ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН НОМГОН-IX ТАЛБАЙД БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН НОМГОН-IX ТАЛБАЙД БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Баялаг бүтээгч | 2018-12-28 19:26:06 | УНШИСАН: 322 | khaliunaa

АМГТГ-ын дарга Х. Хэрлэн  Австрали улсын хөрөнгө оруулалттай “Жи Өү Эйч” ХХК-ны гүйцэтгэх захирал Нийл А И Ёнг нар нүүрсний давхарын метан хийн хайгуулын үйл ажиллагааг эхлүүлэхээр Бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурлаа. Арга хэмжээнд  Австрали улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Жон Лангтри оролцлоо.

Монгол улсын Засгийн газраас  2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 265 дугаар тогтоолоор Ашигт малтмал, газрын тосны газарт Номгон-IX талбайд Австрали улсын хөрөнгө оруулалттай “Жи Өү Эйч” ХХК-тай газрын тосны уламжлалт бус эх үүсвэр болох нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалттай холбоотой үйл ажиллагаа эрхлэх Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг олгосны дагуу ийнхүү гэрээг байгуулж байна.  Номгон-IX талбай нь  Өмнөговь аймгийн Баян-овоо, Ханхонгор, Ханбогд, Цогтцэций, Цогт-овоо, Номгон, Манлай сумын нутаг дэвсгэрийг хамардаг.

БХГ-г байгуулж байгаа “Жи Өү Эйч” ХХК нь Австрали улсын Голден Хорд Лимитэд компанийн зуун хувийн хөрөнгө оруулалттайгаар Монгол улсад нүүрсний давхаргын метан (НДМ) хийн хайгуул хийх зорилгоор 2011 онд анх байгуулагдсан.  

Тус компани 2011 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яам (ЭБЭХЯ, хуучнаар), 2014 онд Эрдэнэс Монгол ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, НДМ хийн салбарын туршлага хуваалцаж, Таван толгойн нүүрсний орд газрын тойм нөөц тогтоох анхан шатны судалгааг хийж гүйцэтгэж байсан туршлагатай.

Жи Өү Эйч ХХК нь 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-овоо, Ханхонгор, Ханбогд, Цогтцэций, Цогт-овоо, Номгон, Манлай сумын нутаг дэвсгэрийг хамарсан талбайд нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж  улмаар Номгон IX талбайн нүүрсний давхаргын метан хийн хэтийн төлвийн урьдчилсан тайланг боловсруулж хэлэлцүүлсний үр дүнд Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулах хэлэлцээг хийж эхэлсэн байдаг.

“Номгон-IX” талбайд НДМ хийн хайгуулын хөтөлбөрийг 10 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд хамгийн багадаа 30 сая ам.долларыг хайгуулын ажилд зарцуулахаар гэрээнд тусгажээ. 

Газрын тосны тухай хуулийн дагуу Нутгийн захиргааны байгууллагууд /аймгийн ИТХ, Засаг дарга/ Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар нь ашиглуулах, эзэмшүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зэрэг хуулиар хүлээсэн үүргээ гэрээлэгч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих чиг үүрэгтэйгээр ажиллах юм.

Ашигт малтмал газрын тосны газар



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Ч.БАТЦЭЦЭГ: МОНГОЛ УЛСЫГ ГОО САЙХНЫ ТУХАЙ ХУУЛЬТАЙ БОЛГОХООР АЖИЛЛАЖ БАЙНА
2019-04-10  
  

   А.ПҮРВЭЭ: ХӨДӨЛМӨРЛӨЖ ЧАДВАЛ ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ АШИГ ШИМЭЭ ХАРАМГҮЙ ХАЙРЛАНА
2019-03-29  
  

   Хүн бүр баян болохыг хүсдэг. Баячуудын өдөр тутамдаа хийдэг ижилхэн хэвшил
2019-03-14  
  

   МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН 77 ОРОНД БАРАА ЭКСПОРТОЛСНООС ХЯТАДАД 93%-ИЙГ НЬ НИЙЛҮҮЛЖЭЭ
2019-02-14  
  

   ХЯТАДЫН TАОBAO САЙТАД “MADE IN MONGOLIA” ЦЭС НЭМЭГДЭНЭ
2019-01-21  
  

   ЭНЭ ОНЫ ГУРАВДУГААР САРААС ЭХЛЭН НЭГ УДААГИЙН УУТ ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОНО
2019-01-01  
  

   ЭНЭ ОНЫ ГУРАВДУГААР САРААС ЭХЛЭН НЭГ УДААГИЙН УУТ ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОНО
2019-01-01  
  

   УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД АРДЫН УРАН ЗОХИОЛЧ ШАРАВЫН СҮРЭНЖАВ АГСАНТАЙ САЛАХ ЁС ГҮЙЦЭТГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ, ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
2018-12-29  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот