ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
НҮҮРС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРТ МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

НҮҮРС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРТ МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
Уул уурхай | 2018-12-01 11:30:04 | УНШИСАН: 100 | bayar

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлийн уртын урт тээврийг цуцалж, урт-богино болгохоор шийдвэрлэсэн. Үүнтэй хобоотойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж буй жолооч нарын нийгмийн асуудалд анхаарах талаар салбар тус бүрт үүрэг чиглэл өгсөн юм.

Тухайлбал, нүүрс тээвэрлэгч жолооч нарын цалинг нэмэх, тэдний нийгмийн баталгааг хангах, жолооч нарт зориулсан иж бүрэн үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, тогтмолжуулахыг чиглэлийн яамдад үүрэг болгосон. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс холбогдох бусад яам, тамгын газрын албаны удирдлагуудыг оролцуулан тээвэрлэгч аж ахуй нэгж, нүүрс тээврийн жолооч нар, төрийн бус байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулж холбогдох арга хэмжээг шуурхай авч эхэллээ. Тухайлбал Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Автотээврийн үндэсний төвийн дарга П.Дэлгэрнаран нар гадаадын хөрөнгө оруулалттай тээвэрлэгч аж ахуй нэгжийн удирдах албан тушаалтнуудыг хамруулсан уулзалт зохион байгуулсан юм. Тус уулзалтаар Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэхэд аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд жолооч нарт нэг удаагийн рейс буюу бүтэн эргэлтээр тээвэрлэлт хийх цалин хөлсийг олгохоор тогтлоо.

Тодруулбал, нүүрс тээврийн замд олон хоног дараалалд зогсож, машиндаа амьдарч буй жолооч нартаа тээвэрлэгч аж ахуй нэгжүүдийн удирдлагууд тус тусын компаниудад харьяалагддаг жолооч нартаа нэгдмэл байр суурьтайгаар дээрх мөнгөн тусламжийг үзүүлэхээр болсон байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд зарим аж ахуй нэгжүүд энэхүү мөнгөн туслажийг жолооч нартаа олгож эхэлсэн талаар албаныхан хэлж байна. Мөн Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай өнөөдөр уулзаж, жолооч нарыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ оношлогоо хамруулах, хөдөлмөрийн нөхцөлтөй холбоотой өвчлөлийн судалгааг гаргуулах, өвчлөлийн төрлөөс хамаарч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг шат дараатайгаар хамтарч хэрэгжүүлэхээр тохирлоо.

ЗТХЯ болон АТҮТ-ийн удирдлагууд дээрх арга хэмжээг нэг удаагийн гал унтраах байдлаар бус, цаашид нүүрс тээвэрлэлтэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шат шатандаа зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах шаардлагатай хэмээн үзэж холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг ЗТХ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэллээ.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   НҮҮРС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРТ МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
2018-12-01  
  

   ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ УРТЫН УРТ ТЭЭВРИЙГ ЦУЦАЛЛАА
2018-11-28  
  

   РИО ТИНТО: МОНГОЛ ПОПУЛИСТ УЛСТӨРЧИДТЭЙ, АВИЛГЫН ТОМООХОН АСУУДАЛТАЙ ОРОН
2018-11-28  
  

   ОЮУТОЛГОЙГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ ТУН УДАХГҮЙ ДҮГНЭЛТЭЭ ТАНИЛЦУУЛНА ГЭВ
2018-11-20  
  

   ХЯТАДУУД НҮҮРСНИЙ ИМПОРТОО ЗОГСООСНООР МАНАЙ УЛСЫН НҮҮРСНИЙ САЛБАРТ ГАЦАА ҮҮСЭХ ҮҮ?
2018-11-20  
  

   МОНГОЛ УЛС ЗҮҮН, ЗҮҮН-ӨМНӨД АЗИЙН ГЕОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО (CCOP)-НД ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
2018-11-19  
  

   Ц.БОЛД: НҮҮРСНИЙ ЭКСПОРТ БУУРСАН НЬ ХЯТАДТАЙ ХОЛБООТОЙ
2018-11-17  
  

   Л.ЛХАГВАСҮРЭН: ЭДИЙН ЗАСГИЙН АШИГГҮЙ БОЛ АЛТ ОЛБОРЛОХООР ГАЗАР НУТГИЙГ ХӨНДӨХ ШААРДЛАГАГҮЙ
2018-10-03  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот