ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ТОМООХОН ШАГНАЛ ХҮРТСЭН ЭРДЭМТДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ТОМООХОН ШАГНАЛ ХҮРТСЭН ЭРДЭМТДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэл | 2019-01-11 14:30:08 | УНШИСАН: 355 | bayar

Шинжлэх ухааны салбараас томоохон шагнал хүртээд байгаа эрдэмтдийг Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл өнөөдөр /2019.01.11/ хүлээн авч уулзлаа.

Өнгөрсөн онд дараах эрдэмтэд шагнал хүртжээ

  • “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман боть цувралыг бүтээсэн эрдэмтдийн хамт төрийн шагнал хүртсэн академич Р.Барсболд
  • Япон Улсын Засгийн газрын “Мандах нар” одонгийн “Тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон хүртсэн академич Д.Төмөртогоо
  •  Монгол Улсаас анх удаа ОХУ-ын газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг хүртсэн академич Д.Доржготов
  • Туркийн Шинжлэх ухааны академийн 2018 оны шагнал хүртсэн академич Л.Болд
  • Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор доктор О.Самбуудорж

ДЭЛХИЙ ДЭЭР УС, ХАЙРГА ХОЁРЫГ ХАМГИЙН ИХЭЭР ХЭРЭГЛЭЖ БАЙНА

Уулзалтын үеэр эрдэмтдийн сэтгэгдлийг сонслоо.

Академич Р.Барсболд “Манай улсын эдийн засагт чухал байр суурь эзэлдэг уул уурхайд геологи хамгаас чухал. Дэлхий дээр ус, хайрга хоёрыг хамгийн ихээр хэрэглэж байна. Байгалийн нөөц, баялгийг зөвөөр ашиглахад геологийн шинжлэх ухаан хэрэгтэй. Бидний судалгаа нь эртний, өнөөгийн судалгааг нэг дор болгосон тул энэ салбарт ажилладаг, мэргэжлийн хүмүүст маш дөхөм болох юм” гэв.

ҮНДЭСНИЙ АТЛАСЫГ АНГЛИ, МОНГОЛ ХЭЛ ДЭЭР ГАРГАНА

Академич Д.Доржготовоос одоо төвлөрөн хийж байгаа ажлынх нь талаар тодруулахад “Одоогоор би хоёр ажил дээр төвлөрөн ажиллаж байна. Монгол Улсын үндэсний атлас 1990, 2008 онд хэвлэгдсэн байдаг. Үүнийг шинэчлээд англи болон монгол хэл дээр хэвлэхээр ажиллаж байна. Үндэсний атлас нь өнөөгийн Монгол Улсын нийгэм эдийн засаг, соёл, археологи, түүх зэргийг харуулна. Хоёрт, Монгол Улсын хөрсний судалгааны талаар уулархаг нутгийн хөрс, тал хээрийн хөрс, говь нутгийн хөрс гэсэн гурван боть ном бичих гэж байна” гэлээ

ЭРТНИЙ ТУРК ХААНЫ ХӨШӨӨНИЙ БИЧГИЙГ ОРЧУУЛНА

Академич Л.Болдоос судалгааных нь талаар, энэ жил хийх ажлынх нь талаар лавлахад “Би монгол нутагт байгаа турк үндэстний хэл, аялгууг хэл шинжлэлийн үүднээс судалсан.  Энэ онд эртний Турк бичгийн талаар хоёр ном гаргахаар ажиллаж байна. Үүний нэг нь эртний Турк хааны хөшөөний бичгийг орчуулах, хоёрт, Монгол нутагт байгаа турк бичээсийг бүртгэх” гэв.

400 ГАРУЙ БҮТЭЭЛ ТУУРВИЖ, 10-ААД ОРОНД ХЭВЛҮҮЛСЭН

Доктор О.Самбуудорж “Миний хувьд 30 гаруй жилийн хугацаанд 400 гаруй бүтээл туурвиж, 10-аад оронд хэвлүүлсэн. Судалгааны маань онцлог, Монгол судлалыг хөгжүүлэх. Сүүлийн таван жилд ихэнхдээ Монголын утга зохиолыг хэлийг боловсронгуй болгох, нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэхэд чиглэж байна. Өнгөрсөн жилийн хувьд Монголын ард түмэнд зориулж зөв бичгийн журамласан толь бичгийг боловсруулж, нийтэд хүртээл болголоо” гэсэн юм.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   ЗУСЛАНГИЙН БОЛОН ШӨНИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ
2019-06-18  
  

   САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЛЭЭ
2019-06-18  
  

   Д.ДАГВАДОРЖ: АРХАНГАЙ АЙМАГ МИНИЙ ЭЭЖИЙН НУТАГ! ЭЭЖИЙНХЭЭ НУТГИЙГ УХАЖ БУСИНУУЛАХ УУ?
2019-06-18  
  

   “ЭЕШ-2019” ХИМИ, ГАЗАР ЗҮЙ, АНГЛИ ХЭЛНИЙ ШАЛГАЛТААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2019-06-18  
  

   САЙД Ц.НЯМДОРЖИЙГ САН ТАВЬЖ ОГЦРУУЛНА
2019-06-18  
  

   ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАХ КОМИСС БАЙГУУЛАГДЛАА
2019-06-18  
  

   ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС ОБЕГ-ЫН ТАМИРЧИД АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2019-06-18  
  

   “ХҮЙ ДОЛООН ХУДАГ”-Т ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ХҮСЭЛТЭЙ ААН-ҮҮДИЙН АНХААРАЛД
2019-06-18  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот