ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Ц.ПҮРЭВТҮВШИН: “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР 100 ХУВЬ МОНГОЛЫН ТАЛД БҮРТГЭЛТЭЙ БАЙГАА

Ц.ПҮРЭВТҮВШИН: “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР 100 ХУВЬ МОНГОЛЫН ТАЛД БҮРТГЭЛТЭЙ БАЙГАА
Уул уурхай | 2019-01-28 18:08:17 | УНШИСАН: 497 | atumur
 

"МОНГОЛЫН ЗЭС КОРПОРАЦ"-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ПҮРЭВТҮВШИН:

"Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хүсэлт өгч байна. Үүнд, “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувь 100 хувь Монголын талд бүртгэлтэй байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн долоон гишүүн болон ерөнхий захирал нь төрөөс томилогдсон хүмүүс байгаа. Ийм тохиолдолд бид ямар нэгэн худалдаа хийх, гадаадын компанид зарах хэлцэл хийгээгүй.

Манай компанийн зүгээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг бид анх худалдаж авахдаа гадаадын ямар нэг компанид худалдах ямар ч сонирхол, зорилго байгаагүй. Цаашид ч тийм зүйл болохгүй, Монголын ард түмэн үр шимийг нь хүртэнэ гэж боддог. Сингапурын компани руу шилжүүлэх гэж байгаа асуудал огт биш. Тухайн бичигт миний нэр дээр  байгаа компани, өөрийнхөө компани руу шилжүүлэх процесс байсан. Харамсалтай нь УИХ-ын гишүүд таслан зогсоолоо. Бидний хувьд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой Стандарт банкны асуудал 2016 онд шийдэгдсэн бөгөөд тухай үед  нийт өр төлбөр 95 сая ам.доллар байсан бол өнөөдөр 125 сая ам.доллар буюу 300 гаруй тэрбум төгрөг болсон. “Стандарт” банктай холбоотой 300 гаруй тэрбум төгрөгийн төлбөр төлөх Английн Арбитрын шийдвэр гарсан байгаа. Удахгүй энэ шийдвэрийг албадан гүйцэтгэнэ. Энэ нөхцөлд “Эрдэнэт” үйлдвэрийн аль нэг хувьцаа эзэмшигч нь гадаадын хөрөнгө оруулалттай буюу Сингапурын хөрөнгө оруулалттай компани байсан бол тухайн үед шинэ нөхцөл байдал илрэх буюу Арбитрын шүүхийн шийдвэрийг дахин авч үзэх нөхцөл үүсэх байсан. Сингапур бол олон улсын томоохон Арбитрын шүүх байдаг бөгөөд Английн Арбитрын шүүхийн шийдвэр дахин авч үзэх боломжтой цорын ганц улс нь Сингапур  байсан. Сингапурын хөрөнгө оруулалттай компани байвал дансыг нь хаах, Арбитрын шийдвэрийг албадан гүйцэтгэхгүй байх боломж байсан.  Энэ зорилгоор 300 тэрбум төгрөгийг бууруулах зорилгоор хийх гэж байсан.

Харамсалтай нь энэ ажиллагаа УИХ-ын нэр бүхий гишүүдээс бол хойшилж байх шиг байна. Стандарт банктай  холбоотой шийдвэр нааштай гарах боломж бүрдэх бүрт улстөрчид энэ асуудлыг зориуд гацаадаг. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ манай компанийн ажилтан н.Номиндарь  гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн гэсэн мэдээллийг өгсөн. Тухайн бичигт байгаа тэр хүн нь манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан. Энэ хүн Улсын бүртгэлийн газарт бичиг хүргүүлэх үүрэгтэй хүн. Төрийн түшээ хүн ийм худлаа мэдээлэл тарааж байгаад харамсч байна" гэсэн юм.

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА М.МӨНХБААТАР:

"Хоёр хүн шүүхээр маргаантай байвал нөгөө талдаа ямар нэг байдлаар өөрийнхөө өмгөөлүүлэх, хуулийн процессоо эсрэг талын үйлчлүүлэгчдээ хэлдэггүй. Гэтэл өнөөдөр УИХ-ын залуу гишүүд улс төрийн эрх ашигт нийцсэн мэдэгдэл хийлээ. “Стандарт” банкны асуудал дээр эдгээр гишүүд яагаад дугарахгүй байгаа юм бэ. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь нь төрийн өмчид байгаа. Гэтэл төрийн өмчит компани нь 300 орчим тэрбум төгрөгийн алдагдалд орох гэж байхад яагаад дугарахгүй байгаа юм бол. Татвар төлөгчдийн мөнгийг бууруулах, байхгүй болгохын төлөө бид ажиллаж байсан. Монгол Улсын иргэний болон захиргааны хэргийн шүүх дээр бид ялсан. Гэтэл өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байна. Энэ бол улс төрийн зорилготой байгаад байна.

Тэр бичиг манай компани болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн хоёрхон хувь байсан. Энэ мэдээлэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас тараагдсан. Ердөө хоёр л хувь байсан. Өнөөдөр хууль эрх зүйн хувьд Засгийн газар бие даан шийдвэр гаргах боломжгүй. Өмнө нь Монгол Улсын Засгийн газар “Хаан ресурс” компанитай маргалдаж байсныг санаж байгаа байх. Бас л 400 орчим сая ам.долларын асуудал яригдаж байсан. Энэ үед Берлинд буусан Монгол Улсын 100 хувь өмчит “МИАТ” компанийн онгоцыг хурааж авах нөхцөл байдал үүсч байсан. Ийм нөхцөл байдлыг үүсгэхгүйн төлөө ажиллаж байсныг өнөөдөр байхгүй болголоо. Үүнийг цаашдаа хэрхэн зөв тийш нь хандуулах вэ гэдэг дээр ажиллах ёстой байтал жижиг улстөр хийснээс болж ийм нөхцөл байдалд хүргэлээ. Хууль зүйн хувьд шинэ нөхцөл байдал үүсэх боломж байсан" хэмээлээ.

АРДЧИЛАЛ.МН



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУГ ТАМ БОЛГОЖ ЭХЭЛЖЭЭ
2019-04-17  
  

   "ПЕТРО ЧАЙНА ДАЧИН ТАМСАГ" КОМПАНИ ОЛБОРЛОСОН ГАЗРЫН ТОСНЫХОО ХАЯГДЛЫГ МОНГОЛЫН ХӨРСӨНД БУЛЖ БАЙНА
2019-04-12  
  

   УУЛ УУРХАЙН САЛБАРТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭНЭ
2019-04-10  
  

   ОЮУ ТОЛГОЙГ ГАЦААХ НЬ ОРЛОГОО Л "ОСГООЖ" БАЙГАА ХЭРЭГ ШҮҮ
2019-04-04  
  

   МХЕГ-ААС 29 УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖЭЭ
2019-04-04  
  

   "... "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР"-ИЙГ БИТҮҮМЖИЛНЭ"
2019-04-03  
  

   НҮҮРС ТЭЭВРИЙН "С" ЗӨВШӨӨРЛИЙН БИЧГИЙГ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
2019-04-03  
  

   ЗОГСОХ ЭРХГҮЙ 24 ЦАГ
2019-04-03  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот