ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
УРСГАЛ ЗАРДЛЫГ БУУРУУЛЖ, АМЬДРАХ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ТӨСӨВ БАТАЛЛАА

УРСГАЛ ЗАРДЛЫГ БУУРУУЛЖ, АМЬДРАХ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ТӨСӨВ БАТАЛЛАА
Нийслэл | 2018-12-06 16:26:15 | УНШИСАН: 86 | bayar

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид ээлжит XX хуралдаанаа өчигдөр (2018.12.05-ны өдөр) үргэлжлүүлэн 2019 оны төсвийг төслийг хэлэлцэн, нийслэл, дүүргийн ирэх оны төсвийн орлого 990.3 тэрбум төгрөг бөгөөд үүнээс 289.1 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлж, урсгал зардал 667.8 тэрбум төгрөг байхаар баталлаа. Нийт зарлагын 403.1 тэрбум төгрөгийг урсгал зардалд, 227.7 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд зарцуулна. Төсвийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулж, амьдрах орчныг сайжруулах  төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх нь зүйтэй гэж хурал дахь намын бүлэг, хороод дүгнэсэн. Тиймээс төлөөлөгчид нийслэлийн Засаг даргын өргөн барьсан төсвийн төслийн зарим арга хэмжээний зардлыг бууруулж, шинээр хэд хэдэн төсөл, арга хэмжээг нэмэлтээр оруулсан юм.

Тухайлбал, нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс зарим төсөл, арга хэмжээний зардлыг бууруулах санал гаргасан нь олонхын дэмжлэг авсан юм. Ингэснээр Нийслэлийн орон сууцны хөтөлбөрийн зардалд 10 тэрбум төгрөг төсөвлөснийг зургаан тэрбумаар бууруулав. Мөн Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээний зардлаас 500 сая төгрөг хасаж, нийслэлийн 380 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахад зарцуулах хөрөнгийг нэг тэрбум төгрөгөөр багасгалаа. Гэр хорооллын орчин, нөхцөлийг сайжруулахаар нийслэлийн Засаг дарга дэд бүтцийн төв байгуулахаар төсвийн төсөлд 20 тэрбум төгрөг суулгасан байв. Хурал дахь МАН-ын бүлгээс тус зардлыг таван тэрбум төгрөгөөр багасгах санал гаргасан нь мөн дэмжигдсэн. Үүнээс гадна хотын захиргааны шинэ байранд тавилга, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авахаар гурван тэрбум төгрөг тусгасныг 500 саяар бууруулж, нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд зарцуулахаар төсвийн төсөлд суулгасан дөрвөн тэрбум 825.3 сая төгрөгийг хаслаа.

Улмаар МАН-ын бүлгээс ирэх онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх ажлуудын төсөлд зарим арга хэмжээг нэмэх санал гаргасан. Үр дүнд нь Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн паркын төслийн магадлалын шинжилгээ, байгаль орчны үнэлгээг хийхэд шаардлагатай 400 сая төгрөгийг төсөвт суулгав. Мөн Чингэлтэй дүүргийн I хорооны 12, 13 дугаар байрны гадна инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлэх боломж бүрдэв. Тус ажилд 1.4 тэрбум төгрөг зарцуулна. Хөрсний ус зайлуулах ажилд нэг тэрбум, айл, өрхүүдэд ус түгээх машины тоог таваар нэмэхэд шаардлагатай 700, "Монгол наадам цогцолбор"-ын дэд бүтцийг сайжруулж, засахад зарцуулах 300 сая төгрөгийг хурал дахь МАН-ын бүлгийн саналаар төсөвт  суулгасан юм. Газар хөдлөлтөд тэсвэргүй хуучны барилга Улаанбаатарт 1000 гаруй бий. Нийслэлийн Засаг дарга ийм барилга, байгууламжийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж, бүртгэлжүүлэх ажилд 50 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байв. Тэгвэл МАН-ын бүлгээс зарцуулах хөрөнгийг 200 саяар нэмэх санал гаргаж, төлөөлөгчид дэмжсэн юм. Мөн тус бүлгээс нийтийн эзэмшлийн талбайд явган хүний зам шинээр тавьж, хуучныг засах зардлыг нэг бумаар нэмж, дөрвөн тэрбум төгрөг болгох санал гаргасан. Төлөөлөгчид орчны тохижилтыг сайжруулах нь зүйтэй гээд уг саналыг дэмжсэн.

Дашрамд дурдахад, МАН-ын бүлгээс ирэх онд хувьчлах өмчийн жагсаалтад “Нарны титэм” худалдааны төвийн “Ж” корпус, “Өргөө” зочид буудал, Багануур дүүргийн II хорооны хуучин барилгыг нэмэх, концессын зүйлийн жагсаалтад “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээс Богдхан уулын арын авто замтай нийлэх явган хүний болон дугуйн замтай гүүр, агаарын дүүжин замын бүтээн байгуулалтыг нэмэх санал гаргасан нь олонхын саналаар дэмжигдсэн юм.

Харин нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгээс "Хүүхдэд ээлтэй Улаанбаатар" хөтөлбөр хэрэгжүүлэх санал гаргаж, үйл ажиллагааных нь зардалд шаардлагатай 250 сая төгрөгийг төсөвт суулгуулав. Мөн орон сууцны хуучин барилгуудын дээврийн засварт 1.6 тэрбум төгрөг төсөвлүүлсэн. Улаанбаатар хотын хөрсний 40 метрийн гүнээс бохирдол илэрсэн гэх судалгаа бий. Тиймээс АН-ын бүлгээс хөрсний бохирдлыг багасахын тулд шаардлагатай 150 сая төгрөгийг шийдвэрлүүлэх санал гаргасан нь дэмжигдэж, төсөвт суулгав.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   ХОТЫН ДАРГА С.БАТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
2018-12-10  
  

   “МЭДЛЭГ, УР ЧАДВАР ДЭЭШЛҮҮЛЭХ” СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА
2018-12-10  
  

   ШАТАР СОНИРХОГЧДЫН НИЙСЛЭЛИЙН АВАРГЫГ ШАЛГАРУУЛЛАА
2018-12-10  
  

   ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН АСУУДЛААР ХАМТАРЧ АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2018-12-10  
  

   2018 ОНЫ ТРЭНД ҮГНҮҮД
2018-12-10  
  

   ХОТЫН ДАРГАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ
2018-12-10  
  

   ТАКЭШИ КИТАНО "ТАКАНОИВА ЗААВАЛ ЗОДОГ ТАЙЛАХ ХЭРЭГГҮЙ БАЙЛАА" ЯПОНЫ ОДУУД ТАКАНОИВАГЫН ТАЛААР...
2018-12-10  
  

   БОДИТ ЯВДЛААС СЭДЭВЛЭСЭН ШИЛДЭГ 12 СОЛОНГОС КИНО
2018-12-10  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот