн өмнө дуудах нь ээ.

2019-03-20 14:25:51 | Цааш нь

БОИНГ-ийн ослын талаарх таамаглал ба агаарын тээвэрлэгчдэд учрах хүндрэл

Сүүлийн 5 сарын хугацаанд «Боинг-737 Макс 8» загварын хоёр нисэх онгоц осолдсоноор 346 хүний аминд хүрлээ. Дөнгөж 2017 онд үйлдвэрлэж эхэлсэн шинэ загварын энэ нисэх онгоц ойр ойрхон осолдон сүйрсэн нь орчин үеийн иргэний агаарын тээврийн түүхэнд гарч байгаагүй тохиолдол юм.

2019-03-20 13:52:01 | Цааш нь

Т.Мей “Brexit”-ийг хойшлуулахыг ЕХ-ноос хүсэхээр төлөвлөжээ

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мей “Brexit”-ийг хойшлуулах хүсэлтийг Европын Холбооноос /ЕХ/ албан ёсоор хүсэхээр төлөвлөж байна.

2019-03-20 13:45:57 | Цааш нь

Нурсултан Назарбаев: Би Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болгох шийдвэр гаргалаа

"Би Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болгох шийдвэр гаргалаа" гэж тэрбээр үндэсний телевизээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгджээ.

2019-03-20 13:27:26 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот