ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
БИНДЭР СУМАНД ЗОХИОГДСОН МОРИН УРАЛДААНД МОРЬ УНАСАН ХҮҮ "ГАРАА ХӨЛДӨӨСӨН" ГЭДЭГ МЭДЭЭЛЭЛ ТАШАА ГЭВ

БИНДЭР СУМАНД ЗОХИОГДСОН МОРИН УРАЛДААНД МОРЬ УНАСАН ХҮҮ "ГАРАА ХӨЛДӨӨСӨН" ГЭДЭГ МЭДЭЭЛЭЛ ТАШАА ГЭВ
Орон нутаг | 2019-02-11 11:45:41 | УНШИСАН: 431 | atumur

Өвлийн улиралд бага насны хүүхдээр хурдан морь унуулж уралдуулахыг Засгийн Газраас хориглосон шийдвэр гараад удаж байгаа. Гэвч зарим газар, нутагт нууцаар морь уралдуулж, наадам зохиосноос үүдэн уралдаанч хүүхэд мориноос унаж бэртсэн, цаашилбал амь насаа алдсан золгүй тохиолдлууд өмнө мэр сэр гарсан юм.

Тэгвэл сар шинийн баяр дуусаагүй байхад нэгэн цочирдом мэдээ олон нийтэд түглээ. Тодруулбал, иргэн С.Амгалан өөрийн цахим хуудаст аа “Жаахан хүү 2 гараа хөлдөөчхөж. Одоо яаж хичээлээ хийх үү, гараа тайруулбал яах вэ. Бид өвлийн морин уралдааныг болиулж дийлэхгүй нь дээ. Хэнтийн Биндэрт болсон дааганы уралдаанд Сэлэнгээс очиж морь унасан хүү гэнэ. 6,7 орчим насны л нялх амьтан ээжтэйгээ хамт өнөөдрийн Зүүнхараагийн 6-р вагонд явна. Энэ мэдээллийг албаны хүмүүс тодруулах байхаа. Үнэхээр дааганы уралдаан болсон уу, хүүхдийн гар хөлдсөн үү гээд. Нуугаад өнгөрчих бий дээ гэж би лав санаа зовж байна. Зэрлэг зугаа” хэмээн бичиж зурагтай нь хамт нийтэлсэн билээ.

Тус мэдээлэл цахим орчинд түгээж эхэлснээс хойш даруй олон мянган хүнд хүрч Монголын өв соёлыг тээн дэлгэрүүлэгч уяачид уруу хандсан хараал, зүхэл газар авсан юм. Түүнчлэн тухайн иргэний бичсэн мэдээлэлд нэр нь орсон Хэнтий аймгийн Биндэр сумын засаг захиргаа, нутгийн удирдлагууд руу чиглэсэн дайралт, доромжлол ихээр бичигдсэн билээ. Энэ талаар манай сайтын зүгээс сурвалжлан тодрууллаа.

Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг дарга С.Эрхэмбаяр: “Манай суманд цагаан сарын өмнө ч тэр, хойно ч тэр ямар ч наадам, уралдаан, үсэргээ сунгаа болоогүй. Хүүхэд гараа хөлдөөсөн гэдэг мэдээллийг бид цахим орчноос олж мэдлээ. Тухайн мэдээллийг түгээсэн хүнтэй нь холбогдсон. Ямар шалтгаанаар ийм мэдээлэл тараасныг лавлахад “вагон дотор ийм хүүхэдтэй тайрсан. Асуусан Биндэр сумаас яваа л гэсэн. Тэгээд л цахим орчинд нийтэлсэн” хэмээн ярьсан. Эзэн холбогдогч нь, шалтгаан нь тодорхойгүй зүйлд сумын нэр холбож байгаа нь хариуцлагагүй үйлдэл. Дахин хэлье манай суманд ямар наадам, уралдаан зохиогдоогүй. Хорионы хугацаанд сумын ЗТТГ-аас тус асуудалд хяналт тавин ажиллаж байгаа” гэсэн юм.

Ямартай ч цахим орчинд иргэдийн бухимдлыг төрүүлээд буй “Жаахан хүү 2 гараа хөлдөөчхөж. Одоо яаж хичээлээ хийх үү, гараа тайруулбал яах вэ. Бид өвлийн морин уралдааныг болиулж дийлэхгүй нь дээ. Хэнтийн Биндэрт болсон дааганы уралдаанд Сэлэнгээс очиж морь унасан хүү гэнэ” гэдэг мэдээллийг Хэнтийн аймгийн Биндэр сумын Засаг дарга үгүйсгэж, нутагт нь ямар нэгэн наадам, уралдаан, үсэргээ, сунгаа зохиогдоогүй гэж мэдэгдлээ.

Харин тухайн мэдээллийг цахим орчинд түгээсэн иргэн С.Амгалан хийгээд гараа хөлдөөсөн хүүгийн эцэг, эх ар гэрийнхэнтэй холбогдох гэсэн боловч хариулт авч чадсангүй.

Хүний Эрхийн Үндэсний Комисс: Одоогоор бидэнд энэ талаар мэдээлэл алга. Хэнтий аймаг дахь салбарын ажилтнаасаа тодруулаад хариу өгнө.

СААХАЛТЫНХАА АЙЛД ОЧИХ ГЭЖ ЯВААД ГАР НЬ ХАЙРАГДЖЭЭ

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар: Хэнтий аймгийн Биндэр суманд сунгаа болж хүүхэд гараа хөлдөөсөн гэх мэдээллийн талаар  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль эрхзүй хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар: “Техник технологийн хөгжил зарим төрлийн зөрчил, гэмт хэргийг мэдээлэгддэг давуу тал бий болсон. Гэхдээ нөгөө талаас ташаа мэдээлэл тархах боллоо. Энэ байдлыг буруу талаар ашиглах олон нийтийг цочроосон, бусдыг буруутгасан мэдээлэл тараагдах болсон. Үүний нэг нь Биндэр суманд гараад байгаа энэ үйлдэл юм. Тухайн үед зургаан настай А гэх хүүхэд шинийн нэгэнд айлд золгуултаар очоод саахалтындаа очсон ахынх нь мотоциклын бинзен дууссан гэх мэдээллээр гар чийдэн бариад урдаас нь явсан байна. Энэ хооронд гар нь бага зэрэг хайрагджээ. Иймд сумын эмчид үзүүлж анхан шатны тусламж үзүүлсэн байна. Ингээд тэд эмчийн зөвлөснөөр вагонд явж байхад нь нэг иргэн тус хүүхдийн зурыг зөвшөөрөлгүйгээр авч, нийтийн цахим сүлжээнд ташаа мэдээлэл тараасан байна.

Бид хоёр гараа хөлдөөсөн гэх хүүхдийн ээжтэй холбогдож тодруулахад, “Одоо Сэлэнгэ аймагт золголтоор явж байнэ гэсэн. Мөн зөвшөөрөлгүй зураг авч олон нийтийн сүлжээгээр худал мэдээлэл тараасанд гомдолтой байгаа тухайгаа хэлсэн. Удалгүй хүүхдийн ээж болон хүүхэдтэй уулзаж мэдээлэл авна. Хүүхэд зургаан настай, Хэнтий аймгийн төвийн ойролцоо сумын сургуулийн нэгдүгээр ангид суралцдаг. Одоогоор зургаан настай А гэх хүүхдийн биеийн байдал хэвийн байна.

Хүүхдийн эрх зөрчигдсөн талаар мэдээлллийг олон нийтийн сүлжээгээр тарааж байгаа нь сайн хэрэг боловч, зөвшөөрөлгүйгээр ташаа мэдээлэл тараах нь эргээд хүүхдийн эрхийг зөрчиж буй хэрэг юм. Зураг авсан гэх иргэн нь хүүхдийн найзынх нь ээж байсан гэдгийг бидэнд хэлсэн.

Тухайн хүүхдийг маргааш Сэлэнгэ аймгийн Хүүхэд залуучуудын газрынхан хүлээн авч, шаардлагатай гэвэл эмнэлгийн туслам үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна. Цацагдсан мэдээллийг хүүхдийн улсын байцаагч шалгаж хувийн мэдээлэл тараасан нь тогтоогдвол хуулийн дагуу торгуультай байдаг” хэмээн мэдээллээ.

No photo description available.

А.Тамир

АРДЧИЛАЛ.МН



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ, ОНЦЛОГИЙГ ИЛТГЭСЭН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЛЭЭ
2019-04-22  
  

   ӨМНӨГОВЬД ДУГУЙГААР АЖИЛДАА ИРЖ БУЙ АЛБА ХААГЧДЫГ УРАМШУУЛАХААР БОЛЖЭЭ
2019-04-22  
  

   МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ НЭМЭГДЖЭЭ
2019-04-22  
  

   Өмнөговьчууд наймдугаар сарын 1-ний өдрийг хүртэл дугуйгаар ажилдаа явна
2019-04-20  
  

   БАЯНХОНГОРТ ТАВАН НАСТАЙ ХҮҮ, ГУРВАН МЕТР ГҮНТЭЙ ХУДАГТ УНАЖ АМИА АЛДЖЭЭ
2019-04-18  
  

   БАРИМТ: ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.ГАНСЭЛЭМ ТАМГЫН ГАЗРЫНХАА БАЙРАНД КАРАОКЕ ӨРӨӨ ТУСГАЙЛАН ТОХИЖУУЛЖЭЭ
2019-04-16  
  

   МАЛЫН ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭХ НЬ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ҮЙЛ ХЭРЭГ БОЛООД БАЙНА
2019-04-16  
  

   ГУРВАН АЙМАГТ ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР АССАН БАЙНА
2019-04-16  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот