ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
МИАТ СҮҮЛИЙН ҮЕИЙН “БОИНГ 737-8 МАХ” ЗАГВАРЫН ХОЁР ШИНЭ ОНГОЦТОЙ БОЛНО

МИАТ СҮҮЛИЙН ҮЕИЙН “БОИНГ 737-8 МАХ” ЗАГВАРЫН ХОЁР ШИНЭ ОНГОЦТОЙ БОЛНО
Дэд бүтэц | 2019-01-08 12:16:00 | УНШИСАН: 144 | postcron

Үндэсний агаарын тээвэрлэгч компани МИАТ ТӨХК үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй болгох үүднээс аяллын хөтөлбөр нээж, анхны зочид нь сэтгүүлчид боллоо.

Энэхүү нээлттэй хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр сэтгүүлчид МИАТ ТӨХК-ийн музей, ангар буюу Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар, сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар 2018 онд 11 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Д.Баттөртэй уулзаж зарим зүйлийг тодруулав.

-МИАТ ХК-ий өнгөрсөн онд хийсэн гол ажлууд юу байв?

-Өнгөрсөн онд манай улс агаарын тээврээр түүхэндээ байгаагүй олон буюу 1.2 сая зорчигч тээвэрлэснийг та бүхэн мэдэж байгаа. Үүний 760 мянга нь МИАТ ХК-иар үйлчлүүлсэн. Мөн бид 2018 онд цахим бүртгэлийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Мөн ачааны бүртгэлийг цахим болгоод байна.

-Агаарын хөлгийн паркаа хэрхэн шинэчилж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар, МИАТ 6 “Боинг” онгоцтойгоор олон улсын нислэг үйлдэж байна. Парк шинэчлэлийг тогтмол хийж байна. Энэ онд 2 ширхэг, сүүлийн үеийн “Бионг 737-8 МАХ” онгоцтой болж байгаа. Хоёуланг нь түрээсээр авсан. Тодорхой хэмжээний урьдчилгаа байршуулаад сарын түрээсийг төлөөд явах юм. Эхний онгоцыг энэ сарын 27-нд оруулж ирнэ. Харин хоёрдахь онгоцыг 5-р сард авна.

-МИАТ ХК Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал руу шилжин нүүснээр “Чингис хаан” буудлыг ямар зориулалтаар ашиглах вэ, Танай компани ИНЕГ-т ямар санал тавьсан бэ?

-Олон улсын чанартай аэродром, сургалтын төв, ангар гээд нэгэнтээ байгуулсан олон чухал обьектууд үлдэж буй учир нөөц буудал байдлаар ашиглах санал тавиад байгаа.

МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар 2018 онд гадаадын 12 орны нисэх онгоцыг дотооддоо засварлан 11 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ.

-Шинэ буудалд шилжсэнээр МИАТ-ийн зардал өсөх үү?

-Шилжин нүүх, мөн очоод бүх зүйл шинээр эхэлж байгаатай холбоотойгоор, зардал 10 орчим хувиар өснө. Гэхдээ манайх зорчигчийн тийзний үнийг нэмэхгүй. Харин ч бид бусад өрсөлдөгчийнхөө байдлыг харзнаж, зардлыг буулгах төлөвлөгөө боловсруулж байгаа. Ингэхдээ зардлын өсөлтийг компани өөртөө хүлээж, хэмнэж болох зардлуудыг хэрэгжүүлж ажиллана.

-Энэ онд юу хийхээр төлөвлөөд байна вэ?

-2019 онд манай компани шинээр 3 чиглэл нээж байна. БНХАУ-ын Шанхай, Гуанжоу руу шинээр нисч, Японы Осакагийн чиглэлийг сэргээж байна гэв.

 

Тодруулга: МИАТ ТӨХК ойрын жилүүдэд дотоодын агаарын тээвэрлэгчидтэй хамтран олон улсын нислэгийг орон нутгийн нислэгтэй холбож, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын үндсэн тээвэрлэгч байж нислэгээс бусад төрлийн үйлчилгээг хөгжүүлэх зорилт тавьж байна. Олон улсын нисэхийн SKYTRAX байгууллагын үнэлгээг 4 одны түвшинд хүргэж, Ази, Европыг холбосон агаарын тээврийн зах зээлийг холбосон, 6-р эрхийн зорчигч тээврийг хөгжүүлэхээр ажиллаж байна.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   МИАТ СҮҮЛИЙН ҮЕИЙН “БОИНГ 737-8 МАХ” ЗАГВАРЫН ХОЁР ШИНЭ ОНГОЦТОЙ БОЛНО
2019-01-08  
  

   Л.Энх-Амгалан: Чуулганы танхимд нэг цаг хүлээхэд ирц бүрдсэнгүй
2018-12-28  
  

   БАГШ НАР ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭХЭЭР ЖАГСАНА
2018-12-23  
  

   ШАТАХУУНЫ ҮНИЙГ ДАХИН 100 ТӨГРӨГӨӨР БУУРУУЛНА
2018-12-23  
  

   2019.01.01-ний ӨДРӨӨС ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ШИНЭ ЖУРАМ
2018-12-16  
  

   Монгол-Орос-Хятадын Хөрөнгө оруулалтын зураг төслийн төвийг Улаанбаатарт байгуулна
2018-12-12  
  

   МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Я.СОДБААТАР ОХУ-ЫН ТЭЭВРИЙН САЙД ЕВГЕНИЙ ИВАНОВИЧ ДИТРИХТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ
2018-11-29  
  

   Хятад нүүрсний таталтаа хийж эхэлжээ
2018-11-19  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот