ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
Ерөнхийлөгч | 2019-02-05 10:02:40 | УНШИСАН: 429 | atumur

XVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гайхай жилийн хаврын тэргүүн сарын шинийн баярт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүллээ.

МЭНДЧИЛГЭЭ:

Даага далантай, бяруу булчинтай, сүрэг мал онд мэнд, тарган тавтай сайхан оров уу?

Амар байна уу? Хотол олноороо “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилээ үдэж, угтаж буй “Шарагчин” гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний билигт сайн өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүлье!

Тусгаар улсаа сэргээн мандуулсан цагаагчин гахай жилээс энэ шарагчин гахай жилийг хүртэл гурван жаран дамнуулан улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэл, мандал бадралын төлөө амь бие үл хайрлан зүтгэсэн ахмад үеэ хүндэтгэж, настан буурлуудынхаа амрыг эрэн мэндчилье!

Ижил мөрний чанадаас Их цагаан хэрмийг хүртэлх өргөн уудам нутагт Монгол хэлтэн, монгол соёлтон, монгол ёстон хотол олон “Монголын цагаан сар”-ыг өргөн дэлгэр тэмдэглэж байна.

Цагаан сар бол удам судар, ураг төрлөө мэдэлцэх, төрт ёс, түүх уламжлалаа эрхэмлэх, эв эеийг дээдлэх, байгаль дэлхийгээ шүтэн зохицолдох гүн утга агуулсан, Монгол түмэн өнөд оршихуйн бэлгэдэл болсон Монгол туургатны их баяр ёслол юм.

Золгон буй жилдээ Монголын ард түмэн нийтээрээ баялагтаа эзэн байж, зүй зохистой ашиглаж, үр шимийг нийтээр тэгш хүртэхийн төлөө сэтгэлээ чилээсэн он жилүүдийн үр дүнг бодитоор хүртсэн жил болоосой гэж итгэж байна. Нийтээр шинжлэх ухааныг баримталж, бүтээлчээр сэтгэж, орчин үеийн дэлхий дахины чиг хандлагаас хоцролгүй суралцаж, ололт бүтээлийг шамдан эзэмшиж, улс орноо хөгжүүлэн бадраацгаая!

Золгон буй урвуулагч хэмээх шарагчин гахай жилдээ Монголчууд маань элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй сайхан ерөөлийг Төрийн тэргүүн миний бие түмэн олон Та бүхэндээ өргөн дэвшүүлж байна.

Мөнх тэнгэр Монгол төрийг өнөд ивээж, Монгол түмнийг ашид тэтгэх болтугай!

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

 

 

 


 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БНХАУ-Д АЙЛЧИЛНА
2019-04-22  
  

   ЕРӨНХИЙЛӨГЧ ХААЛТТАЙ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
2019-04-19  
  

   М.ЧИНБАТ, С.АЛИМАНЦЭЦЭГ НАРЫГ УЕП-ЫН ОРЛОГЧООР ТОМИЛЛОО
2019-04-18  
  

   МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ 2019-2020 ОНЫГ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЛАА
2019-04-17  
  

   ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМААГ ЭГҮҮЛЭН ТАТАХ САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ
2019-04-15  
  

   ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧ Д.ГАНЗОРИГИЙГ ДЭМЖИХГҮЙ БОЛОЛТОЙ
2019-04-12  
  

   М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлэв
2019-04-09  
  

   М.ЧИНБАТ, С.АЛИМАНЦЭЦЭГ НАРЫГ УЕП-ЫН ОРЛОГЧООР ТОМИЛОХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦӨХӨӨР ХҮРГҮҮЛЛЭЭ
2019-04-08  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот