ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ЗАЯ ГЭГЭЭНИЙ ЛАГШИН ШҮТЭЭНИЙГ АРХАНГАЙ АЙМАГТ ЗАЛНА

ЗАЯ ГЭГЭЭНИЙ ЛАГШИН ШҮТЭЭНИЙГ АРХАНГАЙ АЙМАГТ ЗАЛНА
Орон нутаг | 2019-02-11 11:35:16 | УНШИСАН: 133 | badralmaa

Монголын бурхны шашны гурван зулын нэг VII Зая гэгээн таалал төгслөө.  Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамцын бичсэн эмгэнэл болон Зая гэгээн таалал төгссөнд зориулсан “Гонзог” ерөөл буяны үйл ажиллагааны хөтөлбөрийг хүргэж байна.

МОНГОЛЫН АРД ТҮМЭНД СОНОРДУУЛАХ НЬ

Адистидын дээдийг хайрлагч язгуур үндэсний лам

Агуу шидийн хурыг буулгагч амирлангуй хилэнт ядам,

Ад зэтгэр бүгдийг арилгагч дагинас номын сахиусанд

Ариун гурван үүдний чин бишрэлээр сүсэглэн мөргөмүй.

Умар зүгийн Монгол орны аврал итгэл, Монголын Бурхны шашны оройн чимэг Зая Бандид хутагт Лувсанданзанпүлжинжигмэд  гэгээнтэн бээр шавь олныг дээдийн номын рашаанаар цэнгүүлэн зохиож байгаад XVII жарны шороон нохой жилийн өвлийн сүүл сарын бүтүүний өдөр буюу  2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр ертөнцийн мөнх бусын ёсыг үзүүлж, дүрст лагшингаа номын агаарт хураалаа.

Зая Бандид хутагт Лувсанданзанпүлжинжигмэд бээр урьд дүрүүдийн Зая гэгээдийн адилаар Монгол орны шашин номын үйлсийг тэтгэж, шавь олноо таалал нигүүлсэлдээ болгоон, цөвүүн цагийн аврал итгэл болон оршиж байлаа. Тодорсон даруй Монгол орноо залран саатахуйд нийт сүсэгтэн болоод төрөлх нутгийн шавь, нийтийн сүсгийн хумх дэлгэрэн мишээж, шавь нийтийн итгэл сүсгийн орон болж байсан. 1999 оны туулай жилд Сэра, Брайвун тэргүүтэй хийд орноор саатан морилж байхад Энэтхэг Төвөдийн гэгээн хутагтууд, эгэлгүй номын мэргэдүүд "Монголын Зая бандид хутагт" залран ирлээ хэмээн сүсэглэн залбирч урьд дүрүүдийн ач гавьяаг нэхэн санагалзаж байсан нь Зая бандид хутагт нар Монгол төдийгүй нийт Бурхны шашинт орнуудад "Номын далай хутагт" хэмээн алдаршиж байсныг илтгэн харуулж байлаа. Гэлүгвагийн номын ёстон бүхний дамжлагын дээд багш нарын тоонд анхдугаар дүрийн Зая бандид хутагт Лувсанпэрэнлэй гэгээнтэн бээр албан ёсоор ордог.

Учир юун хэмээвээс Богд Зонховын гэгээний үндэслэн гаргасан Гэлүгвагийн шашинд тасрах шахсан Ганжуур эрдэнийн лүнг /аман иш/ бүрэн гүйцэд хүртээд, Монгол Төвөдийн номын мэргэдэд дамжуулан хүртээсэн нь өнөөг хүртэл тасралтгүй оршиж байгаа юм. Зая гэгээнтний алдраар алдаршсан "Заяын сан ег" хэмээх 4 боть ховор бүтээлийг дуулаагүй, үзээгүй номын мэргэд гэж үгүй юм. Хоёрдугаар дүрийн Зая гэгээнтэн бээр VII Далай лам Галсанжамц гэгээнтний хайрласан Нандэн Лхам, Сэра хийдийн нандин шүтээн Дамдин янсан, Дүвчэн Дарчарвын Пүрэв, Логшир тэргүүтнийг хүрээндээ залж ирсэн нь Заяын хүрээний шүтээний эрхэм болон оршиж байсан. V дүрийн гэгээнтэн бээр илт мэдэл хэтийдсэн эрдэмтэй сайхан гэгээн байсан. Энэ дүрийн гэгээнтэн маань номын үйлс шавь олноо гэх онцгой сэтгэл нь дээд төрөлхтөн бодисадвагийн явдал үйлийг биечлэн үзүүлж байсан санагддаг юм. Хөдөө орон нутгуудаар ихэнхдээ морилж зарлиг сургаалиа айлдаж, элдэв гамшиг аюул гарахвий хэмээн онцгой нигүүлсэн болгоож тахилга тайлга, даатган залбирлыг онцгойлон үйлдэж байлаа. Бодисадва нарын амьтнаа туслах арга бүхэн нь онц гайхамшигтай байдаг.

Монголын Бурхны шашны номын зул болсон гэгээн хутагт минь таалал төгссөнд гүнээ гашуудан гүн эмгэнэл илэрхийлье. Зая гэгээнтний минь гэгээн хойд дүр шавь олныхоо эгээрэл хүслийг тольдон болгоож, шашин амьтны тусад Монгол орноо үтэр түргэн залрах болтугай.

XVII Жарны тийн урвуулагч хэмээх гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 2 буюу 2019 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 

ТЭРГҮҮН ИХ ХАМБА ЛАМ, ГАВЖ Д.ЧОЙЖАМЦ

“ГОНЗОГ” ЕРӨӨЛ БУЯНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР 

2019.02.13, ШИНИЙН 8-НД 09:00-12:00 цагт

  • Зая гэгээний лагшин шүтээнд мөргүүлэх, хүндэтгэл үзүүлэх
  • Ерөөлийн хурал
  • Маани хөгжөөл /Гандантэгчэнлин хийд, Идгаачойнзинлин дацан/

2019.02.13, ШИНИЙН 8-НД 12:00-23:00 цагт

  • Зая гэгээний лагшин шүтээнийг Архангай аймаг, Заяын хүрээнд залах

2019.02.14, ШИНИЙН 9-НД 09:00-07:00 цагт

  • Зая гэгээний лагшин шүтээнд мөргүүлэх, хүндэтгэл үзүүлэх
  • Ерөөлийн хурал
  • Жамбалцанжод хурж хонох /Архангай аймгийн төв музей, Заяын хүрээ/

2019.02.15-НД 07:00-11:00 цагт

  • Зая гэгээний лагшин шүтээнийг хайлах, жинсрэг өргөх
  • Залбирал ерөөл /Архангай аймгийн Заяын хүрээ/

Зохион байгуулагч: МБШТ, Гандантэгчэнлин хийд, Зая гэгээний Гүшог дацан



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР БҮРЭН ТОНОГЛОГДСОН АВТОМАШИНТАЙ БОЛОВ
2019-02-21  
  

   БАХАРХАЛТ ХАЙРХАНАА МӨРГӨЛЧДӨӨС ХАМГААЛЪЯ
2019-02-20  
  

   ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2019-02-20  
  

   ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ЗАСАГ ДАРГА ХУУЛЬ ЗӨРЧИЖ ХАНДИВ АВЧЭЭ
2019-02-19  
  

   ГЭМТЛИЙН УЛМААС ЦАХИЛГААНГҮЙ БОЛООД БАЙСАН ГУРВАН АЙМГИЙГ ЭРЧИМ ХҮЧИНД ХОЛБОЖЭЭ
2019-02-19  
  

   ХҮЧДЭЛГҮЙ БОЛООД БАЙСАН ГУРВАН АЙМГИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙГ ЭРЧИМ ХҮЧИНД ХОЛБОВ
2019-02-19  
  

   АРХАНГАЙН ӨЛЗИЙТ СУМАНД 4,6 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ
2019-02-17  
  

   ЭНЭ ЖИЛ 20 ГАРУЙ САЯ МАЛ ТӨЛЛӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
2019-02-16  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот