ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МОНГОЛ ХИЛЭГНЭЖ ДАХИН СЭРЖ БАЙНА

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МОНГОЛ ХИЛЭГНЭЖ ДАХИН СЭРЖ БАЙНА
Нийслэл | 2019-01-11 12:33:08 | УНШИСАН: 124 | tumuruu

Сүхбаатарын талбайд товлогдсон УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас огцрохыг шаардсан “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаал эхэллээ. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа хүлээлгэж өгөхөөс нааш тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.

УИХ-ийн гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Монгол хилэгнэж бас дахин сэрж байна. Бид газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө, байгалийн баялгийнхаа эзэн байхын төлөө шударга төрт ёс, авилгагүй нийгмийн төлөө, МАНАН дэглэмийн энэ цагийн төлөөлөгч М.Энхболдыг огцрохыг шаардан хоёр дахь удаагаа хуран цуглаад байна. Бидний эхний жагсаалыг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд 1990 оноос хойших 2 дахь түүхэн жагсаал болсон гэж тодотгосон. Үүнээс МАНАН дэглэм үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт сандран гүйлдэж байгааг та бүхэн ажиглаж байгаа биз ээ. 60 тэрбумын хэргийг эвлүүлэг гэж гүрийгээд одоо үнэн гэж хэлээд үнэнд гүйцэгдэж байгаа шиг огт огцрохгүй гэж байсан УИХ-ын дарга маань өөрийгөө огцруулах хуулин дээр кноп дарахад хүрлээ. Энэ бол бидний хамтын ялалт байлаа. Өнөөдөр бид улам олуулаа болсоор байна. Урсдаггүй ус ширгэдэг, тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэдэг үг байдаг. Монголчууд бид тайван замаар тамхины иш ч хаялгүйгээр тайван замаар үгээ хэлж чаддаг тэмцэгчид болж үндсэн эрхээ олж авч чадаж байна. Тийм ээ бид дахин сэрж, мөн хилэгнэн уурсаж байна. Шүд зуун тэвчсэн Монголчууд шударга ёсны хувьсгал хийхээр дахин сэрж байна. Шударга ёсны галт тэрэг айсуй. Сэрсэн Монголыг одоо юу ч зогсоож чадахгүй гэдгийг задарсан авилгач дарга нар одоо ойлгох цаг болжээ. Өнөөдөр та бид энэхүү авилгын гав гинжийг таслахаар, хувьсгалт өөрчлөлтийн түүхэн гэрч болохоор хамтдаа цуглаад байна. Өнөөдөр та бид төр улстай нь, нам эвсэлтэй нь, орд баялагтай нь, чөлөөт хэвлэлтэй нь, хууль хяналттай нь, шүүх засаглалтай нь барьцаалж иргэдийг нь зээлээр, баялаг бүтээгчдийг нь айдсаар, төрийг нь авилгаар гинжилсэн МАНАН дэглэмийг нураахаар хуран цуглаад байна. Энэ дэглэмийн хамгийн сүүлчийн албан тушаалтан М.Энхболдыг бид огцруулсан цагт дараа дараагийн олон авилгач гүзээгээ даахгүй олон дарга нар ард түмэн цуглахаас айж шударга ажиллах болно. Бас шударга ажиллах Монголын төрд хэзээ ч ойртохгүй болгох тэмцлийг өнөөдөр бид эхлүүлж байна. 

Энэ цаг хугацааны эзэн болж Монгол улсын төлөө энэ цаг хугацааны залуучууд, энэ цаг хугацааны ахмадууд, энэ цаг хугацааны Монголчууд та шатахгүй, би шатахгүй, бид шатахгүй юм бол өөр хэн шатах юм бэ? Монгол улс мандан бадарч Азидаа төдийгүй дэлхийд тэргүүлэгч Азийн их хүлэг улс болохын сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье ээ. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. 

 

Image may contain: one or more people, crowd, skyscraper and outdoor

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА
2019-01-18  
  

   ЖҮЖИГЧИН А.ГАНЧИМЭГ НАЙРУУЛАГЧ Б.ТАМИРТАЙ УЧИР УРГУУЛСАН УУ
2019-01-18  
  

   АСУУДАЛТАЙ НӨХРӨӨ ЯАХ УУ
2019-01-18  
  

   ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН ЧИГЛЭЛД ГАЛТ ТЭРЭГ НЭМЭЛТЭЭР ГАРГАЖЭЭ
2019-01-18  
  

   СОЛОНГОСЧУУД КОНСУЛДАА АРГА ХЭМЖЭЭ АВААД ЭХЭЛЖЭЭ
2019-01-18  
  

   ДУУЧИН БОЛД: ОДОО БИД НАРЫГ ТАЙВАН ОРХИОД ӨГ ГЭЖ УЙЛАН УЙЛАН ГУЙЛАА
2019-01-18  
  

   ХОЁР ГЭРИЙНХЭН ХООРОНДЫН МАРГААН НӨХӨР БИД ХОЁРТ ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ БАЙНА
2019-01-18  
  

   БАРИВЧИЛГАА С.БАЯР, Ч.САЙХАНБИЛЭГ НАРЫГ ДАЙРАХ УУ?
2019-01-18  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот